2022
Үнсний оронд гоёл чимэг: Уучлалын эдгээх зам—Хэсгүүд
2022 оны 11-р сар


“Үнсний оронд гоёл чимэг: Уучлалын эдгээх зам—Хэсгүүд,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 11-р сар.

Үнсний оронд гоёл чимэг: Уучлалын эдгээх зам

Хэсгүүд

Зураг
Кристин М.Еий
Зураг
Еий эгчийн үгийг эш татсан зурагт хуудас

PDF татаж авах

Мөн бибээр хүртэв, Кристин Еий

Биднийг бусдын үйлдлийн үр дагаврыг өөрсдөө дангаараа үүрэх нөхцөл байдалд үлдээдэггүй бөгөөд бид ч мөн эрүүл болж, зүрх сэтгэлийн тэмцлийн ачаанаас болон үүний аливаа үр дагавраас аврагдах боломжийг хүлээн авч чадна.

… Их Эзэн биднийг өөрсдийн сайн сайхны төлөө бусдыг уучлахыг шаарддаг. Гэвч Тэр Өөрийнх нь тусламж, хайр, ойлголтгүйгээр үүнийг хийхийг шаарддаггүй. Их Эзэнтэй байгуулсан гэрээгээр дамжуулан, хүн бүр уучилж мөн өршөөгдөхөд хэрэгтэй, биднийг хүчирхэгжүүлдэг хүч чадал, удирдамж, тусламжийг хүлээн авч чадна. …

… Тэрээр “Над дээр Эзэний Сүнс байна. Учир нь ядууст сайн мэдээг хүргэхийн тулд Намайг Эзэн тосолсон юм. Тэр Намайг илгээсэн нь зовж шаналсныг эдгээх, олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах, дарамтад байгсдыг чөлөөлөхийн тулд юм”[Лук 4:18; тодотгол нэмэгдсэн] хэмээн хэлсэн.

Зовж шаналсан, олзлогдсон, дарамтад байгаа, магадгүй гомдол эсвэл гэм нүгэлд сохорсон бүх хүнд Тэрээр эдгэрэл, сэргээлт, чөлөөлөлтийг өгдөг. Түүний өгч буй эдгэрэл болоод сэргээлт бодитой гэдгийг би гэрчилж байна. …

Есүс Христ бол таны хувийн Мессиа, таны зүрх сэтгэлийн гуйлтыг мэддэг таны хайрт Гэтэлгэгч, Аврагч мөн. Тэр танд эдгэрэл, аз жаргалыг хүсдэг. Тэр танд хайртай. Тэр таныг гашуудахад хамт уйлж, таныг эдгээхдээ баярладаг. Уучлалын эдгээх замаар алхахдаа бид зоригжиж, Түүний үргэлж сунгаастай байдаг хайрын мутраас атгаасай.

Хэвлэх