4-р хичээл
Мормоны Ном бол манай шашны тулгуурын чулуу
Оршил
Мормоны Ном бол манай шашны тулгуурын чулуу бөгөөд Бурхан өнөө үед Есүс Христийн сайн мэдээг сэргээсэн хэмээх нотолгоо мөн. Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон (1899–1994) Мормоны Ном бол “Христийн тухай гэрчлэх бидний гэрчлэл дэх тулгуурын чулуу мөн. Энэ бол бидний сургаалын тулгуурын чулуу. Энэ бол гэрчлэлийн тулгуурын чулуу” (“The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, 1986 оны 11-р сар, 5) хэмээн заасан билээ. Суралцагчид Мормоны Номын талаарх гэрчлэлээ гүнзгийрүүлснээрээ үүнийг бодит бус хэмээн нотлохыг оролддог хүмүүсийн эсрэг хамгаалагдах болно.
Нөхцөл байдлын тухай унших материал
-
Эзра Тафт Бэнсон, “The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, 1986 оны 11-р сар, 4–7.
-
Жэффри Р.Холланд “Бодгалийн аюулгүй байдал,” Ensign эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 100–103.
-
“Book of Mormon Translation,” Gospel Topics, lds.org/topics.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 17:6; 19:26; 20:5–12
Мормоны Ном бол Бурхан бидний өдрүүдэд үнэнийг сэргээсэн хэмээх нотолгоо мөн.
Хичээл эхлэхээс өмнө дараах огноо болон үйл явдлуудыг самбар дээр бич.
-
Бид эдгээр үйл явдлын дэс дарааллаас сайн мэдээний Сэргээлт дэх Мормоны Номын үүргийн талаар юу мэдэж авч байна вэ? (Сүм сэргээгдэхээс өмнө Мормоны Номын орчуулга дуусах ёстой байсан. Энэ нь сайн мэдээг түгээхэд чухал үүрэг гүйцэтгэх байсан.)
1830 оны 4-р сард Сүм зохион байгуулагдах үед Мормоны Номын хэвлэлт дөнгөж дуусаад байсан ба түүнээс хоёр долоо хоногийн өмнө уг номын талаар олонд мэдээлж байжээ. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 20:8–12-ыг дотроо уншаад, Мормоны Ном юу агуулдаг мөн юу нотолдгийг олж мэдэхийг хүс. Та суралцагчдад олж мэдсэнээ тэмдэглэхийг зөвлөж болно. (Тэмдэглэл: Энэ ангийг дуусах хүртэл та суралцагчдыг судруудаасаа олж мэдсэн чухал үнэнүүдийг тэмдэглэхэд урамшуулан дэмжиж болно.) Суралцагчдыг унших хооронд, дараах гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр бич:
Суралцагчдад хангалттай цаг гаргаж өгсний дараа, дараах асуултуудыг асуу:
-
Та уншсан зүйл дээрээ үндэслээд, самбар дээрх өгүүлбэрийг хэрхэн гүйцээж бичих вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга: Мормоны Ном судрууд үнэн, Бурхан өнөө үед Өөрийн ажлыг хийлгэхээр хүмүүсийг дуудаж, сүнслэгээр нөлөөлсөн ба Бурхан өөрчлөгдөшгүй гэдгийг дэлхийд нотолдог.)
-
Бурхан өнөө үед Өөрийн ажлыг хийлгэхээр хүмүүсийг дуудаж, сүнслэгээр нөлөөлдөг гэдгийг Мормоны Ном хэрхэн нотолдог вэ?
-
Хүн Мормоны Ном үнэн гэдгийг мэдэх үедээ бошиглогч Иосеф Смитийн талаар ямар мэдлэгийг олж авдаг вэ?
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 17:6 болон 19:26-г дотроо уншаад, энэ хоёр шүлэг юугаараа адилхан болохыг олж мэдэхэд урь.
-
Энэ хоёр шүлэг юугаараа адилхан бэ? (Мормоны Номын үнэний тухай Их Эзэний тунхаг.)
-
Их Эзэн Мормоны Номын үнэний тухай Өөрийн гэрчлэлийг тунхагласан гэдгийг мэдэх нь танд яагаад чухал вэ?
