2022
Есүс Христ бол өсвөр үеийнхнийг бат бөх байлгах хүч мөн—Хэсгүүд
2022 оны 11-р сар


“Есүс Христ бол өсвөр үеийнхнийг бат бөх байлгах хүч мөн—Хэсгүүд,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 11-р сар.

Бямба гаргийн өглөөний хуралдаан

Есүс Христ бол өсвөр үеийнхнийг бат бөх байлгах хүч мөн

Хэсгүүд

Зураг
үгийг эш татсан зурагт хуудас

PDF татаж авах

Хэрэв чи 11-18 насных бол Аврагч Есүс Христийн чамд зориулсан онцгой захиас надад байна.

Та нарт өгч буй Аврагчийн захиас

Хайрт залуу найзууд минь, Аврагч яг одоо энд байсан бол та нарт юу гэж хэлэх байсан бэ?

Эхлээд Тэрээр та нарыг хайрлах гүн гүнзгий хайраа илэрхийлэх байсан гэдэгт би итгэлтэй байна. …

Гэвч бид бүгд сул дорой, төгс бус учраас та нарын оюун бодолд зарим нэг зовнил төрж магадгүй юм. Та гаргасан алдаануудаа төдийгүй уруу таталтад орж байснаа, хийдэггүй байж эсвэл илүү сайн хийдэг байж гэж харамссан зүйлсээ санаж болно. …

Аврагч Есүс Христ Өөрийг нь та нарын хүч чадал гэдгийг ойлгож, мэдэрч, мэдээсэй хэмээн та нараас хүсдэг гэж би боддог. Түүний тусламжтайгаар та нарын гүйцэлдүүлж болох зүйлсэд хязгаар гэж үгүй. …

Аврагч та нарыг Бүхнийг чадагч Бурханы охид, хөвгүүд гэдгийг тодорхой гэгч нь тунхаглах байсан. Та нарын Тэнгэрлэг Эцэг бол энэ ертөнцийн хамгийн алдар суут, хайр, баяр баясгалан, цэвэр ариун байдал, ариун чанар, гэрэл, ач ивээл, үнэнээр дүүрэн Нэгэн юм. Тэрээр та нарыг Өөрт нь байгаа бүхнийг нэгэн өдөр өвлөн аваасай хэмээн хүсдэг. …

Үүнийг боломжтой болгохын тулд Тэрээр Есүс Христийг та нарын Аврагч байхаар илгээсэн. …

Түүний хүсдэгтэй адилхан хүн болох нь та нарын хувь тавилан. Түүний хүсдэгтэй адилхан хүн болох нь та нарын ирээдүй. Энэ бол та нарын сонголт!

Үнэн ба сонголтууд

Та нарын аз жаргалын төлөөх Бурханы төлөвлөгөөний чухал хэсэг бол та нарын сонгох хүч юм. …

Танд чухал сонголтуудыг хийх шаардлага гарвал Есүс Христийг болон Түүний сэргээгдсэн сайн мэдээг дагах нь хамгийн сайн сонголт юм. Танд асуулт байвал Есүс Христ мөн Түүний сэргээгдсэн сайн мэдээ хамгийн сайн хариулт юм. Та сул доройг мэдэрвэл Есүс Христ таны хүч байх болно. …

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө

Танд Замыг олж, Христийн сургаалыг амьдралынхаа удирдан чиглүүлэх нөлөө болгоход туслахын тулд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм шинэ эх сурвалж буюу Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлын хянан засварласан шинэ хувилбарыг бэлтгэн гаргаж байна. …

Үнэндээ сонголт хийхдээ авч болох хамгийн сайн удирдамж нь Есүс Христ юм. Есүс Христ бол өсвөр үеийнхнийг бат бөх байлгах хүч мөн.

Иймээс Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө удирдамжийн зорилго нь таныг Түүн рүү чиглүүлэх явдал мөн. …

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлын хийдэггүй зүйлсийг мэдэх нь бас чухал юм. Энэ нь таны өмнөөс шийдвэр гаргадаггүй бөгөөд танд тулгарсан сонголт бүрд “тийм” эсвэл “үгүй” гэсэн хариултыг өгдөггүй. Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол нь таны сонголтын үндэс суурьд төвлөрдөг. Энэ нь зан байдал бүрд анхаарахаас илүүтэй үнэт зүйлс, зарчим, сургаалд төвлөрдөг. …

Дүрэм журамтай байх нь буруу юу? Мэдээж үгүй. Бид бүгдэд өдөр бүр дүрэм журам хэрэгтэй. Хэдий тийм боловч бид Аврагчид төвлөрөхийн оронд зөвхөн дүрэм журамд төвлөрвөл энэ нь буруу юм. …

Илүү өндөр жишиг

Есүс Христ Өөрийн дагалдагчдад маш өндөр жишиг тогтоосон. Түүний тааллыг хичээнгүйлэн эрэлхийлж, Түүний үнэнээр амьдрах нь байж болох хамгийн өндөр жишиг билээ.

Зуурдын болон сүнслэг чухал сонголтууд нь зөвхөн хувь хүний үзэл бодол эсвэл амар хялбар юм уу таашаалд нийцэх зүйлд үндэслэх ёсгүй. Их Эзэн “Та нар хүссэнээ хий” гэж хэлээгүй,

харин “Бурханыг ялуул,”

“Ирээд, Намайг дага,”

“Илүү ариун, илүү дээд түвшний, илүү төлөвшсөн арга замаар амьдар,”

“Миний тушаалуудыг сахь” хэмээн айлдаж байна.

Есүс Христ бол бидний төгс үлгэр жишээ бөгөөд бид бодгалийнхаа бүхий л эрч хүчээр Түүнийг дагахыг хичээдэг.

Хайрт найзууд минь, би дахиад хэлье, Аврагч өнөөдөр энд зогсож байсан бол та нарыг гэх цаглашгүй их хайраа мөн та нарт бүрэн итгэдэг болохоо илэрхийлэх байсан. Тэрээр та нарт та нар хийж чадна гэж хэлэх байсан. Есүс Христ таны хүч чадал учраас та баяр хөөртэй, аз жаргалтай амьдралыг цогцлоож чадна. Та итгэлтэй байдал, амар амгалан, аюулгүй байдал, аз жаргал, одоо болон мөнхөд холбоо хамааралтай байх гээд бүгдийг Есүс Христээс болон Түүний сайн мэдээнээс бас Түүний Сүмээс олж авах боломжтой.

Хэвлэх