5-р хичээл
Санваарын сэргээлт
Оршил
1829 оны 5-р сарын 15-нд, Иохан Баптист Иосеф Смит, Оливер Каудери хоёр дээр ирэн, Аароны санваарыг сэргээжээ. Үүнээс хойш удалгүй, эртний төлөөлөгчид болох Петр, Иаков, Иохан нар Иосеф Смит, Оливер Каудери хоёр дээр ирэн, Мелкизедек санваарыг сэргээжээ. Мелкизедек санваар нь Сүм дэх бүх албан тушаалын эрх мэдлийг эзэмшдэг ба бүх сүнслэг зүйлийг захирдаг. Энэ хичээл нь Сүм хэрхэн Мелкизедек санваарын удирдлаган дор үйл ажиллагаагаа явуулдгийг ойлгоход нь суралцагчдад туслах болно.
Нөхцөл байдлын тухай унших материал
-
Томас С.Монсон, “The Priesthood—a Sacred Gift,” Ensign эсвэл 2007 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 57–60.
-
Даллин Х.Өүкс, “Санваарын түлхүүрүүд ба эрх мэдэл” Ensign эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 68–71.
-
Ларри С.Портэр, “The Restoration of the Aaronic and Melchizedek Priesthoods,” Ensign, 1996 оны 12-р сар, 30–47.
Заах зөвлөмж
Иосеф Смит—Түүх 1:68–71; Сургаал ба Гэрээ 13:1
Иохан Баптист Аароны санваарыг сэргээсэн нь
Баптисмын зургийг үзүүл (Баптисм хүртэж буй залуу эрэгтэй [Сайн мэдээний уран зургийн цуглуулга (2009), д.103; мөн LDS.org-ийг үзнэ үү]) мөн ариун ёслолыг түгээж буй зургийг үзүүл (Ариун ёслолыг адислах нь [Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д.107; мөн LDS.org-ийг үзнэ үү]). Хэрэв суралцагчид эдгээр ариун нандин ёслолыг хүлээн авах боломжгүй байсан бол тэдний амьдрал хэр өөр байх байсныг дүрслэхийг тэднээс хүс. Эдгээр ёслол нь Аароны санваарын ачаар бидний хүлээн авдаг зарим адислалыг төлөөлдөг гэдгийг суралцагчдад сануул.
Нэг суралцагчийг Иосеф Смит—Түүх 1:68-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Иосеф Смит, Оливер Каудери хоёрыг тэднийг баптисмын талаар Их Эзэнээс асуухад удирдсан юу хийж байсныг олж мэдэхийг хүс. Тэднээс олж мэдсэнээ тайлагнахыг хүс.
Нэг суралцагчийг Иосеф Смит—Түүх 1:69-ийг чанга уншихад урь. Иохан Баптист элчийн үгс Сургаал ба Гэрээ 13-т цэдэглэгдсэн байдаг гэдгийг онцол. Ангийнхнаас доорх асуултыг асуу:
-
Иосеф Смит, Оливер Каудери хоёрт тэнгэрлэг элчүүдээс санваарыг хүлээн авах нь яагаад чухал байсан бэ? (Тэр үед санваарын түлхүүрүүдийг атгаж байсан хүн дэлхий дээр байгаагүй [Итгэлийн Тунхаг 1:5].)
Суралцагчдыг Иосеф Смит—Түүх 1:70–71-ийг чанга уншихад урь. Эдгээр шүлэг нь Иосеф Смитийг энэ эрин үед санваарыг ашигласан хамгийн анхны хүн байсан гэдгийг тодруулж өгдөг. Зарим хүн яагаад Иохан Баптист Иосеф Смит, Оливер Каудери хоёрт баптисм хүртээгээгүйг мөн яагаад хоёр эрэгтэй нэг нэгэндээ санваар хүртээхээр зарлигдуулсныг гайхдаг. Та тэнгэрлэг элч шинэ эрин үед зориулж санваарын эрх мэдлийг сэргээхийн тулд зохих эрх мэдлийг авчрах шаардлагатай байсан ба уг эрх мэдэл сэргээгдсэний дараа баптисм, томилолт зэрэг дэлхий дээрх бүх ёслол мөнх бус хүмүүнээр гүйцэтгэгдэх ёстой байсан гэдгийг тайлбарлаж болно. Мөн Иосеф, Оливер хоёрт өгсөн нэг нэгэндээ санваарыг хүртээх Иохан Баптистын заавар нь “томилолт болон баптисмыг зохих байранд нь [эсвэл зохих дэс дараанд нь] тавьсан юм” (Joseph Fielding Smith, Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–1956], 3:91).
