1–5, Үнэнч гэгээнтнүүд мөнх амьдралын амлалт болох Тайтгаруулагчийг хүлээн авдаг; 6–13, Бүх зүйл Христийн Гэрлээр хянагдаж мөн удирдагддаг авай; 14–16, Амилуулалт Гэтэлгэлээр дамжин ирдэг; 17–31, Селестиел, террестриел, эсвээс телестиел хуульд дуулгавартай байх нь хүмүүсийг тэрхүү тус тусын хаант улсууд болон сүр жавхланд бэлтгэдэг; 32–35, Нүгэлд байхаар сонгодог тэд бузар хэвээр үлддэг; 36–41, Бүх хаант улс хуулиар удирдагддаг ажгуу; 42–45, Бурхан бүх зүйлд хууль өгсөн билээ; 46–50, Хүмүүн Бурханыг хүртэл ойлгох болно; 51–61, Үйлчлэгчдээ талбайд илгээж мөн тэдэн дээр дараа нь очдог хүний тухай сургаалт зүйрлэл; 62–73, Их Эзэнд ойртогтун мөн та нар Түүний нүүрийг харах болно; 74–80, Өөрсдийгөө ариусга мөн хаант улсын сургаалуудыг бие биедээ заагтун; 81–85, Сэрэмжлүүлэгдсэн хүн болгон хөршөө сэрэмжлүүлэх ёстой; 86–94, Тэмдгүүд, элементүүдийн хөдлөлт, мөн тэнгэр элч нар Их Эзэний ирэлтэд зориулан замыг нь бэлтгэдэг болой; 95–102, Тэнгэр элчийн бүрээнүүд нас барагсдыг дарааллаар нь урагш дууддаг; 103–116, Тэнгэр элчийн бүрээнүүд сайн мэдээний сэргээлт, Вавилоны уналт, агуу их Бурханы тулалдааныг тунхагладаг; 117–126, Суралцахыг эрэлхийлэгтүн, Бурханы өргөө (ариун сүм) байгуул, мөн өөрсдийгөө төгс хайрын холбоогоор хувцаслагтун; 127–141, Бошиглогчдын сургуулийн журам, түүний дотор хөл угаах ёслол тогтоогдов.