2022
Сион оо, хүч чадлаар хувцаслагтун—Хэсгүүд
2022 оны 11-р сар


“Сион оо, хүч чадлаар хувцаслагтун—Хэсгүүд,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 11-р сар.

Сион оо, хүч чадлаар хувцаслагтун

Хэсгүүд

Ахлагч Бэднарын үгийг эш татсан зурагт хуудас

PDF татаж авах

Одоо хааны хурим найрын сургаалт зүйрлэлийн ач холбогдлыг авч үзэхэд Ариун Сүнс бид бүгдийг сэнхрүүлээсэй гэж би чин сэтгэлээсээ залбирч байна. …

Хааныг хуримын танхимд орж ирэн, цугласан олныг харах үед гэнэт хуримын өмсгөл өмсөөгүй нэгэн содон зочин нүдэнд нь тусжээ. Хаан түүнийг урагш гарган “Анд минь, чи хуримын хувцасгүйгээр хэрхэн энд орж ирэв? гэхэд тэр үг дуугүй байв.”[Матай 22:12]. …

… Уг хүн хуримын өмсгөл өмсөхөөс татгалзсан нь “хаан, түүний хүү хоёрыг үл хүндэтгэж буйн” тод илрэл юм. … Тэр хуримын өмсгөлгүйдээ бус, харин өмсөхгүй байхыг сонгосон байв. … Хаан үүнд хариу арга хэмжээг хурдан авч, “Гар хөлийг нь хүлээд гаднах харанхуйд хая. Тэнд уйлаан, шүд хавирах нь буй”[Матай 22:13] гэв.

… Түүний зохих ёсоор хувцаслаагүй нь хаан, түүний хүү хоёрын зааврыг дотроо эсэргүүцэж байгааг нь илчилсэн юм.

Уг сургаалт зүйрлэл “Дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн”[Матай 22:14] хэмээх час хийсэн судраар төгсдөг.

… Бидний нэр хэзээ нэгэн цагт бичигдэх байх гэж найдан хүлээдэг, өөрт нь таалагддаг хүмүүсийн жагсаалт Бурханд байдаггүй. Тэрээр “сонгогдсон” хүмүүсийг цөөхөн байхаар хязгаарлаагүй. Харин бидний зүрх сэтгэл, хүсэл эрмэлзэл, сайн мэдээний ариун нандин гэрээ, ёслолуудад хүндэтгэлтэй хандах хандлага, зарлигуудад дуулгавартай байх байдал, хамгийн чухал нь Аврагчийн гэтэлгэгч ач ивээл, нигүүлсэл зэрэг нь Бурханы сонгогдсон хүмүүсийн нэг болж тооцогдох эсэхийг тодорхойлно.

Бид харах нүд, сонсох чихтэй байх сүнслэг бэлгийг зүй зохистой эрэлхийлснээр, амьд Их Эзэнтэй байгуулсан гэрээний холбоогоо бэхжүүлэх чадвар, мэргэн ухаанаар адислагдах болно хэмээн би амлаж байна. Бид бурханлаг байдлын хүчийг амьдралдаа хүлээн авч, эцэст нь Их Эзэний найрт дуудагдаж мөн сонгогдох болно.