Дараах асуултыг самбар дээр бич:
Таныг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах үгийг унших хооронд уг асуултыг тунгаан бодоход суралцагчдыг урамшуулан дэмж:
“Аароны санваар нь ‘тэнгэр элчүүдийн тохинууллын’ болон ‘наманчлалын сайн мэдээний мөн нүглүүдийн ангижралын тулд усанд умбуулалтаар хийх баптисмын’ түлхүүрүүдийг атгадаг гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Үүний утга учрыг баптисмын ёслол мөн ариун ёслол дээрээс мэдэж болно. Баптисм нь нүглүүдийн ангижралын тулд, ариун ёслол нь баптисмын гэрээнүүд болон адислалуудыг шинэчилдэг. Энэ хоёр ёслолын өмнө наманчлал хийгдсэн байх ёстой. …
Баптисм хүртсэний дараа [бидний] хэн ч гэсэн нүгэл хийхгүй болох нь үгүй. Баптисмын дараа, цаашид цэвэршүүлэх ямар нэг зүйл байхгүй бол бид бүгд сүнслэг зүйлүүдээс холдох болно. …
Бидэнд гэм нүглүүдээ наманчилж мөн харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэйгээр Их Эзэнд ирж, ариун ёслолоос хүртэхийг зарлигладаг. Бид баптисмын гэрээгээ энэ маягаар шинэчлэхэд Их Эзэн бидний баптисмын цэвэршүүлэгч нөлөөг шинэчилдэг. …
Бид энэ зүйл дээр Аароны санваар нь хэчнээн чухал болохыг онцлоод барахгүй. Нүглүүдийн ангижралын төлөөх эдгээр чухал алхам нь баптисмын аврах ёслол болон ариун ёслолын шинэчлэгч ёслолоор дамжин гүйцэтгэгддэг” (“The Aaronic Priesthood and the Sacrament,” Ensign, 1998 оны 11-р сар, 37–38).
Суралцагчдыг самбар дээрх асуултад хариулахад урь. Аароны санваарын ёслолууд нь нүглүүдийн ангижралын төлөөх баптисм зэрэг Есүс Христийн Цагаатгалын маш олон адислалыг боломжтой болгодог гэдгийг гэрчил.
Иосеф Смит—Түүх 1:72; Сургаал ба Гэрээ 84:19–22; 107:8, 18–19
Петр, Иаков, Иохан нар Мелкизедек санваарыг сэргээв
Нэг суралцагчийг Иосеф Смит—Түүх 1:72-ыг унших хооронд ангийнхныг уг хэсгийг дагаж харахад урь. Суралцагчдад энэ хэсгийг илүү сайн ойлгоход нь туслахын тулд Иохан Баптистыг ирсний дараахан Иосеф Смит, Оливер Каудери хоёр Петр, Иаков, Иохан нараас Мелкизедек санваарыг хүлээн авсан гэдгийг тайлбарла. Энэ явдал 1829 оны 5-р сард Сасквиеханна голын дэргэд болсон юм (Larry C. Porter, “The Restoration of the Aaronic and Melchizedek Priesthoods,” Ensign, 1996 оны 12-р сар, 30–47-г үзнэ үү). Сүм зохион байгуулагдсаны дараа бошиглогч сургаал болон санваарын зорилгын талаар бусад илчлэлтийг хүлээн авчээ. Санваар нь Сургаал ба Гэрээнд гардаг нийтлэг сэдэв юм.
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 84:19 болон 107:8, 18–19-ийг дотроо уншаад, эдгээр шүлэг нь хэрхэн Мелкизедек санваарын эрх мэдлийг тайлбарлаж байгааг олж мэдэхэд урь. Та суралцагчдад эдгээр хэсгийг солбицсон эшлэл болгохыг зөвлөж болно. (Тэмдэглэл: Солбицсон эшлэлийг ашиглах нь судалж буй хэсгийн тухай нэмэлт мэдээлэл, ойлголт өгөх судар судлах арга юм.) Суралцагчдад хангалттай цаг гаргаж өгсний дараа, Мелкизедек санваарын талаар олж мэдсэнээ хуваалцахад урь. Тэднийг унших хооронд дараах үг хэллэгүүдийг самбар дээр бич:
Та дараах үнэнийг онцлон, самбар дээрх хариултуудыг нэгтгэн дүгнэж болно: Мелкизедек санваар нь Сүмийн бүх ёслол болон сүнслэг адислалуудын түлхүүрүүдийг атгадаг. Суралцагчдад самбар дээрх үг хэллэгүүдийг илүү сайн ойлгоход нь туслахын тулд дараах асуултуудын заримыг эсвэл бүгдийг нь ярилц:
-
Мелкизедек санваарын “сайн мэдээг удирддаг” зарим арга зам юу вэ? (C ба Г 84:19). (Хариултууд нь тодорхой ёслолуудыг удирдах, Сүмийг тэргүүлэх, удирдах зэрэг байж болно.)
