2022
Итгэлийн алхмаар Есүс Христийг дага—Хэсгүүд
2022 оны 11-р сар


“Итгэлийн алхмаар Есүс Христийг дага—Хэсгүүд,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 11-р сар.

Итгэлийн алхмаар Есүс Христийг дага

Хэсгүүд

Зураг
Ерөнхийлөгч Баллардын үгийг эш татсан зурагт хуудас

PDF татаж авах

Ах, эгч нар аа, Есүс Христийг итгэлийн алхмаар дагавал итгэл найдвар байдаг гэдгийг би гэрчилж байна. Их Эзэн Есүс Христэд итгэл найдвар бий. Энэ амьдралд бүх хүнд итгэл найдвар бий. Алдаа, уй гашуу, зовлон бэрхшээл, сорилт, асуудлаа ялан дийлж чадна гэсэн итгэл найдвар бидэнд бий. Наманчлахад мөн бусдаас уучлахыг хүсэж, бусдыг уучлахад найдвар бий. Христ дотор найдвар, амар амгалан байдгийг би гэрчилж байна. Өнөөдөр Тэр биднийг хүнд хэцүү цаг үед үүрээд явж чадна. Тэр үүнийг эхэн үеийн анхдагчдын төлөө хийсэн. Одоо ч бидний хүн нэг бүрийн төлөө хийж байна. …

Бусдад замыг нь бэлдсэн анхдагчдын талаар бодоход надад хамгийн түрүүнд бошиглогч Иосеф Смит бодогддог. …

Өнөөдөр манай номлогчид энэ [Сэргээлтийн] гайхамшигт захиасыг дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүстэй хуваалцаж, улмаар Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд Түүнийг болон Түүний Хүү Есүс Христийг таньж мэдэх замыг нээж өгч байгаа тул тэд орчин үеийн анхдагчид юм. …

Ерөнхийлөгч Нэлсон Сүмийн анхдагч байсан. …

Тэр сүнслэг байдлын хувьд хэрхэн илүү сайн бие даасан болохыг бидэнд заадаг. …

Бидний Аврагч Есүс Христ бол жинхэнэ замыг бэлдэгч анхдагч юм. Үнэхээр Тэр бол авралын төлөвлөгөөг хэрэгжүүлэх “зам” [Иохан 14:6] бөгөөд ингэснээр бид наманчилж, Түүнд итгэх итгэлээр Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очиж чадна. …

Бид Есүс Христийн гаргасан замаар үргэлж алхаж, алхам бүрдээ итгэлтэй байж, Түүнд анхаарлаа төвлөрүүлэн, гэрээний зам дээр хөл дээрээ бат зогсох болтугай.

Хэвлэх