Мормоны Ном бол манай шашны тулгуурын чулуу
Дараах үнэнийг самбар дээр бич: Мормоны Ном бол манай шашны тулгуурын чулуу.
-
Энэ өгүүлбэр юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?
Нэг суралцагчийг ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны (1899–1994) хэлсэн дараах үгийг чанга уншихад урь:
“Мормоны Ном нь манай шашны тулгуурын чулуу болохыг батлах гурван зүйл байдаг. Энэ бол Христийн тухай гэрчлэх бидний гэрчлэл дэх тулгуурын чулуу. Энэ бол бидний сургаалын тулгуурын чулуу. Энэ бол гэрчлэлийн тулгуурын чулуу” (“The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, 1986 оны 11-р сар, 5).
Ангиа жижиг бүлгүүдэд хуваарил. Бүлэг бүрд дараах сэдвүүдээс нэгийг ярилцахыг даалга: Мормоны Ном хэрхэн “Христийн тухай гэрчлэх бидний гэрчлэл дэх тулгуурын чулуу болдог”, энэ нь хэрхэн “бидний сургаалын тулгуурын чулуу болдог” эсвэл энэ нь хэрхэн “гэрчлэлийн тулгуурын чулуу” болдог вэ? (Та сэдэв бүрийг нэгээс илүү бүлэгт өгч болно.) Бүлэг бүрд дараах тараах материалыг өгөөд, тэднээс сэдэвтэй нь тохирох өгүүлбэрүүдийг ярилцлагандаа ашиглахыг хүс.
Бүлгүүдэд хангалттай цаг гаргаж өгсний дараа, ярилцсан зүйлээ ангийнхантай хуваалцахад урь.
Суралцагчдаас Мормоны Номын талаарх төрсөн мэдрэмжээ мөн энэ нь хэрхэн тэдний гэрчлэлийн тулгуурын чулуу болсныг хуваалцахад урин, хичээлийн энэ хэсгийг дуусга.
Дайснууд Мормоны Номыг няцааж, үгүйсгэхийг оролддог
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг уншихад урь:
“Хүмүүс энэ номыг [180] жилийн турш сорьж сонжиж, дайрч давшилж, үгүйсгэн, ширүүн шүүмжлэлийн бай болгож, урж тасчиж хаясаар ирлээ. Орчин үеийн шашны түүхэнд, ерөөсөө аль ч шашны түүхэнд ингэж дайрч давшлуулсан өөр ном байхгүй биз ээ. Ийнхүү дайрч давшлах нь одоо ч хэвээр байна. Этан Смитээс эхлээд Соломон Сполдинг хүртэл улаан галзуу улангасан дайрагчид эсвэл зальхай этгээдүүд эл номын эх сурвалжийн тухай зүсэн зүйлийн сэжиг таавар гаргаж ирдэг ч, хэсэг шуугилдаж байгаад таг чиг болдог. Энэ номыг орчуулсан боловсролгүй залуу Иосефын тайлбарласнаас өөр ямар ч тайлбар байхгүй учир эдгээр илэрхий даржин, өрөвдөлтэй хариултуудын аль нь ч үнэний шалгуурыг даагаагүй юм. ‘Ямар ч санаа муут хүн ийм ном бичиж чадахгүй. Энэ ном үнэн бөгөөд Бурханаас зарлиг аваагүй бол ямар ч лут хүн ийн ном бичиж чадахгүй’ гэж өвөөгийнхөө энгийн атлаа тов тодорхой хэлсэн үгтэй би санал нийлдэг” (“Бодгалийн аюулгүй байдал,” Ensign эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 101–102).
-
Сүмийн орчин үеийн дайснууд Мормоны Номын үнэ цэнийг бууруулах гэж дахин дахин оролдох болсон гэдгийг санах нь яагаад чухал вэ?
-
Ахлагч Холландын элэнц эцгийн хэлсэн үг хэрхэн Мормоны Номын үнэнийг дэмжин, нотолдог вэ?
