“Бүх зүрхээрээ—Хэсгүүд,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 11-р сар.
Бүхий л зүрхээрээ
Хэсгүүд
Есүс Христийн шавь нарын хувьд бид гурван чухал үнэнд итгэж, өсөж хөгжиж чадна.
Нэгдүгээрт, бид амаргүй үед ч гэрээгээ сахиж чадна.
Та сайн мэдээний дагуу амьдрахын тулд чадах бүхнээ хийж байхдаа итгэл, гэр бүл эсвэл ирээдүй тань сорилттой тулгарч амьдрал яагаад ийм хэцүү байгааг гайхах үедээ бидэнд бэрхшээл тулгарна хэмээн Их Эзэний хэлснийг сана. Бэрхшээл нь төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд та хаягдаж хоцорсон гэсэн үг биш харин энэ бол Түүний шавийн амьдралын нэг хэсэг. …
Ая тухтай амьдрах нь хүчийг авчирдаггүй. Бид Их Эзэнээс өөрсдийн өдрийн халууныг тэсвэрлэхэд хэрэгтэй хүчийг авдаг ба Түүний хүч нь Түүнтэй хийсэн бидний гэрээнүүдээр дамжин ирдэг. …
Хоёрдугаарт, бид итгэлээр үйлдэж чадна.
Есүс Христийн шавь нарын хувьд бид Түүнд итгэх итгэл ялангуяа хүнд хэцүү цаг үед үйлдэл шаарддаг гэдгийг ойлгодог. …
Гуравдугаарт, бид бүхий л зүрхээрээ, баяр хөөртэй үйлчилж чадна.
… Өнөөдрийн сорилт Бурханы намайг хайрлах хайранд тээнэгэлзэхийг эсвэл Түүнд итгэх итгэлийг минь эргэлзээ болгон хувиргахыг би хэзээ ч зөвшөөрөх ёсгүй. …
Мөнх бус амьдралын өдөр тутмын шарх эдгэрэх хүртэл би Их Эзэнийг харуулдан, Түүнд, Түүний цаг хугацаа, Түүний мэргэн ухаан, Түүний төлөвлөгөөнд итгэх болно.
Би та нартай хамт гар гараасаа хөтлөлцөөд, Түүнтэй үүрд хамт зогсохыг хүсэж байна. Бүх зүрхээрээ. Бид Есүс Христийг бүх зүрхээрээ хайрлах юм бол Тэр хариуд нь бидэнд бүгдийг өгдөг гэдгийг мэднэ.