2022
Ариун сүмд анхаарлаа төвлөрүүл—Хэсгүүд
2022 оны 11-р сар


Ариун сүмд анхаарлаа төвлөрүүл

Хэсгүүд

Зураг
Ерөнхийлөгч Нэлсоны үгийг эш татсан зурагт хуудас

PDF татаж авах

Хүндэт ах, эгч нар аа, Ерөнхий чуулганы энэ гайхалтай таван хуралдааны үеэр бид тэнгэр нээлттэй байгааг дахин мэдэрлээ. Та нарыг өөрсдөдөө төрсөн сэтгэгдлээ тэмдэглэж, тэдгээрийг дагаасай гэж би залбирч байна. Бидний Тэнгэрлэг Эцэг, Түүний Хайрт Хүү Есүс Христ хоёр та нарт туслахад бэлэн байгаа. Би та нараас Тэдний тусламжийг эрэлхийлэх хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг хичээнгүйлэн хүсэж байна.

Саяхан Нэлсон эгч бид хоёрт Мормоны Номын видеонууд цувралын дөрвөн шинэ хэсгийг урьдчилан үзэх боломж тохиосон юм. Энэ нь биднийг сүнслэгээр өдөөсөн! …

Аврагч ариун сүмд хүмүүст харагдахыг сонгосон нь чухал ач холбогдолтой. Энэ бол Түүний өргөө. Энэ нь Түүний хүчээр дүүрэн байдаг. Их Эзэний бидний төлөө хийж буй бүхнээс хараагаа салгахгүй байцгаая. Тэрбээр ариун сүмүүдээ улам хүртээмжтэй болгож байна. Тэрээр бидний ариун сүм барих явцыг улам хурдасгаж байна. Тэр Израилыг цуглуулахад туслах чадварыг маань улам нэмэгдүүлж байна. Тэр мөн бидний хүн нэг бүрийн сүнслэгээр цэвэршүүлэгдэх үйл явцыг улам хялбарчилж байна. Ариун сүмд илүү их цагийг өнгөрүүлэх нь юу юунаас илүүтэй амьдралыг тань адислах болно гэдгийг би амлаж байна. …

Хүндэт ах, эгч нар аа, та бүхэн ариун сүмд урьд өмнөхөөсөө илүү анхаарлаа төвлөрүүлэх болтугай. Бурхан, Есүс Христ хоёрт өдөр бүр илүү ойртохын тулд өсөж хөгжихөөр та бүхнийг адисалж байна. Би та нарт хайртай. Биднийг дахин уулзтал Бурхан та нартай хамт байг хэмээн би Есүс Христийн ариун нэрээр залбирч байна, амен.

Хэвлэх