28-р хичээл
Авралын ажлыг яаравчлуулах нь
Оршил
Сүүлийн үед Сүмийн удирдагчид “Өөрийн ажлыг … яаравчлуулах болно” (С ба Г 88:73) гэсэн Их Эзэний бошиглолыг онцлох болсон. Авралын ажилд гишүүдийн номлолын ажил, хөрвөгчдийг үлдээх, идэвх султай гишүүдийг идэвхжүүлэх, ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажил, сайн мэдээг заах зэрэг орно. Энэ хичээл нь суралцагчдад Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүний хувьд энэ ажилд оролцох өөрсдийн үүргийг илүү сайн ойлгоход нь тусална.
Нөхцөл байдлын тухай унших материал
-
Дийтр Ф.Угдорф, “Та сэргээлтийн ажлын үеэр унтаж байна уу?” Ensign эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 78–81.
-
“Hastening the Work of Salvation,” Ensign, 2013 оны 10-р сар, 36–39.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 138:53–56
Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулж байна
Суралцагчдад ерөнхийлөгч Жозеф Ф.Смит нас барахынхаа өмнөхөн сүнсний дэлхийн тухай үзэгдэл харсан бөгөөд энэ нь Сургаал ба Гэрээ 138-д цэдэглэгдсэн гэдгийг хэл. Тэрээр сүүлчийн эрин үеийн удирдагчид болон “бусад” олон хүн дэлхий дээр өөрсдийн үүргийг биелүүлэхээр мөнх бус амьдралын өмнөх дэлхийд бэлтгэгдсэн гэдгийг олж мэдсэн байна. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 138:53–56-г чанга уншихад мөн ангийнхныг уг хэсгийг дагаж хараад, эдгээр удирдагчид мөнх бус амьдралын өмнөх дэлхийд хүлээлгэн өгсөн үүргийг олж мэдэхэд урь.
-
Мөнх бус байдлын өмнөх оршихуйд эдгээр удирдагчид ямар үүрэг өгөгдсөн бэ? Тэнд тэд ямар бэлтгэлийг хүлээн авсан бэ?
-
Мөнх бус байдлын өмнөх оршихуйд танд ямар үүрэг хүлээлгэсэн байж болох вэ? Та ямар бэлтгэлийг хүлээн авсан байж болох бэ? (Суралцагчдыг санал бодлоо хуваалцах хооронд, тэдэнд дараах зарчмыг олж тогтооход нь тусал: Мөнх бус байдлын өмнөх оршихуйд бид цаг хугацааны бүрэн байдалд дэлхийд ирж, хүмүүний бодгалийг аврахын тулд ажиллахаар бэлтгэгдсэн.)
Нэг суралцагчаас ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн дараах үгийг чанга уншихыг хүс:
“Сэргээгдсэн Сүм 100 гадастай болох үедээ 98 настай байсан гэдгийг та нар мэдэх үү? Гэхдээ гуч хүрэхгүй жилийн дараа гэхэд Сүм хоёр дахь 100 гадсыг зохион байгуулсан байсан. Үүнээс ердөө наймхан жилийн дараа Сүм 300 гаруй гадастай болсон байна. Өнөөдөр [2014 онд] бид 3000 гаруй гадастай болж, илүү хүчирхэгжээд байна.
Яагаад ийм хурдацтай өсөж байна вэ? Энэ нь бид илүү сайн танигдсан учраас уу? Аль эсвэл бид хараа булаам сайхан сүмийн барилгуудтай учраас тэр үү?
Эдгээр нь чухал зүйл боловч Сүм өнөөдөр өсөн тэлж байгаагийн шалтгаан нь Их Эзэн ийм болно хэмээн хэлсэн учраас юм. Их Эзэн Сургаал ба Гэрээнд ‘Болгоогтун, бибээр өөрийн ажлыг зохих цагт нь яаравчлуулах болно’ хэмээн хэлсэн [С ба Г 88:73].
Тэнгэрлэг Эцэгийн сүнсэн хүүхдүүдийн хувьд бид энэ агуу ажлыг яаравчлуулахад оролцохоор энэ цаг үед дэлхий рүү илгээгдсэн юм” (“Hastening the Work,” Ensign, 2014 оны 6-р сар, 4).
-
Ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлснээр бид яагаад дэлхий рүү энэ цаг үед илгээгдсэн бэ? (Суралцагчдыг хариултаа хуваалцах хооронд тэдэнд дараах зарчмыг ойлгоход нь тусал: Бид Тэнгэрлэг Эцэгийн ажлыг яаравчлуулахад оролцох үүрэг хариуцлагатай.)
-
Та Бурханы ажил ямар арга замаар “яаравчилж” байгааг гэрчилж байсан бэ? (Номлолын үйлчлэлийн насанд өөрчлөлт орсон мөн номлогчдын болон ариун сүмийн тоо өсөж байгаа, гэр бүлийн түүхийн ажлыг хялбарчлах хэрэгсэл нэмэгдэж байгаа гэх мэт олон хариулт бий.)
