14-р хичээл
Көртландын ариун сүм ба санваарын түлхүүрүүд
Оршил
Көртландын ариун сүм гурван жилийн тэмцэл, санхүүгийн золиослолуудын дараа 1836 оны 3-р сарын 27-нд онцгойлон адислагдсан юм. Онцгойлон адислах үед гайхамшигт үйл явдлууд болсон ба нэг долоо хоногийн дараа тэнгэр элч нар Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт санваарын түлхүүрүүдийг сэргээж өгчээ. Эдгээр түлхүүр нь Сүмийн онцлох шинж чанар болдог бөгөөд эдгээр нь Сүмд цугласан олон сая хүнийг адисалжээ.
Нөхцөл байдлын тухай унших материал
-
Жэффри Р.Холланд “Our Most Distinguishing Feature” Ensign эсвэл Лиахона, 2005 оны 5-р сар, 43–45
-
Дэвид А.Бэднар, “Нэр алдрыг хүндтэйгээр хадгалж мөн зогсох нь,” Ensign эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108–111.
-
“Glorious Days in Kirtland, 1834–1836,” chapter 13 in Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. (Church Educational System manual, 2003), 153–68.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 109:1–28
Гэгээнтнүүд Көртландын ариун сүмийг барихын тулд золиослол гаргав
Суралцагчдад Көртландын ариун сүмийн зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], дугаар. 117; мөн LDS.org-ийг үзнэ үү). Гэгээнтнүүд Көртландын ариун сүмийг барихын тулд бараг гурван жилийн турш хөдөлмөрлөж, золиослол гаргасан гэдгийг тайлбарла. Тэд үүнийг хийснээрээ Их Эзэний зарлигуудыг сахивал “үүнийг барих хүч та нарт байх болно” (С ба Г 95:11) хэмээх Түүний амлалтын биелэлтийг гэрчлэх болно. Ойролцоогоор 1000 хүн 1836 оны 3-р сарын 27-нд болсон ариун сүмийн онцгойлон адислах үйл ажиллагаанд оролцжээ. Иосеф Смитийн хүлээн авсан илчлэлтээр онцгойлон адислах залбирал Сургаал ба Гэрээ 109-д цэдэглэгдсэн байдаг.
Хоёр суралцагчийг Сургаал ба Гэрээ 109:1–5-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхныг уг хэсгийг дагаж хараад, ялангуяа гэгээнтнүүдийн ариун сүмийг барихад гаргасан золиослолыг дүрсэлсэн үг хэллэгүүдийг анзаарахад урамшуулан дэмж. Тэгээд дараах асуултуудыг тавь:
-
Иосеф Смит гэгээнтнүүдийн гаргасан золиослолуудыг дүрслэхдээ ямар ямар үг хэллэг ашигласан бэ?
Суралцагчдыг гэгээнтнүүдийн гаргасан золиослолуудыг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчаас дараах товч дүгнэлтийг чанга уншихыг хүс:
1833 оны 6-р сараас 1836 оны 3-р сар хүртэл эрэгтэй, эмэгтэйчүүд хамтдаа Их Эзэний өргөөг барьж дуусгахын тулд хөдөлмөрлөжээ. Зарим нь чулуу өрж, хэсэг хүмүүс хад хагалан, зарим нь утас нэхэж, ажилчдад зориулж хувцас оён, харин бусад нь Их Эзэний өргөөний хөшгийг урлаж байлаа. Тэд “Хүний Хүү өөрийнхөө хүмүүст өөрийгөө үзүүлж болох газартай байж болохын тулд” (С ба Г 109:5) үүнийг хийсэн юм. Жон Таннэр гэх мэт зарим хожмын үеийн гэгээнтэн ариун сүмийн барилгад ихэнх хөрөнгөө өгчээ. Ариун сүмийн барилгад нийтдээ тухайн үедээ маш ихэд тооцогдож байсан 40 000 ам. долларыг зарцуулсан. Эдгээр зардал болон золиослолоос гадна гэгээнтнүүд Их Эзэний энэхүү зарлигийг дуулгавартай дагахын тулд хөдөлмөрлөхдөө үнэнч байсан юм (С ба Г 95:11-ийг үзнэ үү). Көртландын ариун сүм хайрын хөдөлмөр, дуулгавартай байдал, золиослол, итгэлийн биелэл байсан юм.
