“Их Эзэнтэй хамтрах—Хэсгүүд,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 11-р сар.
Их Эзэнтэй хамтрах
Хэсгүүд
Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ мөнх бус болон мөнх амьдралын аль алинд эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн хоорондын бүрэн хамтран ажиллах зарчмыг тунхагладаг. Тус бүрдээ тодорхой шинж чанар, тэнгэрлэгээр өгөгдсөн үүрэг хариуцлагатай хэдий ч эмэгтэй, эрэгтэй хүн Бурханы хүүхдүүддээ зориулсан аз жаргалын төлөвлөгөөнд эн тэнцүү, амин чухал үүргүүдийг гүйцэтгэдэг. …
… Сайн мэдээний сургаалын дагуу, эмэгтэй, эрэгтэй хүний ялгаа нь Бурханы Өөрийн охид, хөвгүүдэд өгсөн мөнхийн амлалтыг үгүйсгэдэггүй. Мөнх амьдралд селестиел алдар сууд өргөмжлөгдөх боломж нь нэг хүнд нөгөөгөөс илүү өгөгдөнө гэж үгүй. Аврагч Бурханы хүүхдүүд болох бид бүгдийг “Түүнд ирж, Түүний сайн сайхнаас хүртэхэд урьдаг бөгөөд Түүнд ирэх хэнээс ч татгалздаггүй” [2 Нифай 26:33]. Тиймээс энэ утгаараа бид Бурханы өмнө бүгд адил гэсэн үг юм.
Эхнэр, нөхөр хоёр уг зарчмыг ойлгож, үүнийг хэрэгжүүлбэл өөрсдийгөө гэр бүлийнхээ тэргүүн эсвэл тэргүүн хатагтай гэж үздэггүй. Гэрлэлтийн харилцаанд давуу болон дутуу байдал гэж үгүй бөгөөд хэн нь ч бусдаасаа түрүүлж эсвэл хоцорч алхдаггүй. Тэд Бурханы бурханлаг үр удмын хувиар зэрэгцэн алхдаг. Тэд бодол, хүсэл, зорилгоороо юуны өмнө Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой нэг болж, гэр бүл гэх нэгжийг хамтдаа удирдаж, чиглүүлдэг.