12-р хичээл
Бидний өдрүүд дэх нэмэлт судрууд
Оршил
Их Эзэн Ариун Сүнсээр дамжуулан Өөрийн үг, хүслийг үйлчлэгчдэдээ илчилснээр биднийг тэнгэрлэг заавраар үргэлжлүүлэн хангадаг. Бурхан өнөө үеийн бошиглогчидтой ярьсан хэвээр байгаа учраас судрын ариун нандин номнуудын цуглуулга нэмэгдсээр байна. Иосеф Смитийн Библийн орчуулга, Абрахамын ном зэрэг нэмэлт судрууд сайн мэдээний тухай бидний ойлголтыг бататгаж, тодорхой болгон, өргөжүүлэхийн тулд үргэлжлэн ирсээр байна.
Нөхцөл байдлын тухай унших материал
-
Жэффри Р.Холланд, “Миний үгс … хэзээ ч зогсох нь үгүй,” Ensign эсвэл 2008 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 91–94.
-
“Translation and Historicity of the Book of Abraham,” Gospel Topics, lds.org/topics.
-
Элизабэт Маки, “Joseph Smith’s Bible Translation: D&C 45, 76, 77, 86, 91,” Revelations in Context series, 2013 оны 3-р сарын 20, history.lds.org
Заах зөвлөмж
Хожмын үеийн судрууд
Суралцагчдыг нэг найз нь “Мормончууд яагаад Библээс өөр судартай байдаг юм бэ? Би Бурханы бүх үг Библид байдаг гэж бодсон” гэж чин сэтгэлээсээ асуусан гэж төсөөлөхөд урь. Хэрэв хэн нэгэн суралцагчдаас үүнтэй адил зүйл асууж байсан бол гараа өргөхийг хүс. Цөөн хэдэн суралцагчийг хэрхэн хариулснаа мөн бусдад судруудын талаар гэрчлэхдээ юу мэдэрснээ хуваалцахад урь.
Самбар дээр ариун нандин номнуудын цуглуулга гэж бич. Хоёр суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас эдгээр хэлсэн үгийн агуулгаас ариун нандин номнуудын цуглуулга гэдэг үгийн утгыг сонсохыг хүс.
“Зарим Христийн итгэгч Библид хайртай тэдний үнэнч хайрын улмаас өөр ямар ч эрх мэдэлтэй судар байх ёсгүй хэмээн тунхагласан байдаг. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд бидний хүндлэх Мормоны Ном, Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувд мөн Бурханы аравнайлагдсан бошиглогч, төлөөлөгчдөөр хүлээн авагдсан үргэлжилж буй удирдамжууд гэсэн бурханлаг илэрхийлэлтүүдийг өөр сүсэгтний бидний найз нар албан ёсны илэрхийлэлтүүдийн цуглуулга хаагдсан гэж зааснаараа хүлээн зөвшөөрөхийг эсэргүүцдэг” (Жэффри Р.Холланд, “Mиний үгс … хэзээ ч зогсох нь үгүй,” Ensign эсвэл 2008 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 91).
“Ихэнх Христийн шашинтнууд Бурхан Христийн үхлийн дараагаар удалгүй судрууд болгон ашиглаж байсан эрх олгогдсон ариун нандин номнуудын цуглуулга болох судрын ариун нандин номнуудын цуглуулгыг хаасан ба тэр цаг үеэс илчлэлт байхгүй болсон гэж итгэдэг. Иосеф Смит судрын ариун нандин номнуудын цуглуулга нээлттэй байгаа гэж зааж, нотолсон юм [Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 195-ыг үзнэ үү]. …
Бурхан судруудын ариун нандин номнуудын цуглуулгад шинэ шинэ нэмэлтийг өгснөөрөө Өөрийн хүүхдүүдийг удирдах болно гэж Иосеф Смит заажээ. Мормоны Ном бол тийм нэмэлт юм. Мөн Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувд тийм нэмэлт билээ” (Даллин Х.Өүкс, “Fundamental to Our Faith,” Ensign, 2011 оны 11-р сар, 29).
-
“Судрын ариун нандин номнуудын цуглуулга” гэдэг нь юу гэсэн үг вэ? (Энэ нь “хүлээн зөвшөөрөгдсөн, эрх олгогдсон ариун нандин номнуудын цуглуулга. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд каноны номнуудыг жишиг бүтээлүүд хэмээн нэрлэдэг” [Судруудын Удирдамж, “Канон,” scriptures.lds.org].)
