2022
Урам зоригийн өв—Хэсгүүд
2022 оны 11-р сар


“Урам зоригийн өв-Хэсгүүд,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 11-р сар.

Урам зоригийн өв

Хэсгүүд

Зураг
Ерөнхийлөгч Айрингийн үгийг эш татсан зурагт хуудас

PDF татаж авах

Намайг юмс ямар хэцүү байгаа талаар гомдоллох үед ээж минь “Өө, Хаал, мэдээж энэ бүхэн хэцүү. Хэцүү байх ч ёстой. Амьдрал бол сорилт шүү дээ” гэж хэлж билээ.

Тэрээр хоёр зүйлийг мэддэг байсан учраас үүнийг тайван бөгөөд бүр инээмсэглэн хэлсэн юм. Түүний хувьд ямар ч бэрхшээлтэй тулгарсан Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт амьдрахаар гэртээ эргэн очих нь хамгийн чухал явдал байсан. Ээж минь Аврагчдаа итгэснээр үүнийг хийж чадна гэдгээ мэдэж байсан. …

Түүний бидэнд үлдээсэн урам зоригийн өвийг Моронай 7-д хамгийн сайн дүрсэлсэн бөгөөд энэ бүлэгт Мормон хүү Моронайгаа болон өөрийн хүмүүсийг урамшуулдаг. …

Тэрээр тэнгэрлэг гэр лүүгээ урагшлах замдаа бэрхшээлтэй тулгарах хүмүүст урам зориг өгч чадсан бүх хүний адил Есүс Христийг нэгдүгээрт тавьж байсан. …

Мормон хүлцэнгүй номхон байдлыг итгэлийн бат бөх нотолгоо гэж үзсэн. …

Мормон дараа нь тэднийг Христийн цэвэр хайраар дүүрэн зүрх сэтгэлийн бэлгийг хүлээн авах шатандаа явж байгааг гэрчилж урамшуулдаг. …

Одоо эргээд харахад, Христийн цэвэр хайр болох энэрлийн бэлэг нь миний ээжийг гэртээ эргэж очих замдаа тулгарсан сорилт бэрхшээлээ давахад хэрхэн хүчирхэгжүүлж, удирдан чиглүүлж, дэмжиж, өөрчилж байсныг би ойлгож байна. …

… Аврагч таны асуудлын нарийн ширийнийг мэддэг. Тэр таныг итгэл, найдвар, энэрэлд өсөх асар их чадавхтайг мэддэг.

Түүний танд санал болгож буй зарлиг, гэрээнүүд нь таныг хянах сорилт биш юм. Эдгээр нь танд Бурханы бүх бэлгийг хүлээн авч, таныг хайрладаг Тэнгэрлэг Эцэг болон Их Эзэн рүүгээ эргэн очиход туслах бэлэг юм.

Хэвлэх