-
Бид өнөөдөр ариун сүмийн адислалуудад баясахын тулд ямар ямар золиослол хийх шаардлагатай вэ?
-
Бид Их Эзэний ажлыг гүйцэтгэхийн тулд золиослол гаргаснаар ямар ямар адислал бидний амьдралд ирэх вэ?
Энэ асуултад хариулахад туслахын тулд Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн Карол Б.Томас эгчийн хэлсэн дараах үгийг үзүүл. Нэг суралцагчаас үүнийг чанга уншихыг хүс:
“Золиослол бол гайхамшигтай зарчим. Биднийг цаг хугацаа, авьяас чадвар болон өөрсдөдөө байгаа бүх зүйлээ золиослоход бэлэн байснаар энэ нь бидний сүсэг бишрэлийн хамгийн үнэн хэлбэрүүдийн нэг болдог. Нэг нэгнээ хайрлах мөн өөрсдийн Аврагч Есүс Христийг хайрлах гүн гүнзгий хайр бидний дотор бий болдог. Золиослолуудаар дамжуулан бидний зүрх сэтгэл өөрчлөгдөж; бид Сүнсэнд ойр амьдарч, дэлхийн зүйлсийг хүсэх хүсэл маань багасдаг” (“Sacrifice: An Eternal Investment,” Ensign, 2001 оны 5-р сар, 64).
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 109:12–13 болон 20–21-ийг дотроо уншаад, ариун сүмийн ариун нандин байдал энэ залбиралд хэрхэн дурдагдсаныг олж мэдэхэд урь. Суралцагчдаас эдгээр шүлэг дэх юу тэдэнд хамгийн онцгой санагдсаныг хуваалцахыг хүс.
Иосеф Смит онцгойлон адислах залбиралдаа Их Эзэнээс тодорхой адислалуудыг хүссэн гэдгийг тайлбарла. Цөөн хэдэн суралцагчийг Сургаал ба Гэрээ 109:12–15, 22–28-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхныг уг хэсгийг дагаж хараад, ариун сүмд зохистой шүтэн биширдэг хүмүүст ирэх адислалуудыг олж мэдэхэд урамшуулан дэмж. Та онцгой санагдсан үг, үг хэллэгүүдийг тэмдэглэж авахыг суралцагчдад зөвлөж болно. Дараа нь дараах асуултуудыг ярилц:
-
Таны олж тогтоосон зарчмуудаас аль нь танд хамгийн чухал санагдсан бэ? Яагаад?
-
Бид эдгээр шүлгээс ямар сургаал эсвэл зарчмыг мэдэж авч болох вэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга: Бид ариун сүмд итгэлтэй шүтэн биширснээрээ дэлхийн ёс бусын эсрэг илүү агуу хамгаалалт, хүчийг хүлээн авах болно.)
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь:
“Ариун сүмд нэр алдрыг хүндтэйгээр хадгалж мөн зогсох тэдгээрт амлагдсан хамгаалалтын адислалын талаар болон Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авахад бэлэн байх талаар ярилцлаа. Тэгж бодоод мөн дайсны өнөө үеийн эсэргүүцлийг бодоод [Сургаал ба Гэрээ 109:24–28]-ыг тунгаан бодож үзээрэй. Хамгийн чухал нь гэвэл эдгээр гэрээний адислал нь бүх л үеийнхэнд зориулагдсан бөгөөд мөнхөд үргэлжлэх билээ. Эдгээр судар дахь сануулга нь та нартай болон танай гэр бүлтэй хэрхэн холбогдох талаар залбиралтайгаар тунгааж мөн ахин дахин суралцахыг би та нараас хүсэж байна.
Ариун сүмийн ажил болон шүтэж бишрэхийг зогсоох гэсэн Сатаны зүтгэлд бид гайхах хэрэггүй. Их Эзэний өргөөн дэх цэвэр ариун байдал болон хүч чадлыг чөтгөр үзэн яддаг юм. Ариун сүмийн гэрээ болон ёслолуудаар дамжуулан бидэнд ирэх хамгаалалт нь Люсиферийн ёсон бусын арга мэхэнд том саад болдог юм” (“Нэр алдрыг хүндтэйгээр хадгалж мөн зогсох нь,” Ensign эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108–111).
-
Та ариун сүмд шүтэн биширснээрээ хэрхэн сүнслэг хүч чадлаа нэмэгдэхийг мэдэрсэн бэ?
