“Эмили Бэлл Фрийман”, Лиахона, 2023 оны 5-р сар.
Ерөнхийлөгч Эмили Бэлл Фрийман
Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч
Олон хүн Эмили Бэлл Фрийман эгчийг илтгэгч, зохиолч, подкаст хийдэг, багш гэдгээр нь аль хэдийн мэдэх байх. Харин түүнийг мэдэхгүй эсвэл бүр мэддэг хүмүүсээс ерөнхийлөгч Фрийманы эн тэргүүнд хүсдэг зүйл бол өөрийг нь Есүс Христэд гүн гүнзгий, тууштай итгэдэг гэдгийг мэдээсэй гэж хүсдэг явдал юм.
Ерөнхийлөгч Фрийман: “Миний хувьд Тэнгэрлэг Эцэгийг таньж, илчлэлт хүлээн авсан нь Түүнээс ирэх хувийн туршлагаар бий болдог. Түүнтэй насан туршийн хамтрагч байна гэдэг нь миний амьдралын нэн чухал зүйл байсаар ирсэн” гэж хэлэв.
Тэр зохиол бичиж, подкаст хийж эхлэх үедээ өөрөөсөө юун дээр төвлөрөхийг хүсэж байгаагаа асуужээ. Хариулт нь Есүс Христийн Цагаатгалыг гэрчлэх явдал байлаа.
Тэрээр өөрийн аав Маккинли Маквичи Освалдыг Харвардын Их Сургуульд суралцаж байх үед буюу 1969 оны 12-р сарын 31-нд АНУ-ын Массачусэттс мужийн Бостон хотод мэндэлжээ. Ерөнхийлөгч Фрийман өөрийнхөө ээж болох Лэсли Жэймс Освалдыг “асар их эрч хүч, хайр” бүхий үлгэрлэн дагах эмэгтэй байсан гэж ярьсан юм.
Ерөнхийлөгч Фрийман айлын зургаан хүүхдийн ууган нь байсан бөгөөд Юта мужийн Санди хотод өсжээ. Түүний эцэг эх нь Калифорнийн Вэнтура номлолын удирдагчаар дуудагдах үед ахлах сургуулийн төгсөх ангийн охин байсан он жилүүдэд нь түүний амьдралд өөрчлөгджээ. Тэр дүү нартайгаа хамт номлолын, бүсийн, гадасны чуулган бүрд эцэг эхийгээ даган оролцдог байв. Ахлах сургууль төгссөнийхөө дараа тэр Бригам Янгийн Их Сургуульд элссэн тулд Калифорниа мужаас явжээ.
Калифорнийн Вэнтура номлолд номлогч байсан Грэгори Гарт Фрийманыг үйлчлэлээ дуусаад, Юта мужийн Баунтифулд гэртээ ирснийх нь дараа номлолын удирдагчид нь түүнээс Юта мужийн аль нэг газарт охиныг нь үг хэлэх үед очиж харахыг хүссэн аж. Үүний дараа удалгүй Эмили, Грэгори хоёр болзож эхлэн, 1989 оны 12-р сард Калифорниа мужийн Лос Анжэлэс хотын ариун сүм гэрлэжээ. Тэд таван хүүхэдтэй.
Ерөнхийлөгч Фрийман 10 гаран ном бичиж, олон төрлийн чуулга уулзалт, сургалт, цугларалтад очиж үг хэлж байв. Тэрээр Сүмийн боловсролын системд олон жилийн турш заасан бөгөөд сайн мэдээний сургаалын багш, тойргийн Залуу эмэгтэйчүүдийн болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр тус тус үйлчилсэн.