2022
Аврагчид ойртох нь—Хэсгүүд
2022 оны 11-р сар


“Аврагчид ойртох нь—Хэсгүүд,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 11-р сар.

Аврагчид ойртох нь

Хэсгүүд

Зураг
Ахлагч Андэрсэний үгийг эш татсан зурагт хуудас

PDF татаж авах

Дэлхийн ёс бус байдал өсөн нэмэгдэхийн хэрээр бид өөрсдийн болон хайртай хүмүүсийнхээ сүнслэг байдлыг хадгалж үлдэхийн тулд Есүс Христэд итгэх итгэлийнхээ үндсийг улам ихээр бордож, тордож, хүчирхэгжүүлэх шаардлагатай болж байна. …

Бидний сайн мэдэж байгаагаар, Есүс Христэд итгэж, Түүний жинхэнэ шавь болно гэдэг нь нэг удаагийн шийдвэр, нэг удаагийн үйл явдлаас хамаагүй өргөн хүрээтэй ойлголт юм. Энэ ариун нандин, тасралтгүй явагддаг үйл явц амьдралын маань өөр өөр үе шатанд өсөж, тэлсээр Түүний хөлд сөгдөх хүртэл үргэлжилдэг.

Дэлхийн үрийн сүүлэн дунд буудай ургаж буй энэ үед бид хэрхэн ирэх өдрүүдэд Аврагчид өгсөн амлалтаа гүнзгийрүүлэн бэхжүүлж чадах вэ?

Би энд гурван санаа хуваалцмаар байна.

Нэгдүгээрт, бид Есүсийн амьдрал, сургаал, сүр жавхлан, хүч чадал болон цагаатгагч золиосыг илүү бүрэн дүүрэн судалж чадна. …

Хоёрдугаарт, бид Аврагчийг улам сайн таньж мэдэн, хайрладаг болсноор Түүнд илүү үнэнч, итгэлтэй байх амлалт өгөх хүсэлтэй болдог. Бид Түүнтэй гэрээ байгуулдаг. …

Гэрээнүүд байгуулж, сахих нь Аврагчийг гэх хайрыг зүрх сэтгэлдээ илүү гүн гүнзгий мэдрэх боломжийг олгодог. …

Эцэст нь миний хуваалцах гурав дахь зүйл бол энэхүү ариун нандин эрэл хайгуулд бид Ариун Сүнсний бэлгийг эрхэмлэн дээдэлж, хамгаалж, өмгөөлж, аюулаас сэргийлдэг явдал юм. …

… Та Аврагчийг гэсэн өөрийн хайрыг мөн Түүний таныг гэсэн хайрыг зүрх сэтгэлдээ илүү гүн гүнзгий мэдэрснээр амьдралын сорилт бэрхшээлийг улам их итгэлтэй, амар амгалан, баяр баясгалантайгаар даван туулах болно гэдгийг би амлаж байна.

Хэвлэх