2022
Есүс Христийг амьдралдаа илүү их харах нь—Хэсгүүд
2022 оны 11-р сар


“Есүс Христийг амьдралдаа илүү их харах нь—Хэсгүүд,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 11-р сар.

Есүс Христийг амьдралдаа илүү их харах нь

Хэсгүүд

Зураг
Браунинг эгчийн үгийг эш татсан зурагт хуудас

PDF татаж авах

Төвлөрсөн хэвээр байж, зөв чиглэлд явахад маань туслахын тулд Аврагч биднийг амьдралдаа Түүнийг илүү их харахын тулд Түүгээр дамжуулан өөрсдийн амьдралыг харахад урьдаг. …

Өмнө нь сайн мэдээг дагадаг байсан хүний хувьд намайг Сүмд нэгдсэнээс хойш миний биеэ авч явах байдал, дадал, сонголтуудад гарсан өөрчлөлтийг ажиглаж, ойлгосон олон хүнтэй би таарч байсан. …

… Бодол санаа, үйлдэл бүрдээ Есүс Христ рүү харах, Түүнийг олж харах бүрэн хичээл зүтгэлээр дамжуулан миний нүд нээгдэж, Есүс Христ намайг “Өөрт нь ирэхийг” дуудаж байгааг анзаарах ойлголт минь сэргэсэн. …

Тэгэхэд би одоо мэдэж байгаа шигээ бидний Аврагч Есүс Христ долоо хоног бүр ариун ёслолоос хүртүүлэхээр бидний хөлийг цуглааны байр луу, Өөртэйгөө гэрээ байгуулуулахаар Их Эзэний өргөө рүү, Өөрийн үгийг зааж сургахаар судрууд болон бошиглогчдын сургаал руу удирдан чиглүүлдэг болохыг сурч авсан. Тэр Өөрийг нь гэрчлэхэд бидний амыг, Өөрийнх нь адил тусалж, үйлчлэхэд бидний гарыг, Өөрөө “тэдгээр зүйлүүдийг байгаагаар нь, мөн тэдгээр зүйлүүдийг үнэхээр байхаар нь” [Иаков 4:13] хардаг шигээ бусдыг болон дэлхийг харахад бидний нүдийг чиглүүлдэг. Мөн бүх зүйлд биднийг удирдах боломжийг Түүнд олгосноор “бүх зүйл Бурхан байдгийг үзүүлдэг”[Алма 30:44] гэсэн гэрчлэлийг бид хүлээн авдаг. Учир нь бид хайсан газраасаа Түүнийг … олох болно.

Хэвлэх