Ертөнцийг ялж, амралтыг олох нь
Хэсгүүд
Ертөнцийг ялна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь Бурханы зүйлээс илүү энэ ертөнцийн зүйлд санаа тавих уруу таталтыг ялан дийлэх, хүмүүсийн гүн ухаанаас илүү Христийн сургаалд итгэх, … Сүнсийг холдуулах аливаа зүйлээс татгалзахыг сонгох … зэргийг хэлнэ.
Тэгвэл бид ертөнцийг хэрхэн ялах вэ? … Та Сүнсний өдөөлтийг эрэлхийлж, дагах бүрдээ “эгэл хүн[ий]” хийхгүй зүйлийг буюу ямар нэгэн сайн зүйлийг хийх бүрдээ ертөнцийг ялдаг. …
Тэгвэл, ертөнцийг ялснаар бидний амьдрал хэрхэн адислагдах вэ? Хариулт нь тодорхой. Бурхантай гэрээний харилцаанд орох нь биднийг Түүнтэй холбож, амьдралын бүх зүйлийг амар хялбар болгодог. Намайг буруугаар битгий ойлгоорой. Би гэрээ байгуулах нь амьдралыг хялбар болгодог гэсэн утгаар хэлсэнгүй. Үнэндээ дайсан таныг Есүс Христийн хүчийг олж мэдээсэй гэж хүсэхгүй байгаа тул эсэргүүцэл тулгарах нь зайлшгүй. Гэхдээ Аврагчийн буулгад орсноор та Түүний хүч чадал, гэтэлгэх хүчнээс хүртэх боломжтой болно гэсэн үг. …
Би … Есүс Христийн мөн Түүний сайн мэдээний талаарх гэрчлэлээ хамгаалахыг … одоо та нараас гуйя. Үүний төлөө зүтгэ. Гэрчлэл тань хүчирхэгжиж болохын тулд тэтгэ. Үүнийг үнэнээр хоолло. …
… Амьдралдаа Бурханыг ялуулснаар та нар илүү их амар амгалан, өөртөө итгэх итгэл, баяр баясгалан, тийм ээ, амралтыг олно хэмээн би амлаж байна.