Номын сан
22-р хичээл: Бошиглогч Иосеф Смит егүүтгэгдэв


22-р хичээл

Бошиглогч Иосеф Смит егүүтгэгдэв

Оршил

Сүм доторх хагалан бутаргагчид мөн Сүмийн гаднах эсэргүүцэгчид бошиглогч Иосеф Смит болон түүний ах Хайрум Смитийг егүүтгэсэн юм. Тэдний үхэл Мормоны Ном, Сургаал ба Гэрээ болон Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний талаарх тэдний гэрчлэлийг тамгалан лацадсан билээ. Бошиглогч Иосеф Смитийн амьдрал болон үхлийн талаар судлах нь түүний тохинууллаар дамжуулан Өөрийн сайн мэдээг хожмын үед сэргээсэн Их Эзэний тэдэнд өгсөн олон адислалын талаар бодоход суралцагчдад тусална.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • Ерөнхийлөгч Томас С.Монсон, “The Prophet Joseph Smith: Teacher by Example,” Ensign эсвэл Лиахона, 2005 оны 11-р сар, 67–70.

  • “The Martyrdom,” chapter 22 in Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. (Church Educational System manual, 2003), 273–285.

  • “Егүүтгэл: Бошиглогч гэрчлэлээ цусаараа лацадсан нь,” 46-р бүлэг Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 599–612.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 135:4–5; 136:36–39

Дайснууд Иосеф Смитийг егүүтгэхийг завдав

Зураг
Картейж шорон

Картейж шоронгийн зургийг үзүүл. Суралцагчдад 1844 оны 6-р сарын 27-нд бошиглогч Иосеф Смит, Сүмийн патриарх байсан ах Хайрумтайгаа Иллинойн Картейж шоронд егүүтгэгдсэн гэдгийг тайлбарла. Нас барах үедээ Иосеф Смит 38-тай, Хайрум 44-тэй байв.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 136:36–39-ийг чанга уншихад мөн ангийнхныг уг хэсгийг дагаж харахад урь. Суралцагчдыг уншиж байхдаа Их Эзэн Иосеф Смитийн амьдрал болон хийсэн ажлыг хэрхэн дүгнэснийг олж тодорхойлоход урамшуулан дэмж. Дараа нь дараах асуултуудыг ярилц:

  • Их Эзэн бошиглогч Иосеф Смитийн амьдрал болон хийсэн ажлыг хэрхэн дүрсэлсэн бэ? (Суралцагчдын хариулт дараах үнэнүүдийг багтааж болно: Иосеф Смит сайн мэдээний энэ эрин үед Бурханы ажлын үндэс суурийг тавьсан. Бошиглогч Иосеф Смит нас барах үедээ гэм зэмгүй байсан бөгөөд тэрээр Бурханы түүнд өгсөн ажлыг итгэлтэй хийж гүйцэтгэсэн.)

Бошиглогчийг үхэлд хүргэсэн зарим нөлөөг суралцагчдад ойлгуулахын тулд гэгээнтнүүд Иллиной мужид бараг гурван жилийн туршид харьцангуй амар тайван нөхцөлд амьдарч байгаад, 1842 онд дахин эсэргүүцэлтэй тулгарах болсон гэдгийг тэдэнд хэл. Сүмийг эсэргүүцэгчид дотор гэгээнтнүүдийн улс төрийн нөлөөнөөс айсан Иллиной мужийн иргэд байв. Зарим нэгэн нь Науву дахь эдийн засгийн өсөлтөд атаархах болж, Науву хотын засаг захиргаа болон цагдаагийн хүчинд шүүмжлэлтэй хандаж байлаа. Харин зарим нь мормончуудын зарим нэгэн өвөрмөц сургаал, зан үйлийг буруу ташаа ойлгож байв. Сүм доторх хагалан бутаргагчид мөн Сүмийн гаднах эсэргүүцэгчид бошиглогч Иосеф Смитийн эсрэг тэмцэлд өөрсдийн хүчийг нэгтгэж байлаа.