-
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд нээлттэй ариун нандин номнуудын цуглуулгад итгэдэг гэдэг нь юу гэсэн үг вэ? (Тэд өөр өөрөөр хэлж болох ч дараах үнэнийг ойлгож байгаа эсэхийг бататга: Бурханы эрх олгогдсон үг дан ганц Библид байдаггүй [Итгэлийн тунхаг 1:9-ийг үзнэ үү].)
-
Их Эзэн хожмын үеийн бошиглогчдодоо судрыг илчилсээр байгаа гэдэгт итгэх нь ямар өөрчлөлт авчрах вэ?
Сургаал ба Гэрээ 42:56; 45:60–62; 76:15–19; 93:53; 94:10
Иосеф Смитийн Библийн Орчуулга
Дараах үнэнийг самбар дээр бич.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 35-ын толгой гарчгийг чанга уншихад урь. Ангийнхнаас уг хэсгийг дагаж хараад, бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёр энэ хэсэг дэх илчлэлтийг хүлээн авч байхдаа юу хийж байсныг олж мэдэхийг хүс.
-
Иосеф Смит, Сидней Ригдон хоёр энэ илчлэлтийг хүлээн авч байхдаа ямар ажилд оролцож байсан бэ?
Иосеф Смитийн Библийн орчуулга гэдэг нь юу болохыг тайлбарлахдаа нэг суралцагчийг дараах хоёр догол мөрийг чанга уншихад урь:
1830 оны намар Их Эзэн бошиглогч Иосeф Смитэд Библийг орчуулахыг зарлигласан. Тэр Библийг нэг хэлнээс нөгөө хэл рүү орчуулаагүй бөгөөд түүнд орчуулж болох библийн эх цэдэг нь ч байгаагүй юм. Харин Иосеф Библийн Хаан Жеймсийн хувилбарыг уншиж судлан, дараа нь Ариун Сүнсний удирдамжаар засвар, нэмэлтийг оруулж байв. Ингэж энэхүү орчуулга нь уламжлалт орчуулга гэхээсээ илүүтэй сүнсээр удирдуулсан засвар болсон юм.
Иосеф Смитийн орчуулга нь Библийн Хаан Жеймсийн хувилбарын 3000 гаруй шүлэгт нөлөөлсөн гэж үздэг. Эдгээр өөрчлөлтөд нэмж оруулсан (утга эсвэл агуулгыг нь тодруулахын тулд), устгасан, засвар хийгдсэн шүлэг, тодорхой хэд хэдэн бүлгийн бүтцийн бүрэн өөрчлөлт ордог. Иосеф Смитийн орчуулгын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд Bible Dictionary эсвэл Судруудын удирдамж, “Иосеф Смитийн орчуулга (ИСО)”-ыг үзнэ үү.
Дараах хүснэгтийг самбар дээр зур.
Сургаал ба Гэрээ 42:56, зүүлт тайлбар a |
Сургаал ба Гэрээ 35; 76; 77; 86; 91-ийн толгой гарчиг Сургаал ба Гэрээ 94:10, зүүлт тайлбар б |
Ангийнхныг хоёр бүлэг болгон хуваарил. Бүлэг бүрийг аль нэг багана дээрх материалыг судлаад, Иосеф Смитийн Библийн орчуулгын тухай мэдээллийг олж мэдэхэд урь. Суралцагчдад хангалттай цаг гаргаж өгсний дараа, сурч мэдсэнээ хуваалцахад урь. Дараа нь дараах асуултыг асуу:
-
Орчуулгын ажил Иосеф Смитийн сүнслэг боловсролд болон сайн мэдээний үнэнүүдийн сэргээлтэд хэрхэн нөлөөлсөн гэж та бодож байна вэ?
Суралцагчдад Библийн орчуулга дахь Иосеф Смитийн ажлын Сүмд оруулсан хувь нэмэрт талархалтай байхад нь туслахын тулд тэднийг “Агуулгын он дараалал” (Сургаал ба Гэрээний эхэнд байдаг)-ыг харахад урьж, бошиглогч 1830 оны 6-р сараас 1833 оны 7-р сарын хооронд голдуу орчуулгын ажил хийж байсан гэдгийг тайлбарла. Дараа нь асуу:
-
Сургаал ба Гэрээний хэдэн хэсэг 1830 оны 6-р сараас 1833 оны 7-р сарын хооронд хүлээн авагдсан бэ? (Бошиглогч энэ үед Сургаал ба Гэрээний хэсэг болсон 74 илчлэлтийг хүлээн авчээ.)
