Тэргүүн Зөвлөлөөс
Есүс биднийг хайрладаг шиг бусдыг хайрлах нь
Даллин Х.Өүкс, “Бусдыг хайрлаж, өөр үзэл бодол бүхий хүмүүстэй хамт амьдрах нь,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 27–30.
Есүс Өөрийн шавь нарт “Би та нарыг яаж хайрласан шиг та нар бие биеэ хайрлагтун” (Иохан 15:12) гэсэн нэгэн чухал зарлигийг өгчээ. Бид Христийн дагалдагчдын хувьд бусадтай хамт амар амгалан амьдрах хэрэгтэй. Үүнд бидэнтэй адил зүйлд итгэдэггүй хүмүүс ч багтана.
Аврагч биднийг хайрладаг шиг бид бусдыг хайрлаж болох хэд хэдэн арга замыг энд оруулав. Үүнд:
-
Өөрөөсөө өөр хүмүүст сайхан сэтгэлээр ханд.
-
Тэдний итгэл үнэмшилд хүндэтгэлтэй ханд.
-
Хэнийг ч дээрэлхэж эсвэл дорд үзэж болохгүй.
-
Сайн сонсогч бай.
-
Эелдэг бай. Уурлан маргалдаж болохгүй.
-
Үнэний төлөө зогс.
-
Бусдад сайн мэдээний талаар даруу байдлаар хэл. “Үнэнийг хайраар [ярь]” (Ефес 4:15).
Аврагч биднийг хайрласан шиг бие биенээ хайрлах тушаал бол магадгүй хамгийн агуу сорилт байж болно. Бид хийж байгаа бүхнээрээ хайраа харуулах болтугай гэж би залбирч байна.