Хичээлийн төгсгөлд байгаа тараах материалыг суралцагч бүрд тарааж өг. Нэг суралцагчийг “Бошиглогч ба Сүмийг эсэргүүцэгчид” нэртэй тараах материалыг чанга уншихад урь.

Зураг
тараах материал, Егүүтгэл

Бошиглогчийг нас барах үед хүчин төгөлдөр байсан хуулийн дагуу хэвлэх үйлдвэрийг устгасан тэд ямар ч хуулийг зөрчөөгүйд тооцогдох байжээ. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах үгийг үзүүл:

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Нэгдсэн Улсын үндсэн хуулийн хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулан, хот ба мужийн засаг захиргааны үйл ажиллагаанаас хамгаалах нэмэлт өөрчлөлтийг 1868 он хүртэл батлаагүй бөгөөд холбооны хуулийн хувьд 1931 он хүртэл хэрэгжиж эхлээгүй юм. … Бид өөрсдөөсөө өмнө амьдарч байсан хүмүүсийг өөрсдийн цаг үеийн биш харин тэдний үеийн хууль журам, захирамж, нөхцөл байдал дээр үндэслэн шүүх ёстой” (“Joseph, the Man and the Prophet,” Ensign,1996 оны 5-р сар, 72).

  • Сүмийн өмнөх удирдагчдын үйлдлийн талаар бодох үедээ ахлагч Өүксийн хэлсэн үгийн сүүлчийн өгүүлбэрийг санаж байх нь яагаад бидэнд чухал вэ? (Науву хотын зөвлөлийн ихэнх гишүүн Сүмийн гишүүд байсан хэдий ч хэвлэлийн үйлдвэрийг устгах тушаал гаргахдаа төрийн албан хаагчийнхаа эрх мэдлийн хүрээнд ажиллаж байсныг онцол. Сүм нь байгууллагынхаа хувьд хэвлэл мэдээллийн эсрэг үйлдэл үүсгээгүй ч хотын зөвлөл ‘нийгмийн хэв журмын зөрчлийг … зогсоохын тулд’ арга хэмжээ авсан байна” [History of the Church, 6:432]).

Нэг суралцагчийг “Иосеф, Хайрум хоёрыг хууль бусаар яллав” нэртэй тараах материалыг чанга уншихад урь. Өөр нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 135:4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас уг хэсгийг дагаж хараад, Картейж рүү явж байхдаа Иосеф Смитийн хэлсэн бошиглолыг олж мэдэхийг хүс.

  • Хэдийгээр мөнх бус бүх хүн төгс төгөлдөр биш ч “Бурханд болон бүх хүмүүст гэм бурууг үйлдэхгүй байхыг үргэлж хичээх” нь тэдэнд ямар байна гэж та нар бодож байна вэ? (C ба Г 135:4).

Хайрум Смит Картейж руу явахаар бэлтгэж байхдаа Ифер 12:36–38-ыг уншаад, хуудсыг нь нугалсан гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Иферийн эдгээр шүлгийг тэр хэвээр нь эшлэн оруулсан Сургаал ба Гэрээ 135:5–5-ыг чанга уншихад урь. Суралцагчдыг яагаад судрын энэ шүлэг Хайрумд чухал байсан талаар бодоход урь. Та суралцагчдад эдгээр шүлэг дэх онцгой санагдсан үг, хэллэгийг тэмдэглэхийг зөвлөж болно.

  • Иферийн номын ямар үг, хэллэг шоронд орж, магадгүй үхэлтэй нүүр тулах гэж буй Хайрумд чухал байсан гэж та нар бодож байна бэ?

  • Та нар дараах үг хэллэг ямар утгатай гэж бодож байна вэ: “Миний өмсгөлүүдэд та нарын цусны толбо үгүйг бүх хүмүүс мэдэх”? (Уг хэллэгийн утгыг олж мэдэхэд нь туслахын тулд суралцагчдаар 5-р шүлгийг Иаков 1:19 болон Мосе 2:27-той харьцуулж болно. Судрыг өөр нэмэлт ойлголт өгөх судартай харьцуулж сурах нь судар судлах чухал чадвар болно.