Та жишээ болгон, Сүмийн орчин үеийн дайснуудын Мормоны Номын үнэ цэнийг бууруулахаар оролдож буй нэг арга зам нь ДНХ-г ашиглан, Мормоны Номын хүмүүс болон уугуул америкчуудын хоорондох гений холбоог үгүйсгэхээр оролдож буй явдал гэдгийг тайлбарлаж болно. Хэрэв энэ асуудлын талаар суралцагчдад асуулт байвал тэднийг Gospel Topics дээрх “Book of Mormon and DNA Studies,”-ийг уншихыг урамшуулан дэмж. Үүнийг lds.org/topics-оос мөн үзэх боломжтой.
Үнэн гэж мэддэг зүйлээ тууштай зууран барь
Суралцагчдаас нэг найз нь Мормоны Номын үнэнтэй зөрчилдөж буй мэт санагдсан ямар нэгэн зүйлийг сонслоо гэж өөрт нь хэлж байгааг төсөөлөн бодохыг хүс.
-
Та нар найздаа ямар зөвлөгөө өгөх вэ?
-
Мормоны Ном үнэн хэмээх таны гэрчлэл хэрхэн Мормоны Номын шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарах үед тань туслах вэ?
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг уншихад урь:
… Эргэлзээнд идүүлж эсвэл хүнд хүчир цаг үетэй тулгарахдаа олж авсан итгэлээ бүү алд. Тэр итгэл тань хэчнээн хязгаарлагдмал бага байсан ч хамаагүй. … Ийм зүйл тохиолдон асуудал үүсч яаж шийдвэрлэгдэх нь тодорхой бус байх үед олж авсан итгэлээсээ зууран, илүү их мэдлэг иртэл тэвчээртэй байцгаа” (“Эзэн минь, би итгэж байна,” Ensign эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 109).
-
Та Мормоны Номын үнэн эсэх тухай асуулттай тулгарахдаа ахлагч Холландын өгсөн зөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлж болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хариулж болох ч та дараах зарчмыг онцолж болно: Бид сайн мэдээний тухай асуулт эсвэл эргэлзээтэй тулгарах үедээ үнэн гэдгийг нь аль хэдийн мэдсэн зүйлээсээ тууштай зууран барьж, үргэлжлүүлэн судалснаар хариултыг олж чадна гэдэгтээ эсвэл Бурхан нэгэн өдөр хариултыг илчлэх болно гэдэгт итгэх хэрэгтэй.)
-
Та Мормоны Ном болон үүнд агуулагдах зарчмуудын талаар аль хэдийн ямар ямар үнэнийг олж мэдсэн бэ? Та эдгээрийг хэрхэн мэдэж авсан бэ?
Нэг суралцагчийг ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны хэлсэн дараах үгийг чанга уншихад урин, хичээлийг дуусга:
“Хожмын үеийн гэгээнтэн бүр энэ номыг насан туршдаа судлах ёстой. Эс бөгөөс тэрбээр сүнслэг байдал, оюун санааны эв нэгдлийг бүх амьдралд нь хангаж өгч чадах сүнсийг үл тоомсорлон, үүнд хайхрамжгүй хандах болно. Мормоны Номоор дамжуулан Христийн хадан дээр итгэлээ төлөвшүүлж, төмөр бариулаас зууран барьж байгаа хөрвөгч мөн үүнийг хийгээгүй хүн хоёр ялгаатай” (“The Book of Mormon Is the Word of God,” Ensign, 1988 оны 1-р сар, 5).
-
Мормоны Номыг тогтмол судлах нь хэрхэн итгэлийг тань үгүй хийхийг хүсэж буй хэн нэгний эсрэг таныг хамгаалах вэ?
Мормоны Ном үнэн гэдгийг гэрчил. Суралцагчдыг Мормоны Ном хэрхэн амьдралд нь нөлөөлснийг бодож үзэхэд урь. Тэднээс Мормоны Номыг судлахад илүү их ач холбогдол өгөхийн тулд юу хийж болохоо бодохыг хүс. Мормоны Номын тухай гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийг хүсэж байгаа хүмүүс үүнийг судалж, үнэн эсэх талаар залбирч үзсэнээр үүнийг хийж чадна хэмээх Моронай 10:3–5 дахь Моронайн амлалтыг суралцагчдад сануул.
Суралцагчийн унших материал
-
Жэффри Р.Холланд “Бодгалийн аюулгүй байдал,” Ensign эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 100–103.