“12 алхам,” Аврагчаар дамжуулан эдгээх: Донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрийн удирдамж (2023)
“12 алхам,” Донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрийн удирдамж
Аврагчаар дамжуулан эдгээх: Донтолтоос ангижрах хөтөлбөр
12 алхам
1-р алхам: Бид өөрсдийн хүчээр донтолтоосоо салах боломжгүй, амьдралаа авч явж чадахгүй болсноо хүлээн зөвшөөр
2-р алхам: Бурханы хүч бидний сүнслэг байдлын эрүүл мэндийг бүрэн төгс сэргээж чадна гэдэгт итгэ
3-р алхам: Хүсэл эрмэлзэл, амь амьдралаа Бурхан, Мөнхийн Эцэг, Түүний Хүү Есүс Христэд даатга
4-р алхам: Өөрийгөө үнэлж, айж эмээлгүйгээр ёс суртахууны эрэл хайгуул хийж, дүгнэ
5-р алхам: Алдаа дутагдлаа өөрсдийнхөө өмнө, Есүс Христийн нэрээр Тэнгэрлэг Эцэгийнхээ өмнө мөн холбогдох санваарын эрх мэдэлтний өмнө, түүнчлэн өөр бусад хүний өмнө хүлээн зөвшөөр
6-р алхам: Зан төлөвийнхөө сул талуудыг Бурханаар арилгуулахад бүх талаар бэлэн бол
7-р алхам: Алдаа дутагдлаа арилгахад туслахыг Тэнгэрлэг Эцэгээс даруухнаар хүс
8-р алхам: Хохирол учруулсан хүмүүсийнхээ нэрийг жагсаан бичиж, тэдний хохирлыг нөхөн барагдуулах хүсэлтэй бол
9-р алхам: Боломжтой бол учруулсан хохирлоо тухайн бүх хүнд шууд нөхөн барагдуул
10-р алхам: Өөрийгөө үргэлжлүүлэн дүгнэж цэгнэж, алдаа гаргах үедээ тэр даруй буруугаа хүлээ
11-р алхам: Эргэцүүлэл, залбирлаар дамжуулан Их Эзэний хүслийг ойлгож, үүнийг гүйцэлдүүлэх хүчийг эрэлхийл
12-р алхам: Эдгээр алхмын үр дүнд Христийн Цагаатгалаар дамжуулан сүнслэг байдлын хувьд сэрсний учир бид энэ захиасыг бусадтай хуваалцаж, эдгээр зарчмыг өөрийн хийж буй бүх зүйлд хэрэгжүүлдэг