Номын сан
11-р хичээл: Сургаал ба Гэрээн дэх Их Эзэний дуу хоолой


11-р хичээл

Сургаал ба Гэрээн дэх Их Эзэний дуу хоолой

Оршил

Сургаал ба Гэрээ нь Бурхан хожмын өдрүүдэд бошиглогчидтой ярьдаг ба Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэж байгаа гэдгийн нотолгоо юм. Бид Сургаал ба Гэрээнд буй илчлэлтүүдийг унших үедээ Есүс Христийн дуу хоолойг сонсож чадна. Бид Сургаал ба Гэрээний ач холбогдлыг ойлгосноороо үүний сургаалуудыг дэлхийн бүх эд баялгаас дээгүүр үнэлэх болно.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • Эзра Тафт Бэнсон, “The Book of Mormon and the Doctrine and Covenants,” Ensign, 2005 оны 1-р сар, 24–28.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээний оршил

Сургаал ба Гэрээн дэх Их Эзэний дуу хоолой

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны (1899–1994) хэлсэн дараах үгийг үзүүл. Нэг суралцагчаас үүнийг чанга уншихыг мөн ангийнхнаас уг хэсгийг дагуулан харахыг хүс.

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“Мормоны Ном нь хүмүүнийг Христэд авчирдаг. Сургаал ба Гэрээ нь хүмүүнийг Христийн хаант улс, “бүх дэлхийн гадаргуу дээрх цорын ганц үнэн бөгөөд амьд сүм” болох Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд [С ба Г 1:30] авчирдаг. Би үүнийг мэднэ.

Мормоны Ном бол манай шашны ‘тулгуурын чулуу’ бөгөөд хожмын үеийн илчлэлтүүдийг агуулсан Сургаал ба Гэрээ нь өнгөлгөөний чулуу нь юм. Их Эзэн Өөрийн баталгаа болсон тамгыг тулгуурын болон өнгөлгөөний чулуу хоёулан дээр дарсан юм” (“The Book of Mormon and the Doctrine and Covenants,” Ensign, 2005 оны 1-р сар, 26).

  • Та Сургаал ба Гэрээнээс түүний ач холбогдол, үнэ цэнийг Сүмд болон гишүүдэд үзүүлсэн юуг олж мэдсэн бэ?

Ангийнхнаас Сургаал ба Гэрээний эхэнд байдаг Сургаал ба Гэрээний оршлыг нээж гаргахыг хүс. Хоёр суралцагчийг нэгээс гуравдугаар догол мөрүүдийг ээлжлэн чанга уншихад мөн ангийнхныг уг хэсгүүдийг дагаж харахад урь. Ангийнхнаас Сургаал ба Гэрээний бусад судраас өөр байдаг арга замуудыг олоод мөн оршил нь Их Эзэний дуу хоолойг сонсох талаар онцолсныг анхаарахад урь. Дараа нь асуу:

  • Сургаал ба Гэрээ нь бусад жишиг бүтээлээс хэр өөр байдаг вэ?

  • Оршил нь “Их Эзэн Есүс Христийн дуу хоолойны” талаар юу хэлж байна вэ? (Бид Сургаал ба Гэрээг судалснаараа Их Эзэн Есүс Христийн дуу хоолойг таньж сурдаг гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал. “Их Эзэний дуу хоолой” гэдэг үг хэллэг эсвэл үүний өөр өөр хувилбар нь Сургаал ба Гэрээнд 40-өөс дээш удаа дурдагдсан байдаг [жишээлбэл, С ба Г 1:2; 18:35–36; 76:30-ийг үзнэ үү]; “Их Эзэн … ийн хэлжээ” үг гэдэг хэллэг Сургаал ба Гэрээнд 60-аас дээш удаа дурдагдсан байдаг гэдгийг тайлбарла [жишээлбэл, С ба Г 36:1; 56:14-ийг үзнэ үү].) Их Эзэний дуу хоолойг сонсох гэдэг нь Сургаал ба Гэрээ дэх чухал сэдэв юм.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэллийн (1926–2004) хэлсэн дараах үгийг үзүүл. Нэг суралцагчаас үүнийг чанга уншихыг мөн ангийнхнаас уг хэсгийг дагаж харахыг хүс.

