2019
Би сайн жишигтэй найз нөхдийг хэрхэн олох вэ?
2019 оны 10-р сар


Асуулт, хариулт

“Би сайн жишигтэй найз нөхдийг хэрхэн олох вэ?”

Сайхан сэтгэл бол түлхүүр мөн

Тэдэнд хайраа үзүүлж, сайхан сэтгэлээр ханд. Тэдэнд болон тэдний аз жаргалд санаа тавьдгаа харуул. Хэрэв тэд танд анхаарал тавьдаггүй, сайхан сэтгэлээр ханддаггүй бол найзалж нөхөрлөх хэрэггүй байх.

Мади Б., 15 настай, АНУ, Аризона

Жишгүүдийнхээ дагуу амьдар

Жишгүүдийнхээ дагуу амьдарч, үлгэр жишээ үзүүл. Хэрэв танд ижил жишигтэй найз нөхөд байхгүй бол тэднийг Бурханы өмнө онцгой гэдгийг нь харуулаарай. Есүс хүн бүрд хайртай байсан ба Өөрийнх нь арга замыг дагахыг тэдэнд заасан.

Бэрнард Б., 19 настай, Филиппин, Палаван

Сайн мэдээг хуваалцах

Та номлогчидтой хамт явж зааснаар сайн жишигтэй шинэ найз нөхдийг олж болно. Тэд Сүмийн найзтай болох хэрэгтэй олон залууг мэддэг.

Ахлагч Күинтанилла, 20 настай, Барбадос Брижтаун Номлол

Найзынхаа төлөө залбир

Найзууд маань надад өөрийн жишгийг болон Есүс Христийн талаарх гэрчлэлээ өсгөхөд туслах зөв хүмүүс эсэхийг мэдэхийн тулд би их залбирдаг.

Иманол М., 18 настай, Мексик, Чихуахуа

Бурхан танд тусална

Хэрэв Христийн гэрлийг гэрэлтүүлдэг хүмүүсийг хайж олохын тулд чадах бүхнээ хийвэл бүхнийг өөрчилдөг гэдгийг би олж мэдсэн. Тэнгэрлэг Эцэг таны хүслийг мэднэ. Харин та өөрийн хийх зүйлийг хийх юм бол Тэрээр залбиралд тань хариулах болно.

Оливиа Т., 18 настай, АНУ, Юта