Суралцагчдыг ариун сүмд итгэлтэй шүтэн бишрэх хүмүүст амлагдсан адислалуудаас илүү олныг хүлээн авахын тулд юу хийж болохоо тунгаан бодоход урь. Суралцагчдыг судрууд, бошиглогчдын үгсийг тунгаан бодох үед тэдний зүрх сэтгэл, оюун санаа Их Эзэний сүнслэг нөлөөнд илүү нээлттэй байх болно.
Сургаал ба Гэрээ 110
Есүс Христ, Мосе, Елиа, Елиас нар Көртландын ариун сүмд залран ирэв
Бурхан гэгээнтнүүдийн Көртландын ариун сүмийг барихад гаргасан золиослолыг онцгойлон адислах өдрүүдэд сүнслэг илэрхийлэлтүүдийг цутгаж шагнасан гэдгийг тайлбарла. Хэрэв цаг гарвал Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. (Church Educational System manual, 2003)-ын (“Glorious Days in Kirtland, 1834–1936”) 13-р бүлэг дэх цөөн хэдэн түүхийг, ялангуяа “A Pentecostal Season” (164–167-р хуудас) гарчигтай хэсгийг товчхон хуваалц. Тэдгээр үйл явдлын хамгийн чухал нь ариун сүмийн онцгойлон адисалснаас хойш нэг долоо хоногийн дараа 1836 оны 4-р сарын 3-нд болсон гэдгийг суралцагчдад хэл.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 110-ын толгой гарчгийг чанга уншихад урьж, ангийнхнаас уг хэсгийг дагаж харахад урь. Дараа нь дараах асуултыг асуу:
-
Энэ үзэгдэл хэнд өгөгдсөн бэ? Иосеф Смит, Оливер Каудери хоёр энэ үзэгдэл болохоос өмнө юу хийж байсан бэ?
Сургаал ба Гэрээ 110-ын эхний арван шүлэг нь Көртландын ариун сүмийг хүлээн зөвшөөрснөө тунхаглахаар ирсэн Аврагчийн тухай Иосеф Смит, Оливер Каудери хоёрт өгөгдсөн алдар суут үзэгдлийг багтаадаг гэдгийг суралцагчдад тайлбарла. Суралцагчдыг эдгээр шүлгийг дотроо уншаад, Аврагч болон ариун сүмийн тухай чухал үнэнүүдийг олж мэдэхэд урь. Хангалттай цаг гаргаж өгсний дараа, дараах асуултыг асуу:
-
Эдгээр шүлэг дэх юу танд чухал санагдсан бэ? Яагаад?
-
6-р шүлэгт цэдэглэснээр, Аврагч “Миний бүх хүмүүсийн зүрх сэтгэл баясаг” хэмээн тунхагласан. Гэгээнтнүүд тухайн үед яагаад баясах шалтгаантай байсан гэж та бодож байна вэ?
Аврагчийн үзэгдэл өндөрлөсний дараа хэд хэдэн үзэгдэл үзэгдсэн гэдгийг тайлбарла. Эдгээр үзэгдэлд Мосе, Елиас, Елиа нар Иосеф Смит, Оливер Каудери хоёрт нэг нэгээрээ үзэгджээ.
Дараах өгүүлбэрүүдийг самбар дээр бич:
Ангийг гурван бүлэг болгон хуваарил. Бүлэг бүрд самбар дээрх нэрсээс нэгийг өг. Суралцагчдыг сэргээгдсэн тодорхой санваарын түлхүүрүүдийн тухай суралцахын тулд холбогдох судрын хэсгийг судлахад урь. Суралцагчдад хангалттай цаг гаргаж өгсний дараа, олж мэдсэнээ хуваалцахад урь.
Дараах тайлбарууд нь суралцагчдад уншсан зүйлийнх нь талаар илүү гүнзгий ойлголт өгөх болно. Та үүний холбогдох судрын хэсгийг ярилцсаныхаа дараа нэг суралцагчийг хэлсэн үг бүрийг чанга уншихад урь:
Мосе: Израилийн цугларалтын түлхүүрүүд нь дэлхийн дөрвөн зүгт сайн мэдээг тунхаглах ажлыг удирдах эрх мэдлийг олгодог. “Хамгийн анх Бурханы хүүхдүүдийг өвийнх нь нутаг руу удирдсан Мосе Израилийн цугларалтын түлхүүрүүдийг сэргээгдсэн Сүмд хариуцуулж өгөх нэгэн байх нь тохиромжтой билээ” (Рассэлл М.Нэлсон, “Тараагдсан Израилийн цуглуулалт,” Ensign эсвэл 2006 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 82, зүүлт тайлбар 28).
