Ерөнхийлөгч Жонсон, ерөнхийлөгч Кордон нар Африкт айлчлав
Халамжийн нийгэмлэгийн болон Залуу эмэгтэйчүүдийн байгууллагын ерөнхий ерөнхийлөгчид Африкийн зүүн болон төв хэсэгт айлчилж, хожмын үеийн гэгээнтнүүд, засгийн газрын удирдлагуудтай уулзаж, хүмүүнлэгийн газруудаар зочлов. Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Камилл Н.Жонсон, Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Бонни Х.Кордон нар есөн өдрийн тохинууллаа Кенийн Найробигоос эхэлсэн.
Ерөнхийлөгч Кордон Кени, Уганда, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Бүгд Найрамдах Конго улсуудад айлчлав. “Бид засгийн газрын удирдлагуудтай уулзсан бөгөөд тэд гэр бүлүүдэд туслах хүсэлтэй байсан. Мөн Есүс Христийг дагахыг хүсэж байгаа удирдагчдыг хараад, бидний сэтгэл ихэд хөдөлсөн. Итгэл тээсэн удирдагчдын хувьд бидэнд гэр бүлүүдийг бэхжүүлэх нийтлэг зорилго байдаг учир энэ нь үнэхээр онцлох зүйл байв” гэж ерөнхийлөгч Кордон хэлэв.
Ерөнхийлөгч Жонсон Угандагийн зүүн хойд бүс рүү НҮБ-ийн Хүүхдийн Сангийн (хуучин Нэгдсэн Үндэсний Байгууллагын Олон Улсын Хүүхдийн Яаралтай Тусламжийн Сан байснаа одоо Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн Сан болсон) ажилтнуудтай явсан бөгөөд Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын Лубумбаши хотын хожмын үеийн гэгээнтнүүдтэй уулзжээ. “Дэлхий дээрх хүүхдүүдэд шаардлагатай хүмүүнлэгийн тусламжийн хэрэгцээ бүрд хүрч ажиллах хүчин чармайлт манай гишүүдийн чадлаас хэтэрсэн зүйл бөгөөд энэ хэрэгцээг хангах арга замыг бид олсон. Айлчлал гайхалтай байсан ч зүрх сэтгэл баясах минь хийгээд өвдөх мэдрэмж аль аль нь төрж байлаа” хэмээн НҮБ-ийн Хүүхдийн Сангийн ажилтнуудтай хийсэн аяллынхаа талаар ерөнхийлөгч Жонсон ярив.