2022
Юу үнэн бэ?—Хэсгүүд
2022 оны 11-р сар


Юу үнэн бэ?

Хэсгүүд

Зураг
Ерөнхийлөгч Нэлсоны үгийг эш татсан зурагт хуудас

PDF татаж авах

Өнгөрсөн 4-р сарын Ерөнхий чуулганаас хойш бид дэлхий даяар өрнөсөн зүрх зүсэм явдлаас эхлүүлээд эрхэм яруу үйл явдлын гэрч боллоо.

Дэлхийн өнцөг булан бүрд өсвөр үеийнхний чуулган зохион байгуулагдсан тухай тайланг сонсоод, бид тун баяртай байна. …

Дэлхий даяар илүү олон ариун сүм баригдаж байгаад бид баясаж байна. …

Хүчирхийлэл дайсны нөлөөний илэрхийлэл юм. Энэ бол эмгэнэлт нүгэл. …

Дайсанд бидний санааг зовоох өөр арга зам бий. Тэдгээрийн дотор юу үнэн, юу үнэн биш хоёрын хоорондох зааг ялгааг бүдгэрүүлэхээр хичээж байгаа түүний оролдлого орно. Хурууны үзүүрээр л олох боломжтой асар их мэдээллийн улмаас юу үнэн болохыг ялгахад улам хэцүү болж байна. …

… Бидний зарим нь юу үнэн бэ гэдгийг өөрсдөө тодорхойлох ёстой эсвэл үнэн гэдэг бол харьцангуй ойлголт гэж итгэдэг. Ийм итгэл үнэмшил бол Бурханы өмнө хариуцлага хүлээхгүй гэж андуу ташаа боддог хүмүүсийн хүсдэг зүйл юм.

Хайрт ах, эгч нар аа, Бурхан бүх үнэний эх сурвалж мөн. Шинжлэх ухааны лабораторид судалсан байна уу, Бурханаас шууд илчлэлтээр хүлээн авсан байна уу, Түүний хүүхдүүддээ илэрхийлдэг бүх үнэнийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хүлээн зөвшөөрдөг.

Өнөөдөр мөн маргааш та бүхэн энэ индэр дээрээс үргэлжлүүлэн үнэнийг сонсох болно. Анхаарлыг тань татаж буй, оюунд тань ирж байгаа, зүрх сэтгэлд тань үлдэж буй бодлоо бичиж тэмдэглэж аваарай. Сонссон зүйл тань үнэн эсэхийг баталж өгөхийг Их Эзэнээс залбирч асуу.

Хэвлэх