Талархал
Аврагчаар дамжуулан эдгээх: Донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрийн удирдамж нь Alcoholics Anonymous World Services Inc-ээс гаргасан “Арван хоёр алхам” удирдамжийн анхны эх хувилбарыг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн сургаал, зарчим, итгэл үнэмшлийн хүрээнд тохируулан бичсэн болно. Анхны “Арван хоёр алхам”-ыг доор жагсаасан бөгөөд энэ хөтөлбөрт ашигласан 12 алхам нь энэ удирдамжийн үлдсэн хэсэгт харагдана.
Alcoholics Anonymous World Services Inc (AAWS) байгууллагын зөвшөөрлөөр уг “Арван хоёр алхам” хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулж, дахин хэвлэв. “Арван хоёр алхам” хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулж, дахин хэвлэхийг зөвшөөрсөн гэдэг нь AAWS энэ хэвлэлийн агуулгыг хянаж үзсэн, баталсан эсвэл энд илэрхийлэгдсэн үзэл бодолтой заавал санал нэг байна гэсэн үг биш юм. Alcoholics Anonymous (АА) бол зөвхөн архины донтолтоос ангижрах хөтөлбөр юм. 12 алхмыг “АА” дээрх загварын дагуу хэрэгжүүлэх хөтөлбөрүүд болон үйл ажиллагаануудтай холбон ашиглаж болох ч бусад асуудлыг шийдвэрлэх эсвэл “АА” дээрх агуулгаас өөр агуулгад энэ алхмуудыг ашиглахад тохиромжгүй. Нэмж хэлэхэд, “AA” нь сүнслэг хөтөлбөр ч гэлээ шашны хөтөлбөр биш юм. Мөн “AA” нь аливаа шашны бүлэглэл, урсгал, тодорхой шашны итгэл үнэмшилтэй холбоогүй.
“Alcoholics Anonymous”-ын 12 алхам:
-
Бид амьдралд хөл алдаж, архинд “толгойгоо мэдүүлснээ” хүлээн зөвшөөрсөн.
-
Биднийг үлэмж агуу нэгэн Хүч цэвэршүүлж, эрүүл саруул ухааныг бидэнд сэргээж өгч чадна гэдэгт бид итгэсэн.
-
Бид Бурханыг таньж мэдсэн болохоор хүсэл эрмэлзэл, амь амьдралаа Түүнд даатгахаар шийдсэн.
-
Өөрсдийн зөв бурууг ялгах чадвартай зан төлөвийн жишгийг тогтоосон.
-
Бурханы өмнө, өөрсдийнхөө өмнө, түүнчлэн бусад хүний өмнө буруу үйлдлээ ухамсарлан, хүлээн зөвшөөрсөн.
-
Зан төлөвийнхөө бүх дутагдлыг Бурханаар арилгуулан цэвэршихэд бид бүх талаар бэлэн болсон.
-
Биднийг муу зуршлаас салгаж өгөхийг бид Бурханаас даруухнаар гуйсан.
-
Хохирол учруулсан хүмүүсийнхээ нэрийг жагсаан бичиж, хохирлыг барагдуулах хүсэлтэй болсон.
-
Хэрэв энэ нь тэднийг болон бусдыг зовоохооргүй бол алдаагаа тэдний өмнө шууд засаж залруулсан.
-
Өөрийгөө үргэлжлүүлэн дүгнэж цэгнэж, алдаа гаргасан үедээ тэр даруй буруугаа хүлээсэн.
-
Бид Бурханыг таньж мэдсэнээр харилцаагаа улам сайжруулахын тулд залбирал, бясалгалаар дамжуулан Түүнийг эрэлхийлж, бидний төлөөх Түүний хүслийг мөн тэдгээрийг хэрэгжүүлэх хүч тэнхээг хайрлахын төлөө залбирдаг байв.
-
Эдгээр алхмын үр дүнд сүнслэг байдлын хувьд сэрсэн учраас бид энэ захиасыг архинд донтсон хүмүүст хүргэж мөн эдгээр зарчмыг өөрсдийн үйл ажиллагаанд хэрэглэхийг хичээлээ.
Alcoholics Anonymous World Services, Inc.®