-
Мелкизедек санваар нь “хаант улсын нууцуудын түлхүүрийг … атгадаг” гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ? (C ба Г 84:19). (Та “Бурханы нууцууд бол зөвхөн илчлэлтээр мэдэгддэг сүнсний үнэнүүд” [Судруудын удирдамж, “Бурханы нууцууд,” scriptures.lds.org] гэдгийг тайлбарлаж болно. Энэ шүлэг нь бусад нууц дундаас удахгүй Иосеф Смитэд илчлэгдэх ариун сүмийн ёслолуудыг болон тэдгээр нь Мелкизедек санваараар удирдагдах ёстой гэдгийг дурддаг. Сүмийн зохистой гишүүд ариун сүмд ёслолуудад оролцож, холбогдох гэрээнүүдийг сахиснаар ”Бурханы нууцуудыг“ сурч чаддаг.)
-
Мелкизедек санваар нь хэрхэн “Бурханы мэдлэгийг” олж авахад бидэнд тусалдаг вэ? (C ба Г 84:19). (Бид Мелкизедек санваараар гүйцэтгэгддэг ёслолуудад оролцсоноор Бурханы мэдлэгийг хүлээн авдаг.)
Та суралцагчдад “Бурханы мэдлэг” гэдэг хэллэгийг ойлгоход нь туслахын тулд Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс Э.Фаустын (1920–2007) хэлсэн дараах үгийг уншиж болно:
“Бурханы мэдлэгийн түлхүүр гэж юу вэ? Хэн нэгэн үүнийг авч болох уу? Санвааргүйгээр Бурханы мэдлэгийн бүрэн байдал байхгүй байсан. Бошиглогч Иосеф Смит ‘Мелкизедек санваар бол … авралын тухай бүх мэдлэг, сургаал, авралын төлөвлөгөө болон тэнгэрээс илчлэгддэг бүх чухал асуудал үүгээр дамжин ирдэг суваг юм’ [Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007 он), 117]” гэж хэлжээ. (“The Key of the Knowledge of God,” Ensign, 2004 оны 11-р сар, 52).
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 84:20–22-ыг уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Сүмийн бүх гишүүн Мелкизедек санваараар дамжин ирдэг сүнслэг адислалуудад баясаж болох арга замуудыг олж мэдэхийг хүс. Дараа нь дараах асуултуудыг асуу:
-
Ямар ямар ёслол зөвхөн Мелкизедек санваарын эрх мэдлээр гүйцэтгэгддэг вэ? (Гишүүний баталгаа, Мелкизедек санваарыг хүртээх, ариун сүмийн ёслолууд, хүүхэд адислах, өвчтөнийг адислах, хүнийг дуудлагад онцгойлон адислах.)
-
Санваарын ёслолууд хэрхэн хүнд “бурханлаг чанар” буюу Бурхантай адил болох хүчийг олж авахад тусалдаг вэ?
-
Мелкизедек санваарын ёслолууд нь биднийг хэрхэн Бурханы царайг харахад бэлтгэдэг вэ?
-
Санваарын ёслолууд таныг Бурхантай илүү адил болоход хэрхэн тусалсан бэ?
-
Өөр ямар туршлага санваарт талархах байдалд тань болон санваарын талаарх гэрчлэлд тань нэмэр болсон бэ?
Санваарын адислалуудын тухай гэрчлэлээ хуваалцах талаар бодож үз. Суралцагчдыг санваарын удирдагчдаас ирж буй удирдамжинд өөрсдийгөө нийцүүлэхийн тулд юу хийж болохоо бодож үзэхэд урамшуулан дэмж.
Суралцагчийн унших материал
-
Иосеф Смит—Түүх 1:68–72; Сургаал ба Гэрээ 13:1; 84:18–22; 107:1–19.
-
Томас С.Монсон, “The Priesthood—a Sacred Gift,” Ensign эсвэл 2007 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 57–60.