2019
Ариун сүмийн уриалга
2019 оны 10-р сар


Ариун сүмийн уриалга

“Хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд уруугаа эргэх болно” (Сургаал ба Гэрээ 2:2).

The Temple Challenge

Нэг ням гарагт би зөвлөхүүдтэйгээ хамт Сүмийн цуглаанд айлчлан очсон юм. Бид тэнд ариун сүмийн талаар болон тэнд болдог онцгой зүйлсийн талаар ярьсан. Цуглааны дараа Голби гэх 12 настай хүү над дээр ирж, гар барив. Бид ариун сүмийн талаар ярилцсан. Дараа нь би түүнийг ариун сүм рүү авч орох гэр бүлийн нэрээ олоход уриалсан юм.

Хэсэг хугацааны дараа би Колбигоос захидал хүлээн авсан бөгөөд тэр надад ингэж бичсэн байв.

“Би гэртээ хариад, шинэ нэр олсон. Би гурав дахь элэнц өвөөгийнхөө нэрийг олсон байлаа!

Би хэсэг хугацааны дараа ариун сүм явж, түүний өмнөөс баптисм хүртсэн. Ах минь надад түүний өмнөөс баптисм хүртээж, аав минь намайг баталсан учраас энэ үнэхээр онцгой байв.

Би амар амгаланг авчирсан халуун дулаан мэдрэмжийг мэдэрсэн. Одоо өвөө минь гэр бүлтэйгээ хамт амьдрахаар селестиел хаант улсад очих боломжтой болсон тул түүний төлөө сайн зүйл хийсэндээ би үнэхээр баяртай байв. Тэр өдөр миний сэтгэл үнэхээр сайхан байсан.

Гурав дахь элэнц өвөөгийн эцэг эх ямар хүмүүс байсныг хэн ч мэдэхгүй тул би тэдний нэрийг олж, бас ариун сүм рүү авч орно доо!”

Колби ямар гайхалтай үлгэр жишээ үзүүлсэн гээч! Та хэдэн ч настай бай гэр бүлийнхэн, найз нөхдөдөө үлгэр жишээ үзүүлж чадна. Та сайн мэдээг хүн бүртэй, бүр өвөг дээдэстэйгээ хуваалцаж болно.