Та мөн Агуу Үнэт Сувд дээр байдаг Мосе, Иосеф Смит—Матай номууд Иосеф Смитийн Библийн орчуулгын нэг хэсэг бөгөөд тухайн үед хүлээн авагдсан гэдгийг онцолж болно. Мосегийн ном нь Иосеф Смитийн орчуулсан Эхлэл номын эхний найман бүлэг юм. Иосеф Смит Инохын тухай шүлгүүдийг орчуулж байхдаа ямар их зүйл Библээс алдагдсаныг олж мэджээ. Хаан Жеймсийн Библи Инохын тухай 109 үг, харин Мосегийн ном 5240 үгийг агуулдаг.
-
Энэ цаг үед хүлээн авагдсан энэ их илчлэлт Иосеф Смитийн Сэргээлтэд гүйцэтгэсэн үүргийн талаар юу өгүүлж байна вэ?
-
Энэ цаг үед хүлээн авагдсан Сургаал ба Гэрээний хэсгүүдийг харах үед энэ цаг үед илчлэгдсэн зарим чухал сургаал юу вэ? (Энэ цаг үед илчлэгдсэн чухал сургаалуудын жишээнүүдийг 29, 42, 45, 76, 88, болон 93-р хэсгүүдээс олж мэдэж болно.)
Дараах хэсгийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь:
“Библийн бошиглогчийн орчуулга бол түүний сүнслэг боловсролын үзүүлэлт, сайн мэдээний үнэний чухал сэргээлт юм. Тэрээр Хуучин, Шинэ Гэрээнүүдийг хянан засварлах үедээ Библийн хэсгүүдийг тодруулсан, тайлбарласан илчлэлтүүдийг олон удаа хүлээн авсан ажээ. Бошиглогч ийм байдлаар олон сургаал, түүний дотор эдүгээ Сургаал ба Гэрээний 74, 76, 77, 86, болон 91-р хэсгүүд тэрчлэн Сургаал ба Гэрээний бусад олон хэсэг дэх сургаалуудын зарим хэсгийг Их Эзэнээс хүлээн авчээ” (Сургаалаас: Иосеф Смит, 208).
Их Эзэн Библийн орчуулга дахь Иосеф Смитийн ажлын шууд үр дагавар болох Сургаал ба Гэрээний чухал хэсгийг илчилсэн гэдгийг гэрчил. Та мөн Иосеф Смитийн орчуулгын хэсгүүдийг Хаан Жеймсийн Библийн хувилбарын 1979 оны ХҮГ хэвлэлд нэмсэн ба эдгээр чухал илчлэлтийг Сүмийн гишүүдийн амьдралыг адислахад илүү ойртуулж өгсөн гэдгийг тайлбарлаж болно.
Абрахамын ном
Суралцагчдыг Абрахамын номын толгой гарчгийг гүйлгэж харахад урь. Абрахамын номын агуулгыг ангийнхантай товчхон ярилц. 1835 оны зун Майкл Чандлэр гэх нэгэн эр Египетийн дөрвөн занданшуулсан цогцсыг эртний Египетийн бичээсүүдийг агуулсан хэдэн цэдгийн хамт Огайогийн Көртландад авчирсан гэдгийг тайлбарла. Сүмийн гишүүд занданшуулсан цогцос, цэдгүүдийг худалдан авчээ. Хэдийгээр орчуулгын арга барил яг таг мэдэгдээгүй ч бошиглогч Иосеф Смит Египетийн цэдгийг олж авсныхаа дараагийн хэдэн сард зарим бичээсийг орчуулжээ. 1842 оны эхээр Абрахамын номын зарим хэсэг Сүмийн Times and Seasons нэртэй сэтгүүлд хэвлэгдэж гарсан. Абрахамын ном хожим нь Агуу Үнэт Сувдад хэвлэгдэж гарсан юм.
Абрахамын ном хэрхэн ирсэн тухай дараах товч дүгнэлтийг хуваалц. Суралцагчдыг орчуулгын үйл явцын тухай юу мэддэгээ сонсоход урь.
