“Үүрд мөнхөд аз жаргалтай—Хэсгүүд,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 11-р сар.
Үүрд мөнхөд аз жаргалтай
Хэсгүүд
Хайртай хүмүүстэйгээ жинхэнэ мөн төгсөшгүй, мөнхийн аз жаргалтай байна гэдэг нь Бурханы аз жаргалын төлөвлөгөөний цөм юм. …
… Гэхдээ хэн ч мөн ямар ч гэр бүл төгс биш. …
… Бидэнд шинэ сүнслэг ойлголт, хайр, наманчлал, бие биеэ болон гэр бүлээ өршөөн уучлах талаар олж мэдэх агуу их боломж болон бэлэг өнөө цагт ч мөн мөнхөд байна. …
… Есүс Христ бол Бурханы гэтэлгэл, аз жаргалын төлөвлөгөөний төв төдийгүй Түүний Цагаатгалаар дамжуулан бидний сүнс, махбод нэгдэх ба “бүрэн баяслыг хүлээн авч болохын тулд дахин хэзээ ч салахгүйгээр нэгдэ[нэ].”[Сургаал ба Гэрээ 138:17].
… Цагаатгал буюу Христтэй нэг болох нь … Их Эзэнтэй мөн бие биетэйгээ эвлэлдэн зохицох боломжийг олгодог.
… Бурхан биднийг төгс мэддэг, төгс хайрладаг. …
… Тиймээс нүгэл үйлдэж, зөрчил гаргасан тэдэнд мөн Сүнсний дэлхийд наманчлах боломж байна. …
…Өөрсдөд нь хэрэгтэй боловч өөрсдийнхөө төлөө хүлээн авч чадахгүй нас барагсдын төлөө үйлдэх ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэх үед Их Эзэн Өөртэй нь илүү адил болох бурханлаг боломжийг бидэнд өгдөг. …
… Өөрсдөө харилцаагаа засан сайжруулж, зүрх сэтгэлээ эдгээх хэцүү эсвэл бүр боломжгүй ч байж болно. Гэвч хэзээ тэсэх, яаж орхихоо мэдэх бидний өөрийн чадамжаас илүү хүч чадал, мэргэн ухаан тэнгэрээс өгөгдөх боломжтой. …
… Бид Их Эзэний ариун өргөөнд Аврагчдаа улам ойртох болтугай. Бид өөрсдийн болон бүх цаг үед мөн мөнхөд, Христийн өгсөн өрөвдөх сэтгэл, үнэн, нигүүлсэлд зүрх сэтгэлээ нэгтгэснээр Тэрээр биднийг Бурханд болон бие бие рүү маань илүү ойртуулж, үүрд мөнхөд аз жаргалтай байх болтугай. Энэ нь Есүс Христ дотор боломжтой ба Түүн дотор энэ нь үнэн билээ.