Эдгээр хариулт нь Их Эзэн Өөрийн ажлыг гивлүүрийн хоёр талд яаравчлуулж байгааг нотолж байгаа гэдгийг онцол. Өнөөдрийн Сүмийн удирдагчид авралын ажлын доторх таван хэсгийг онцолж байгаа бөгөөд хожмын үед Бурханы ажлыг яаравчлуулахын тулд бидний хүн нэг бүрийг эдгээр хэсэгт гар бие оролцохыг хүсэж байгааг тайлбарла. Нэг суралцагчаас Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн ахлагч Л.Витни Клэйтоны хэлсэн дараах үгийг чанга уншихыг хүс. Ангийнхнаар авралын ажлын хэсэг болох таван хэсгийг олж тогтоолго.
“Амьд бошиглогч, төлөөлөгчид ‘Есүс Христийн Сүмийн гишүүд “хүмүүний бодгалиудын авралын төлөө түүний талбайд хөдөлмөрлөхийн тулд илгээгдсэн юм” (С ба Г 138:56) гэж заадаг’. Авралын энэ ажилд гишүүдийн номлолын ажил, хөрвөгчдийг үлдээх, идэвх султай гишүүдийг идэвхжүүлэх, ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажил, сайн мэдээг заах зэрэг орно [Гарын авлага 2: Сүмийн удирдах нь (2010), 5.0]” (“The Work of Salvation: Then and Now,” Ensign, 2014 оны 9-р сар, 63).
Суралцагчдыг таван хэсгийг олж тогтоож байх хооронд дараах хэллэгүүдийг самбар дээр бич:
Сургаал ба Гэрээ 88:73
Бид Их Эзэний ажлыг яаравчлуулахад хувь нэмэр оруулж чадна
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 88:73-ыг чанга уншихад мөн бусад суралцагчийг уг хэсгийг дагаж харахад урь. Дараа нь суралцагчдад бидний хүн нэг бүр Их Эзэний ажлыг яаравчлуулахын тулд хувь нэмрээ нэмэгдүүлэхийг хичээх хэрэгтэй гэдгийг тайлбарла. Хичээлийн төгсөлд байгаа тараах материалыг тарааж өгөн, уг тараах материал нь тэдэнд өөрийн хувь нэмрийг хэрхэн нэмэгдүүлэх талаар бодоход тусална гэдгийг тайлбарла. Суралцагчдыг тараах материал дээрх нэг буюу түүнээс дээш хэлсэн үгийг уншаад, тараах материалын асуултад хариулахад бэлдэхэд урь:
Суралцагчдад уншиж, бэлтгэх хангалттай цаг гаргаж өгсний дараа, нэг суралцагчийг эхний эшлэлийг чанга уншихад урь. Дараа нь цөөн хэдэн суралцагчаас гишүүний номлолын ажил дээр анхаарлаа хандуулан, тараах материал дээрх гурван асуултад хариулахыг хүс. Энэ үйл ажиллагааг таван эшлэл бүр дээр давтан хий.
Суралцагчдаас дараах асуултыг асууж, авралын ажилд оролцохын үнэн болон ач холбогдлыг мэдрэхэд нь тусал:
-
Эдгээр авралын ажлын нэг эсвэл түүнээс дээш хэсэгт оролцсоноороо та нар ямар адислалуудыг хүлээн авсан бэ? Та нарын хувьд маш чухал нэг юм уу түүнээс дээш хэсэгт оролцож байхдаа та ямар туршлага олж авсан бэ?
Нэг суралцагчаас Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах үгийг чанга уншихыг хүс:
“Бидний мөнх бус амьдралын хугацаа дуусахад энэ чухал цаг үед өөрсдийн амьдралд болон Их Эзэний ажлыг урагшлуулахад оруулсан хувь нэмрийнхээ талаар бид ямар туршлага хуваалцаж болох вэ? Бид ханцуй шамлан, бүхий л зүрх сэтгэл, хүчин чармайлт, оюун, чадлаараа хичээнгүйлэн ажилласан гэж хэлж чадах уу? Эсвэл бид ихэнхдээ бусдын хөдөлмөрлөхийг л харж байсан гэдгээ хүлээн зөвшөөрөх үү? (“Та сэргээлтийн ажлын үеэр унтаж байна уу?” Ensign эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 78-81).
Суралцагчдаас дараах асуултыг асууснаар авралын ажилд илүү бүрэн дүүрэн оролцохын тулд юу хийх талаар төлөвлөхөд урь:
-
Та нар бусад хүн Их Эзэний ажлыг яаравчлуулахад ямар арга замаар тусалж байгааг харсан бэ?
-
Та нар ямар арга замаар Их Эзэний ажлыг яаравчлуулахад хувь нэмэр оруулахаар төлөвлөж байна вэ?
-
Сэргээлтийн талаарх мэдлэг болон гэрчлэл маань хэрхэн биднийг авралын ажилд илүү бүрэн дүүрэн оролцоход урамшуулдаг вэ?
Цөөн хэдэн суралцагчаас энэ ангид суралцаж байхдаа Сэргээлтийн талаар олж мэдсэн зүйлээсээ хуваалцахыг хүс. Бошиглогч Иосеф Смитээр дамжин ирсэн сайн мэдээний сэргээлтийн үнэний талаар гэрчлэн, хичээлээ дуусга.
Суралцагчийн унших материал
-
Дийтр Ф.Угдорф, “Та сэргээлтийн ажлын үеэр унтаж байна уу?” Ensign эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 78–81.