“Түүний буулга амархан, ачаа нь хөнгөн—Хэсгүүд,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 11-р сар.
Түүний буулга амархан, ачаа нь хөнгөн
Хэсгүүд
Сүмийн удирдагчид маань энэрэл, эв нэгдэл, хайр, нинжин сэтгэл, өрөвдөх сэтгэл, өршөөл, нигүүлслийн талаар олонтоо ярьдаг. Аврагч биднийг илүү дээд түвшний, илүү ариун замаар буюу бүх хүн нэгэн хэсэг нь байх мөн үнэхээр хэрэгтэй гэдгээ мэдрэх боломжтой Түүний арга замаар амьдрахад урьж байгаа гэдэгт би итгэдэг.
Бусдыг хайрлаж, тэднийг шүүхгүй байхыг бидэнд зарлигласан. Хүнд ачаагаа буулгацгаая. Үүнийг үүрэх хүн нь бид биш билээ. Оронд нь бид Аврагчийн хайр, энэрлийн буулгыг авч болно. …
… Түүнд хүрсэн хүмүүс Түүний хайрыг мэдэрсэн бөгөөд уг хайр нь тэднийг эдгээж, өөрчилсөн. Түүний хайр тэдний амьдралаа өөрчлөх хүслийг өдөөсөн. Түүний арга замаар амьдрах нь баяр баясгалан, амар амгаланг авчирдаг. Тэр бусдыг энэхүү арга замаар амьдрахад эелдэг зөөлнөөр, нинжин сэтгэл, хайраар урьсан билээ. …
… Бид Түүний биднээс хүссэн зүйлийг үүрэг даалгавар гэдэг үүднээс харж эсвэл бүр адислал авах гэж хийлгүй, зөвхөн Түүнийг болон Тэнгэрлэг Эцэгийг хайрладаг тул аажим аажмаар хийж сурваас Түүний хайр биднээр дамжин урсан гарч, Түүний хүссэн бүхнийг хийгээд зогсохгүй яваандаа энэ нь төсөөлж байснаас тань хавьгүй амархан, хөнгөн, баяр баясгалантай болох болно. …
… Хүн бүр үнэхээр Христийн биеийн нэгэн хэсэг мөн Түүнд хэрэгтэй нэгэн гэдгээ мэдрэх хэрэгтэй. Сатан Бурханы хүүхдүүдийг хагалан бутаргах агуу хүсэлтэй бөгөөд тэр маш амжилттай байна. Харин эв нэгдэлд ямар их хүч оршдог гээч. Бид мөнх бус амьдралын энэ хүнд хэцүү аян замд бие биетэйгээ гар гараасаа барилцан алхах хэрэгтэй!