Елиас: “Абрахамын өдрүүдэд мөнх бус байдалд амьдарч байсан Елиас нэртэй хүн сайн мэдээний эрин үеийг 1836 оны 4-р сарын 3-нд Көртландын (Огайо) ариун сүмд Иосеф Смит, Оливер Каудери хоёрт хариуцуулан өгчээ” (Bible Dictionary, “Elias”). “Елиас итгэлтэй хүмүүсийг мөнхийн өсөлт хөгжлийн амлалтууд болон селестиел гэрлэлтээр дамжуулан тэдний мөнхийн үр удам тэнгисийн элс эсвээс тэнгэрийн ододтой адил тоологдошгүй байх болно хэмээх амлалтуудтай ‘Абрахамын сайн мэдээ’ буюу агуу Абрахамын гэрээг дахин [авчирсан] юм” (Брүс Р. Mакконки, “The Keys of the Kingdom,” Ensign, 1983 оны 5-р сар, 22).
Елиа: “Елиад хүртээгдсэн энэхүү лацдах хүч нь нөхрийг эхнэртэй нь, хүүхдүүдийг эцэг эхтэй нь энэ амьдралд болон үүрд мөнхөд холбодог хүч юм. Энэ нь сайн мэдээний ёслол бүрд оршдог холбох хүч юм. … Энэ хүчээр дамжуулан авралтай холбоотой бүх ёслол холбогдож, лацдагддаг ба ирээд, үүнийг сэргээх нь Елиагийн үүрэг байсан юм” (Joseph Fielding Smith, Elijah the Prophet and His Mission [1957], 5).
Сургаал ба Гэрээ 110:16-г чанга уншаад, суралцагчдыг тантай хамт уншихад урамшуулан дэмж. Суралцагчдаас тухайн үед Иосеф Смит, Оливер Каудери хоёрт ямар үүрэг хариуцлага ирснийг олж тогтоохыг хүс (“энэ эрин үеийн түлхүүрүүд”). Дараа нь дараах асуултыг асуу:
-
16-р шүлэгт цэдэглэснээр, эдгээр түлхүүр сэргээгдсэний ачаар бид юу мэдэж болох вэ? (Хоёр дахь ирэлт ойрхон байна.)
-
16-р шүлгийг бодоод үзэхээр Мосе, Елиас, Елиа нараар сэргээгдсэн түлхүүрүүд яагаад “Их Эзэний агуу хийгээд аймшигт өдөр” ирэхээс өмнө сэргээгдэх ёстой байсан бэ?
-
Та эдгээр санваарын түлхүүрийн сэргээлтийн ачаар хэрхэн адислагдсан бэ? (Суралцагчдыг хариулсны дараа энэ зарчмыг онцолсноор эдгээр түлхүүрийн сэргээлтийн ач холбогдлыг нэгтгэн дүгнэ: Номлолын ажил, мөнхийн гэр бүлийн түлхүүрүүд болон ариун сүмийн ажил нь өөрсдийгөө болон дэлхийг Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд тусалдаг.)
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь:
“Өөрийн түлхүүр, ёслолууд, мөн тэнгэрлэг гарал, чадварын хамт газарт холбогдсоныг тэнгэрт холбодог Бурханы санваар нь Бурханы үнэн Сүмд зайлшгүй шаардлагатай, чухал билээ. Үүнгүйгээр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм байхгүй байх байсан” (“Our Most Distinguishing Feature,” Ensign эсвэл 2005 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 43).
Эдгээр санваарын түлхүүр сэргээгдсэний ачаар таны амьдрал хэрхэн адислагдсаныг хуваалц. Санваарын түлхүүрүүд нь Сүмийн онцлох шинж чанар болдог гэдгийг гэрчил; тэдгээр нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг дэлхий дээрх бусад бүх сүмээс ялгаатай болгодог.
Суралцагчийн унших материал
-
Дэвид А.Бэднар, “Нэр алдрыг хүндтэйгээр хадгалж мөн зогсох нь,” Ensign эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108–111.