“Шавь хэвээр үлдэх нь—Хэсгүүд,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 11-р сар.
Шавь хэвээр үлдэх нь
Хэсгүүд
FSY чуулган, хонуутаар явах аялал, ариун ёслолын цуглаан, номлол гэх мэт үйл явдал нь гэрчлэлийг маань өнгөлөн гялалзуулахад тусалж, амар амгаланд хүргэх өсөлт хөгжил, сүнслэг нээлтийг олж авах боломжийг олгодог. Гэхдээ бид тэнд үлдэн, ухралгүйгээр “Христэд тууштайгаар итгэн [үргэлжлүүлэн] урагш тэмүүлэх[ийн]” (2 Нифай 31:20) тулд юу хийх ёстой вэ? Бид байнга залбирах, судруудыг тунгаан бодож унших, чин сэтгэлээсээ үйлчлэх зэрэг биднийг анх тэнд авчирсан зүйлүүдээ үргэлжлүүлэн хийх ёстой. …
FSY чуулганаар хэдэн зуун мянган өсвөр үеийнхэн маань Аврагчийн нэрээр хоёр эсвэл түүнээс олон нь хамтдаа цугларах (Матай 18:20-ийг үзнэ үү) энгийн загварын дагуу сайн мэдээ болон судрын талаар ярилцаж, хамтдаа дуулан, хамтдаа залбирч, Христ дотор амар амгаланг олох замаар Түүнийг илүү сайн таньж мэдэхээр цугларсан. Энэ бол сүнслэг байдлын хувьд сэрэх хүчирхэг жор юм. …
Сионы зоригтой өсвөр үеийнхэн гайхалтай цаг үеийг туулж байна. Үймээн самуун болно хэмээн бошиглогдсон, ариун нандин зүйлийг үл ойшоодог энэ дэлхийн нэгэн хэсэг нь болохгүйгээр энэ дэлхийд баяр баясгаланг олох нь тэдний тодорхой үүрэг хариуцлага юм. …
Их Эзэн Есүс Христэд болон Түүний гэрээний замд найдсанаар мөн итгэлийн маань галыг бадрааж, хэвээр авч үлдэхэд туслах ариун бөгөөд зөв шударга дадал хэвшлийг хөгжүүлснээр сүнслэг байдлын хувьд итгэлтэй байж, амар амгаланг олж чадна гэдгийг би мэднэ. Бид дулаанаар ээх тэдгээр галд илүү ойртон сууж, юу ч тохиолдсон тэндээ үлдэх болтугай.