Судрын түүхүүд
Паулын номлолын аялал
Есүсийг амилсны дараа төлөөлөгч Паул Есүсийн тухай хүмүүст заахаар өөр газар орноор аялдаг байжээ. Тэр үед ямар ч машин, онгоц байгаагүй тул тэр маш их алхдаг байв! Заримдаа тэр усан онгоцоор аялдаг байсан.
Паул хүмүүст сүм дээр болон гэрт нь очиж заадаг байсан юм. Тэр хүмүүст заахдаа чулуурхаг толгодод болон хотын гудамжинд заадаг байв.
Паулын заадаг зүйлс олон хүнд таалагдаагүй. Заримдаа Паулыг шоронд хорьж байв. Заримдаа тэр өвддөг байв.
Ийм их хүнд хэцүү зүйл тохиолдсон ч Паул итгэлтэй байсан юм. Тэр “Би Христээр дамжуулан бүгдийг хийж чадна” хэмээн хэлсэн. Есүс хүчтэй болоход нь тусална гэдгийг тэр мэддэг байв.
Есүс Христ надад ч бас хүчтэй байхад тусалж чадна. Тэр надад хайртай, харин би Түүнд хайртай!