2023
Андриа Мүнёоз Спаннаус эгч
2023 оны 5-р сар


“Андриа Мүнёоз Спаннаус”, Лиахона, 2023 оны 5-р сар.

Андриа Мүнёоз Спаннаус эгч

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх

Аргентинд амьдардаг хүүхдүүдийн хувьд Андриа Мүнёоз Спаннаус болон түүний эгч Католик сүмд явдаг байжээ. Андриаг есөн нас хүртэл тэд бусад шашны сургаалыг огт сонсож үзээгүй байлаа. Тухайн үед хожмын үеийн гэгээнтэн номлогчид түүний гэр бүлд сэргээгдсэн сайн мэдээг зааж эхэлсэн аж.

Номлогчдыг хичээлээ зааж дууссаны дараа удалгүй Андриагийн ээж нэгээс илүү шашин байсан талаар тайлбарласан аж. Андриа ээжээсээ аль сүм Бурханыг хамгийн сайн төлөөлж чадахыг асуужээ. “Миний бодлоор, тэр сүм нь саяхан номлогчдын бидэнд ярьсан Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм” гэж ээж нь хэлжээ.

Амьдралынхаа турш Андриа “Бурханы таалалд нийцэхийг” хүсдэг байсан бөгөөд шинэ итгэлийг хүлээн авахдаа санаа нь зовж байв. Тэр мэдрэмж нь хэсэгхэн хормын дараа арилж, шинэ Сүмийн талаар илүү ихийг мэдэх хүсэл түүнд төржээ.

Гэр бүл нь баптисм хүртэх үед Спаннаус эгч: “Бид амьдралаа шинээр эхэлсэн. Манай гэр бүлийн амьдрал хэрхэн өөрчлөгдсөн нь бид бүгдэд үнэхээр гайхамшигтай байсан” гэж хэлэв.

Андриа Вэроника Мүнёоз нь 1968 оны 5-р сарын 18-нд Аргентины Буэнос-Айрес хотод Карлос Албэрто Мүнёоз, Элида Мэникуччи нарын гэр бүлд төрсөн. Тэрээр Аргентин улсын Бэккар хотод өсөж торнисон бөгөөд 1992 оны 12-р сард Аргентины Буэнос-Айрес хотын ариун сүмд Алин Спаннаустай гэрлэсэн. Тэд хоёр охины эцэг эх юм.

Спаннаус эгч бага насны хүүхдийн боловсролын чиглэлээр мэргэжил эзэмшсэн бөгөөд мөн урлаг, интерьер дизайны чиглэлээр суралцжээ. Одоо тэрээр Халамжийн нийгэмлэгт зөвлөх ерөнхий зөвлөхийн дуудлагатай юм. Өмнө нь тэр Өмнөд Америкийн өмнөд бүсэд Өсвөр үеийнхний бат байдлын төлөөх чуулганыг хариуцсан хороо, ӨҮБББТ, Юта мужийн латин хэл дээрх чуулганы хороонд мөн Мексикийн Кэрнавака номлолын удирдагчаар нөхрийнхөө хамт үйлчилсэн.

Спаннаус эгч тойргийн халамжийн нийгэмлэг, залуу эмэгтэйчүүдийн болон хүүхдийн хэсгийн ерөнхийлөгч, өглөөний семинарын багш, испани хэлээр ярьдаг залуучуудын тойргийн зөвлөх, Аргентин Рэсистэнсиа номлолд номлогчоор тус тус үйлчилж байсан.