Ахлагч Нийл А.Максвэлл

“Хэрэв аль судрын ном Их Эзэний яриаг илүү ойр ойрхон ‘сонсох’ боломж олгодог болохыг асуувал ихэнх хүн хамгийн эхлээд Шинэ Гэрээний талаар бодох байх. Шинэ Гэрээ бол Мессиагийн үйл хэрэг, сургаалын гайхамшигтай цуглуулга билээ. Бид харин Сургаал ба Гэрээнээс Их Эзэний дуу хоолойг мөн үгийг хүлээн авдаг. Бид бараг л түүнийг ярьж байгааг ‘сонсож’ чаддаг” (“The Doctrine and Covenants: The Voice of the Lord,” Ensign, 1978 оны 12-р сар, 4).

  • Сургаал ба Гэрээг судалснаараа Их Эзэний дуу хоолойг сонсож мөн таньж сурах нь хэрхэн таны амьдралд өөрчлөлт авчрах вэ?

Суралцагчдад Сургаал ба Гэрээний оршлын наймдугаар догол мөрийг судлах хэдэн минут өг. Тэднээс Сургаал ба Гэрээнд цэдэглэгдсэн сургаалуудыг олж тогтоохыг хүс. Хангалттай цаг гаргаж өгсний дараа, дараах асуултыг асуу:

  • Сургаал ба Гэрээг юу “бүх дэлхийн эд баялгаас илүү үнэ цэнэтэй” болгодог вэ?

Далын ахлагч Стивэн Э.Снөү Сургаал ба Гэрээн дэх илчлэлтүүдийн талаар хэлсэн зүйлийг хуваалцах талаар бодож үз:

Ахлагч Стивэн Э.Снөү

Эдгээр сүнслэгээр өдөөгдсөн мөн гэгээрүүлэх илчлэлтүүдээр дамжуулан Сургаал ба Гэрээ чухал сургаалыг зааж, онцолдог. … Ахлагч Жон А.Видцөү ‘Сургаал ба Гэрээний Номд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн заасан сургаал бүрийг агуулж, дүрсэлж, бошиглосон байдаг. Миний мэдэж байгаагаар энэ номд ямар нэгэн байдлаар дурдаагүй Сүмийн заасан сургаал гэж байхгүй’ гэж хэлжээ. Тэрээр ‘бидний ариун нандин өөр аль ч номд Сүмийн бүх сургаал тэр чигээрээ байдаггүй’ [The Message of the Doctrine and Covenants (1969), 117] учраас Сургаал ба Гэрээ нь нэн чухал“ хэмээн нэмж хэлжээ (“Treasuring the Doctrine and Covenants,” Ensign, 2009 оны 1-р сар, 52).

Суралцагчдыг Сургаал ба Гэрээг судлах нь хэрхэн тэдний амьдралыг адисалсан талаар хуваалцахад урь.

Сургаал ба Гэрээ 1:1–17; 5:10

Сургаал ба Гэрээний нөхцөл байдал

Сургаал ба Гэрээ 1-д цэдэглэгдсэн илчлэлт нь Иосеф Смитийн илчлэлтүүдийн анхны эмхэтгэл болох Зарлигуудын Номын оршил болон Их Эзэнээр өгөгдсөн гэдгийг суралцагчдад тайлбарла. Хожим нь энэхүү илчлэлтийн цуглуулга нь бошиглогчийн бусад олон илчлэлт болон Lectures on Faith-ийн хамт Сургаал ба Гэрээ болон хэвлэгджээ. Хэсэг 1 нь бидний өдрүүд дэх энэхүү судрын номын хэрэгцээ шаардлагын тухай өгүүлдэг. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 1-ийн толгой гарчгийг чанга уншихад урь. Дараах асуултыг тавьж, суралцагчдад толгой гарчгийг эргэцүүлэн бодоход тусал.

  • Ахлагчдын онцгой чуулганаар ямар шийдвэрийг нэгтгэн гаргасан бэ? (Иосеф Смитийн хүлээн авсан илчлэлтүүдийг ном болгон хэвлэх. Энэ номыг анхандаа Зарлигуудын Ном гэж нэрлэдэг байсан боловч хожим нь Сургаал ба Гэрээ хэмээн нэрлэх болсон гэдгийг суралцагчдад сануул.)