Суралцагчдаас Иосеф, Хайрум хоёр Бурханаас өгөгдсөн дуудлага болон үүргээ чадлынхаа хэрээр хийж гүйцэтгэснээ мэдэж байсан нь тэдэнд ямар мэдрэмж төрүүлж байсан талаар бодохыг хус.

  • Бид Иосеф, Хайрум Смит хоёрын үлгэр жишээнээс Бурханаас хүлээн авсан үүрэг хариуцлагаа хийж гүйцэтгэхэд маань туслах ямар зүйлийг олж мэдэж болох вэ?

Сургаал ба Гэрээ 135:1–3; 6–7

Картейж шорон дахь егүүтгэл ба Иосеф Смитэд үзүүлсэн хүндэтгэл

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 135-р хэсгийн толгой гарчгийг чанга уншихад урь. (Судрын 1981 болон 2013 оны хэвлэл дэх толгой гарчиг өөр өөр байгаа нь сүүлийн үеийн эрдэмтдийн судалгааны үр дүнг харуулж байгаа болохыг онцолж болно.) Цөөн хэдэн суралцагчийг Сургаал ба Гэрээ 135:1–2-ыг болон “Картейж шорон дахь егүүтгэл” нэртэй тараах материалыг чанга уншихад урь. Эдгээр суралцагчийг уншиж байх хооронд ангийнхнаас уг хэсгийг дагаж харахыг хүс.

  • Та нар “энэ болон Мормоны Номын тухай гэрчлэлийг лацдахаар” гэсэн өгүүлбэр ямар утгатай гэж бодож байна вэ?

Суралцагчдыг санал бодлоо хуваалцах хооронд дараах тодорхойлолтыг самбар дээр бич: “лацдах” гэдэг нь гэрчлэл зэрэг ямар нэгэн зүйлийг хэзээ ч өөрчлөгдөхгүйгээр батлахыг хэлнэ. Та суралцагчдад энэ тодорхойлолтыг 1-р шүлгийн хажууд, судар дээрээ бичихийг зөвлөж болно.

Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 135:3, 6–7-г дотроо уншаад, Иосеф, Хайрум Смит хоёрын егүүтгэгдсэн тухай мэдэгдлээс судалсан үнэнүүдийг олж мэдэхэд урь.

  • Иосеф, Хайрум Смит хоёрын егүүтгэгдсэн талаарх энэ мэдэгдлээс та ямар үнэнийг олж мэдсэн бэ? (Суралцагчид олон үнэнийг олж тогтоож магадгүй, үүнд: Иосеф Смит энэ дэлхийд хүмүүний авралын тулд зөвхөн Есүс Христийг эс тооцвол үүн дээр амьдарч асан бусад хүнээс илүү ихийг хийсэн. Мормоны Ном болон Сургаал ба Гэрээ нь хүмүүний авралын төлөө урагш авчрагдсан болно.)

  • Та нарын бодлоор бошиглогч Иосеф Смитийн тохинуулалгүйгээр таны амьдрал хэрхэн өөр байх байсан гэж бодож байна бэ?

Нэг суралцагчаас бошиглогч Иосеф Смитэд үзүүлсэн хүндэтгэл” тараах материал дээрх Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах үгийг чанга уншихыг хүс.

  • Иосеф Смитийн хамтран зүтгэгчид түүнийг бошиглогч болон “ариун явдалт, шударга хүнд” тооцдог байсныг ойлгох нь яагаад чухал вэ?

Иосеф Смитийн тухай гэрчлэлээ хуваалцах суралцагч байгаа эсэхийг тэднээс асуун, хичээлээ дуусга. Суралцагчдыг дараагийн хэдэн хоногт бошиглогч Иосеф Смит болон сайн мэдээг сэргээхэд гүйцэтгэсэн түүний үүргийн талаар бусдад гэрчлэлээ хуваалцахад нь урамшуулан дэмж.

