Төлөөлөгчид дэлхий даяар
Ахлагч Стивэнсон Чилид айлчлав
Төлөөлөгчид хүмүүст тохинуулж мөн тэдэнд Есүс Христийн тухай заахаар дэлхийг тойрон аялдаг.
Ахлагч Гари И.Стивэнсон, Лиза Стивэнсон эгч хоёр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, Вэнди Нэлсон эгч хоёртой хамт маш чухал үйл явдалд оролцохоор Чили руу аялсан байна. Консепшон хотод шинэ ариун сүм онцгойлон адислагдах гэж байлаа!
Энэ гайхалтай шинэ ариун сүм бол Чилид баригдаж байгаа 2 дахь, Өмнөд Америкт баригдаж байгаа 18 дахь ариун сүм юм.
Чилид газар хөдлөлт олон тохиолддог. Чилийн Консепшон ариун сүм газар хөдлөлт болсон тохиолдолд хохирол учрахаас сэргийлсэн тусгай суурьтай.
Лаура, Алиса О. нар ариун сүмийн гадна талын сүүлийн чулууг тавихад тусалсан. Үүнийг ариун сүмийн булангийн чулуу гэдэг. Үүний дараа ариун сүмийг онцгойлон адислахад бэлэн болсон юм.
Хүүхдүүд ерөнхийлөгч Нэлсоны ариун сүмийг онцгойлон адислах залбирлыг сонсохоор эцэг эхтэйгээ ирсэн байв.
Одоо Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн зохистой гишүүд гэр бүлтэйгээ лацдан холбуулахаар дотор нь орж, ариун сүмийн баптисм гүйцэтгэж үйлчлэх боломжтой боллоо!
Ахлагч Стивэнсон онцгойлон адислалын талаар ийн хэлсэн.