Цөөн хэдэн суралцагчийг Сургаал ба Гэрээ 1:1–5-ыг ээлжлэн чанга уншихад урь. Дараа нь ангийнхнаас асуу:

  • Эдгээр шүлэг дээр Есүс Христ хэнд хандан ярьж байна вэ?

  • Та эдгээр шүлэгт цэдэглэгдсэн гол захиасыг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?

  • Их Эзэн Өөрийн сэрэмжлүүлгийг хэрхэн бүх хүнд хүргэнэ хэмээн хэлсэн бэ? (Суралцагчид дараах сургаалыг олж тогтоох ёстой: Их Эзэн Өөрийн сонгосон шавь нараараа дамжуулан бүх хүнд Өөрийн сэрэмжлүүлгийг хүргэдэг.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 1:12-ыг чанга уншихад урь. Дараа нь асуу:

  • Зүүлт тайлбар 12б-д цэдэглэснээр, Их Эзэн дэлхийг ямар үйл явдалд зориулан бэлтгэхийг хүсэж байна вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, та тэднийг судрын сэдвийн талаарх ойлголтоо тодотгож, гүнзгийрүүлэхийн тулд зүүлт тайлбаруудыг ойр ойрхон харахад урамшуулан дэмжиж болно.)

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 1:14–16-г дотроо уншаад, бидний амьдарч буй дэлхийн талаарх Их Эзэний дүрслэн хэлсэн тодорхойлолтыг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэнээ хуваалцсаны дараа тэднээс 17-р шүлгийг уншаад, Их Эзэн 14–16-р шүлэгт дүрсэлсэн асуудлыг шийдэхийн тулд юу хийснийг тайлбарлахад урь.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 5:10-ыг чанга уншихад мөн ангийнхныг уг хэсгийг дагаж харахад урь. Дараа нь дараах асуултыг ярилц:

  • Та Иосеф Смитийн онцгой дуудлагын талаар энэ хэсгээс юу мэдэж авч байна вэ? (Суралцагчид дараах үнэнийг олж тогтоох ёстой: Их Эзэн Өөрийн үгийг дэлхийд хүргэхийн тулд Иосеф Смитийг дуудсан.)

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг уншихад урь:

Ахлагч Жэффри Р.Холланд

“Мөн хийж гүйцэтгэсэн бүх зүйлээсээ гадна … хамгийн чухал нь Иосеф [Смит] ямар нэгэн нотолгоогүй эсвэл чухал бус ганцхан илчлэлт биш мөн хаа сайгүй ‘сайн хүн бүрийн оюун санаанд ирдэг бяцхан сүнслэг өдөөлт’ биш харин Бурханаас ирдэг тодорхой, баримттай, үргэлжилсэн удирдамжууд болох тэнгэрлэг илчлэлтийн бат бөх өвийг бидэнд өгсөн юм. Нэгэн сайн анд нөхөр, итгэлтэй ХҮГ эрдэмтэн ‘Иосеф Смит Христийн шашны үндсийг Соён гэгээрүүлэгчдийн гүн ухааны шахаан дор байх үед нь орчин үеийн Христийн шашныг үндсэнд нь илчлэлтээр [тод томруунаар, мөнх бус хүмүүний тусламжгүйгээр] эргүүлэн авчирсан юм’ [Ричард Л.Бушмэн, “A Joseph Smith for the Twenty-First Century,” in Believing History (2004), 274]” (“Prophets, Seers, and Revelators,” Ensign эсвэл 2004 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 8).

  • Энэ хичээл нь хэрхэн Сургаал ба Гэрээний зорилго болон ач холбогдлын талаарх таны ойлголтыг гүнзгийрүүлж байна вэ?

  • Сургаал ба Гэрээ нь хэрхэн Иосеф Смитийн Бурханы бошиглогчийн тэнгэрлэг дуудлагынх нь талаарх таны гэрчлэлийг хүчирхэгжүүлж байна вэ?

Суралцагчдаас Сургаал ба Гэрээ дэх сургаал, зарчим, үнэнүүдийн талаар гэрчлэлээ хуваалцахыг хүсэж байгаа эсэхийг асуун, хичээлээ дуусга.

Суралцагчийн унших материал