2022
Ядуус болон гачигдагсдад туслах—Хэсгүүд
2022 оны 11-р сар


“Ядуус болон гачигдагсдад туслах—Хэсгүүд,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 11-р сар.

Ядуус болон гачигдагсдад туслах

Хэсгүүд

Зураг
Ерөнхийлөгч Өүксийн үгийг эш татсан зурагт хуудас

PDF татаж авах

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд болон уг Сүмийн гишүүд болох бидэнд бусдадаа үзүүлэх халамж, хүмүүнлэгийн үйлчлэлийн талаар байнга заадаг бөгөөд үүнийг бодитоор хэрэгжүүлдэг. Жишээлбэл: Бид сар бүрийн эхэнд мацаг барьж, хамгийн багадаа идээгүй хоолныхоо үнийн дүнтэй тэнцэх мөнгийг цуглааныхаа тусламж хэрэгтэй хүмүүст зориулан хандивладаг. Сүм түүнчлэн хүмүүнлэгийн болон өөр бусад үйлчлэлд зориулан асар их тусламжийг дэлхий даяар үзүүлдэг.

Манай Сүмээс олон тусламжийг шууд үзүүлдэг ч дэлхий даяар Бурханы хүүхдүүдэд үзүүлдэг хүмүүнлэгийн ихэнх үйлчлэлийг манай Сүмтэй холбоогүй хүмүүс, байгууллагууд үзүүлдэг. …

Есүс Христийн Сүм тусламж хэрэгтэй хүмүүст үйлчлэхийн зэрэгцээ энэ ажилд бусадтай хамтран ажиллахыг эрмэлздэг. …

Орчин цагийн илчлэлт нь бидний Аврагч Есүс Христ бол “дэлхийд ирдэг хүн болгоныг гэрэлтүүлдэг үнэн гэрэл” болохыг заадаг [Сургаал ба Гэрээ 93:2]. Тиймээс Бурханы бүх хүүхэд бүхий л мэдлэг, ур чадвараа ашиглан Түүнд болон нэг нэгэндээ үйлчлэхээр сүнслэгээр өдөөгддөг. …

… Бид бүгд бусдын хийсэн сайн үйлсийг олж харж, цаг зав, боломж бололцоо гарах юм бол дэмжлэг үзүүлэх шаардлагатай. …

Гэрэл болон Сүнсээрээ Бурханы бүх хүүхдийг дэлхий даяарх ядуус болон гачигдагсдад туслахад чиглүүлдэг Есүс Христийг би гэрчилж байна.

Хэвлэх