Суралцагчийн унших материал

Бошиглогч Иосеф Смит егүүтгэгдэв

Сэргээлтийн үндэс—22-р хичээл

Бошиглогч ба Сүмийг эсэргүүцэгчид

1844 оны 6-р сар гэхэд Сүмийн эсрэг дайсагнал ихэд хурцадсан байв. Иллиной мужийн зарим оршин суугч бошиглогчийг алах хуйвалдаан зохиохын хажуугаар гэгээнтнүүдийг мужаас хөөн гаргах талаар зөвшилцөж байжээ. Бошиглогч болон Сүмийн эсрэг хуйвалдаанд оролцож байсан зарим нь Сүмээс урван тэрсэлсэн, гишүүн байсан хүмүүс байв. 1844 оны 6-р сарын 7-нд Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр үйлчилж байсан Виллям Лоу болон бусад урван тэрслэгч Nauvoo Expositor сонины эхний дугаарыг хэвлэсэн байлаа. Бошиглогч болон Сүмийн эсрэг олон нийтийг өдөөн хатгах зорилгоор эдгээр хүн энэ сониныг Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагчийн нэр төрийг гутаахаар ашиглаж байв. Науву хотын дарга байсан Иосеф Смит мөн түүнчлэн хотын зөвлөлийн ихэнх гишүүн өдөөн хатгасан сонин хотын эсрэг танхай бүлгүүдийн хүчирхийллийг өдөөнө гэдгийг хүлээн зөвшөөрч байлаа. Тэд сониныг нийгмийн хэв журмыг зөрчсөн гэж тунхаглан, Nauvoo Expositor сонины хэвлэлийн цехийг устгах захирамж гаргасан байна.

Иосеф, Хайрум хоёрыг хууль бусаар яллав

“Хотын дарга болон хотын зөвлөлийн [Nauvoo Expositor сониныг устгасны үр дүнд] дээрх захирамжийн уршгаар Иллинойн эрх баригчид бошиглогч, түүний ах Хайрум болон Науву хотын албаны бусад хүмүүст бослого гаргасан гэсэн үндэслэлгүй ял тулгажээ. Иллинойн амбан захирагч Томас Форд дээрх хүмүүсийг дүүргийн засаг захиргааны төв Картейжид шүүх хурлаар оруулах тушаал гаргасны хамт тэднийг хамгаалахаар амлажээ. Хэрэв тэрээр Картейжид очих юм бол түүнд заналхийлж буй танхайрагч бүлгүүд түүний аминд асар их аюул учруулна гэдгийг Иосеф мэдэж байв.

Танхайрагч бүлгүүд зөвхөн өөрсдийг нь л хүсч байгаа гэдэгт итгэж байсан болохоор Иосеф, Хайрум хоёр амиа хамгаалахын тулд Өрнөд рүү явахаар шийдээд байв. Зургаадугаар сарын 23-нд тэд Миссисипи мөрнийг гаталсан ч, тэр өдөр ах нар Наувугаас аажуухан ирж, бошиглогчийг олж уулзан, хэрэв түүнийг Картейжид эрх баригчдад бууж өгөхгүй бол цэргүүд хот руу дайран орох гэж байгааг түүнд ярьжээ. Бошиглогч бууж өгөхийг зөвшөөрөхдөө, засгийн газрын албаны хүмүүс, танхайрагч бүлгүүд аль аль нь сэтгэл хангалуун байх болно гэж найджээ. Зургаадугаар сарын 24-нд Иосеф Смит, Хайрум Смит хоёр гэрийнхэнтэйгээ салах ёс гүйцэтгэж, Науву хотын албаны бусад хүнтэй хамт мориор Картейж руу явж, маргааш нь Картейжид дүүргийн албаны хүмүүст сайн дураараа бууж өгсөн юм. Ах нарт тулгасан анхны ялаас барьцаагаар чөлөөлөгдсөний дараа, тэдэнд Иллиной муж улсаас урвасан гэсэн хуурамч ял тулган, баривчилж, шүүх хуралд хэргийг нь сонсгох хүртэл Картейж шоронд хорьжээ. Тэр үед номлолд үйлчлээгүй байсан Арванхоёрын хоёрхон гишүүн ахлагч Жон Тейлор, Виллард Ричардс нар сайн дураараа тэдэнтэй нэгдэв” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 600).