Үүний бичээс (папири) нь Есүс Христээс 2000 жилийн өмнө амьдарч байсан Абрахам бичсэн гэж дүгнэгдэхээр эртнийх биш байна гэж Абрахамын номын үнэн бодит байдлын талаар нийтлэг эсэргүүцэл ирдэг байв. Иосеф Смит энэхүү цэдгийг Абрахам өөрөө бичсэн эсвэл энэ нь Абрахамын цаг үеэс ирсэн гэж хэзээ ч тунхаглаагүй юм. “Эртний цэдгүүд нь хувилбар эсвэл хувилбарын хувилбар зэргээр нийтэд дэлгэрдэг юм. Өөрсдөөсөө өмнөх хүмүүсийн бичээсүүдийг эмхэтгэсэн Мормоны Номын бошиглогч, түүхчид Мормон, Моронайтай адил бичээчид хожим нь Абрахамын цэдгийг эвлүүлсэн байж магадгүй” (“Translation and Historicity of the Book of Abraham,” Gospel Topics, lds.org/topics).
Бошиглогч Иосеф Смит орчуулж байхдаа хожим нь устгагдсан цэдгийн хэсгүүд дээр ажиллаж байсан байж магадгүй. Иймээс “бидэнд Иосефт байсан цэдгийн зарим хэсгийг л агуулсан цэдэг байгаа болохоор Иосефын уг цэдгийг орчуулсан ур чадварыг хэмжиж дүгнэх шаардлагагүй” (“Translation and Historicity of the Book of Abraham”). Иосеф Смит бичээсүүдийг анхааралтай ажиглан шалгаж байсан нь “Библийг судалж байхдаа Мосегийн амьдралын тухай олон илчлэлт хүлээн авсантай адил Абрахамын амьдрал дахь чухал үйл явдал, сургаалуудын тухай илчлэлтийг” (“Translation and Historicity of the Book of Abraham”) хүлээн авахад түүнийг хөтөлсөн байх боломжтой. Бид Иосеф Смит яг хэрхэн Абрахамын номыг орчуулсныг мэдэхгүй ч уг орчуулга Бурханы бэлэг ба хүчээр хийгдсэн гэдгийг мэднэ.
-
Бошиглогч Иосеф Смитээр дамжин боломжтой болсон нэмэлт судрууд Бурханы хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөний тухай бидний ойлголтыг тэлсэн ямар ямар жишээ байдаг вэ?
Та суралцагчдыг сургаалын хувьд чухал ач холбогдолтой Абрахамын номыг судлах үед Ариун Сүнс түүний ач холбогдол, бодит байдлыг тэдэнд гэрчлэх болно гэдгийг гэрчилж болно.
Сургаал ба Гэрээ 1:38; 68:3–5
Илчлэлт амьд бошиглогчдоор дамжин үргэлжлэн ирдэг
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 1:38-ыг чанга уншихад мөн өөр нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 68:4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас эдгээр шүлгээс юу сурсныг асуу. (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоох ёстой: Их Эзэний үйлчлэгчдийг Ариун Сүнсний хүчээр ярих үед тэдний үг Их Эзэний хүслийг илчилдэг.)
-
Ямар туршлага таныг Их Эзэн өнөөдөр ч гэсэн илчлэлтийг үргэлжлүүлэн цутгасаар байгаа гэдэгт талархалтай болгосон бэ?
Сүмд хожмын үеийн бошиглогчдод өгөгдсөн тодорхой илчлэлтүүдийг нийтийн дэмжлэгийн хуулиар (С ба Г 26:1–2-ыг үзнэ үү) ариун нандин номнуудын цуглуулга (судар хэмээн хүлээн зөвшөөрдөг) гэдгийг суралцагчдад тайлбарла. Сүмийн гишүүдээс судруудад илчлэлтийг нэмэхэд бошиглогч, төлөөлөгчдийг дэмжин батлахыг хүсдэг. Жишээлбэл, 1978 оны 10-р сарын Ерөнхий чуулганаар Сүмийн гишүүд Албан Тунхаг 2-ыг ариун нандин номнуудын цуглуулгын сударт нэмэхэд бошиглогч, төлөөлөгчдийг дэмжин баталсан ба ингэснээр бүх зохистой эрэгтэй гишүүдэд санваарыг хүртээсэн юм.
Суралцагчдыг өөртэйгөө ойрхон сууж байгаа суралцагч руу эргэж хараад, судрын ариун нандин номнуудын цуглуулга хаагдсан мөн бид Бурханаас нэмэлт судрыг хүлээн авч чадахгүй гэдэгт итгэдэг хэн нэгэнд юу гэж хэлэхээ товчхон ярилцахад урь.
Суралцагчдаас тэнгэрүүд нээлттэй байгаа ба Их Эзэн бидний өдрүүдэд Өөрийн үгсийг илчилсээр байгаа гэдэг гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийн тулд юу хийж болохоо тунгаан бодохыг хүсэн, хичээлээ дуусга.