2022
Нэгэн хэсэг нь байх сургаал—Хэсгүүд
2022 оны 11-р сар


“Нэгэн хэсэг нь байх сургаал—Хэсгүүд,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 11-р сар.

Нэгэн хэсэг нь байх сургаал

Хэсгүүд

Ахлагч Кристоффэрсоны үгийг эш татсан зурагт хуудас

PDF татаж авах

Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн нэгэн хэсэг байх сургаалын талаар яримаар байна. …

… Бид хожмын үеийн Христийн Cүмд арьс өнгөөр ялгаварлах, овог аймгаар гадуурхах үзэл, өөр аливаа хуваагдлыг хүлээн зөвшөөрч болохгүй. …

Нэгэн хэсэг нь гэдгээ мэдрэх нь бидний бие махбод, оюун санаа, сүнслэг сайн сайханд чухал билээ. Гэхдээ бид бүхэнд заримдаа уснаасаа гарсан загас мэт санагдах үе бий. …

Шүүлтийг Их Эзэний мутарт мөн Түүний даалгасан хүмүүст үлдээж, бие биеэ чадлынхаа хэрээр хайрлаж, нэг нэгэндээ сайн хандах хэрэгтэй болж байгаадаа сэтгэл хангалуун байцгаая. …

Нэгэн хэсэг нь байх сургаалын хоёр дахь хэсэг нь бидний оруулах хувь нэмэртэй холбоотой. Хэдийгээр энэ тухай тэр болгон бодоод байдаггүй ч бид ихэнхдээ үйлчилж, бусдын болон Их Эзэний төлөө золиос гаргаснаар нэгэн хэсэг нь болдог. …

Нэгэн хэсэг нь байх сургаалын эцсийн бөгөөд хамгийн чухал элемент бол Есүс Христийн гүйцэтгэдэг чухал үүрэг юм. Хэдийгээр найз нөхөдтэй болох нь чухал ч гэсэн бид зөвхөн үүний тулд Сүмд нэгддэггүй. Бид Есүс Христийн хайр, ач ивээлээр дамжуулан гэтэлгэгдэхээр нэгддэг. Бид өөрсдийнхөө болон хөшигний хоёр талд байгаа хайртай хүмүүсийнхээ төлөө аврал, өргөмжлөлийн ёслолуудыг үйлдэхийн тулд нэгддэг. Бид Их Эзэнийг эргэн ирэхэд бэлтгэн, Сионыг байгуулах агуу төсөлд оролцохоор нэгддэг.