2022
Бурханд болон Түүний ажилд үнэнч бай—Хэсгүүд
2022 оны 11-р сар


“Бурханд болон Түүний ажилд үнэнч бай—Хэсгүүд,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 11-р сар.

Бурханд болон Түүний ажилд үнэнч бай

Уругвай

Зураг
Ахлагч Күүкийн үгийг эш татсан зурагт хуудас

PDF татаж авах

Бурханы ажил болон Есүс Христийн тухай гэрчлэлтэй болохыг эрэлхийлэх талаарх … санаа зовнил судрын хамгийн сэтгэл хөдөлгөм жишээнүүдийн нэг болох Алмагийн Хиламан, Шиблон, Кориантон хэмээх гурван хүүдээ өгсөн зөвлөгөөнд гардаг. …

… Алма хүү бүрээ Есүс Христийн тухай гэрчлэлтэй, Бурханд болон Түүний ажилд үнэнч байгаасай гэж хүссэн.

… Шиблон өөрийн ах Хиламан шиг зөв шударга хүн байсан. Миний онцлохыг хүсэж буй зөвлөгөө бол Алма 38:12-т хэлсэнчлэн, “хайраар дүүргэгдэж болохын тулд бүх хүслээ хазаарлахыг мэдээрэй” гэсэн хэсэг юм.

… Бие махбод бол хилэнцэт бус, харин үзэсгэлэнтэй, чухал зүйл боловч заримдаа хүслээ зөв ашиглахгүй, зөв зохистойгоор хазаарлаагүй тохиолдолд биднийг Бурханаас бас Түүний ажлаас салгаж, гэрчлэлд маань сөргөөр нөлөөлж чаддаг. …

Бид уур хилэнгээ захирч, бусад хүслээ хазаарлахаас гадна бодол санаа, хэл яриа, үйлдлээ хянаж, цэвэр ёс суртахуунтай амьдрах хэрэгтэй. …

Кориантон садар самууныг үйлдсэн учраас Алма түүнд наманчлалын талаар заах шаардлагатай байв. …

Тиймээс Алмагийн сэрэмжлүүлэх зөвлөгөө нь хүслээ хазаарлах тухай, харин зөрчил үйлдсэн хүмүүст наманчлах тухай байв. …

Хэн ч гагцхүү өөрийн сайн үйлсээр Бурханд буцан очиж чадахгүй бөгөөд бид бүгдэд Аврагчийн золиосны ач тус шаардлагатай. Бүгд нүгэл үйлддэг ба зөвхөн Есүс Христийн Цагаатгалаар л нигүүлслийг хүртэж, Бурхантай хамт амьдарч чадна.

Хэвлэх