2019
Би уншаад л байх уу?
2019 оны 10-р сар


Би уншаад л байх уу?

Should I Keep Reading

Өнгөрсөн жил би номын сангаас блог хөтөлж эхэлж байгаа охины тухай нэг ном авсан юм. Гол дүр нь надтай чацуу байсан ба ээж минь ч бас блог хөтөлдөг тул зугаатай ном байх гэж бодов. Тиймээс энэ ном надтай ямар нэг байдлаар холбоотой байх гэж бодож байв.

Хэдхэн хуудас уншиж байтал тэр охин Их Эзэний нэрийг дэмий хоосон дурдсан байлаа. Тэр хэсгийг уншсаны дараа надад сайхан сэтгэгдэл төрөхгүй байв. Гэвч би нэг л удаа ингэж хэрэглэсэн байх гэж найдан, цааш уншлаа. Дахин хэдэн хуудас уншиж байтал тэр дахиад л тийм үг хэрэглэсэн байв.

Би явж, ээждээ юу уншсанаа хэлсэн. Би цааш нь унших хэрэгтэй эсэхээ мэдэхгүй байв. Ээж намайг өөрөө шийд гэсэн юм. Гэхдээ тэр охин бидний хувьд буруу гэж боддог зүйлийг яриад байвал цааш нь унших хэрэггүй байх гэдэгтэй ээж санал нэгдэж байлаа. Ялангуяа Их Эзэний нэрийг дэмий хоосон дуудаж байгаа бол сайн хэрэг биш гэж тэр хэлсэн юм.

Би дахин хэрэглэж үү гэдгийг үзэхээр номын хуудаснуудыг гүйлгэж харав. Их Эзэний нэрийг дэмий хоосон дурддаг нь түүний байнга хэрэглэдэг ярианы хэл болохыг би олж мэдсэн юм. Би тэр номыг уншилгүйгээр номын санд нь эргүүлэн өгөхөөр шийдэв.

Номын зохиогч Их Эзэний нэрийг ингэж дэмий хоосон дурдаж байгаад би харамссан. Харин би номыг номын санд эргүүлж өгсний дараа зөв сонголт хийсэндээ баярласан. Би Бурханд итгэх итгэл номын “Би зөвхөн Тэнгэрлэг Эцэгийг баярлуулах зүйлийг уншиж, үзэж байх болно” гэсэн “Миний сайн мэдээний жишгүүд”-ийг дагаж байгаагаа мэдэж байлаа. Биднээс Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын нэрийг зөвхөн бишрэл, хүндэтгэлтэй байдлаар ашиглахыг шаарддаг гэдгийг би мэднэ.