Картейж шорон дахь егүүтгэл

1844 оны 6-р сарын 27-ны өдөр нэгэн зочин Иосефт буу өгөв. Бошиглогч болон бусад хүн хоригдож байсан өрөөнд танхайрагчид дайран орж ирж, өрөөнд байгаа хүмүүсийг хамгаалж байсан Хайрумыг буудсанд тэр дороо үхэв. Иосеф хаалга руу гүйж, хаалганы хажууд очингуутаа буугаараа заал руу бууджээ. Сумны зургаан үүрийн гурав нь л галлаж, хэдэн танхайрагчдыг шархдуулав. Танхайрагчид буугаа хагас нээлттэй хаалгаар оруулахад, Жон Тейлор тэдний бууны толгойг таягаар цохиж байлаа.

Хаалганы хажууд тулаан хурцдахад Жон Тейлор цонхоор зугтаах гэж үзэв. Цонхоор яг гарах гэж байхдаа тэр гуяндаа буудуулж мөн түүнийг хэн нэгэн нь гаднаас бууджээ. Тэр шалан дээр унаж, цонхны хажуугийн орон доор нуугдах гэтэл гурван удаа буудуулж, хүнд шархадсан байна. Энэ үед бууны толгой хаалгаар орж ирэхэд Виллард Ричардс таягаар цохиж эхэлсэн байна.

Тэр үед Иосеф Смит мөн цонхоор зугтахаар шийдэв. Виллард Ричардс хаалган дээр танхайрагчдыг саатуулж байх хооронд бошиглогч нээлттэй цонх руу гүйв. Ийнхүү үсрэн цаад талд нь гарах гэтэл гадна болон дотор талаас буудсан байна. Тэр “Ай Их Эзэн Бурхан минь” гэж дуу алдан, доош газарт унажээ. Шорон дотор байсан танхайрагч бүлгийн гишүүд Иосефыг үхсэн эсэхийг шалгахаар яаран гадаа гарав. Хэдийгээр Картейж руу явах замд ямар ч Сүмийн гишүүн байгаагүй ч хэн нэгэн хүн “Мормончууд ирж байна!” гэж хашгирахад танхайрагчдын бүлгийнхэн бүгд зугтсан байна.

Бошиглогч Иосеф Смитэд үзүүлсэн хүндэтгэл

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс хэлсэн нь:

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Иосефыг сайн мэддэг мөн Сүмийн удирдлагад түүнтэй хамгийн ойр дотно байсан хүмүүс түүнийг бошиглогчийнх нь хувьд хайрлан дэмждэг байв. Түүний ах Хайрум түүний хажууд үхэхээр сонгосон байлаа. Түүнийг егүүтгэгдэх үед хамт байсан Жон Тейлор: “Би Бурхан, тэнгэр элч болон хүмүүний өмнө тэр сайн, ариун явдалт, шударга хүн байсан … ба түүний хувийн болон олны өмнөх зан төлөв өөгүй байсан, мөн тэр Бурханы хүний хувьд амьдарч, нас барсан” гэжээ (The Gospel Kingdom [1987], 355; мөн С ба Г 135:3-ыг үзнэ үү). Бригам Янг: “[Иосеф Смитийг] надаас илүү сайн мэдэх хүн энэ дэлхий дээр байхгүй биз ээ. Есүс Христийг үл тооцвол, энэ дэлхий дээр түүнээс өөр сайн хүн байгаагүй хэмээн би тод томруунхэлж байна” гэж тунхаглажээ [Discourses of Brigham Young, sel. John A. Widtsoe (1954), 459]” (“Joseph, the Man and the Prophet,” Ensign, 1996 оны 5-р сар, 73).

Хэвлэх