2022
Гэрчлэлээ тордох ба хуваалцах нь—Хэсгүүд
2022 оны 11-р сар


“Гэрчлэлээ тордох ба хуваалцах нь—Хэсгүүд,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 11-р сар.

Гэрчлэлээ тордох ба хуваалцах нь

Хэсгүүд

Ахлагч Стивэнсоны үгийг эш татсан зурагт хуудас

PDF татаж авах

Гэрчлэл гэж юу байдгийг би ойлгож мэддэг үү?

Таны гэрчлэл бол ихэнхдээ гүн гүнзгий сүнслэг мэдрэмжтэй хамт ирдэг хамгийн үнэ цэн бүхий өмч юм. Ийм мэдрэмж чимээ аниргүй байдаг бөгөөд “намуун зөөлөн дуу хоолой”[1 Хаад 19:12] гэж нэрийддэг. Энэ бол Ариун Сүнсний нөлөөгөөр дамжуулан сүнслэг гэрч болгон өгөгддөг үнэний итгэл буюу мэдлэг юм. …

Гэрчлэлээ хэрхэн хуваалцахыг би мэддэг үү?

Та бусадтай сүнслэг мэдрэмжээ хуваалцах үедээ гэрчлэлээ хуваалцаж байдаг. Сүмийн гишүүний хувиар танд Сүмийн албан ёсны хурал, албан бус хурал дээр мөн гэр бүлийнхэн, найз нөхөд, бусадтай ганц ганцаараа ярилцах үед гэрчлэлээ хэлэх, хуваалцах боломж гардаг.

Гэрчлэлээ хуваалцах өөр нэг арга зам нь таны зөв шударга зан чанар юм. …

Сүмийн гишүүд бүх цаг мөчид, бүх зүйлд, бүх газарт Бурханы гэрч болон зогсдог. Үүнийг цахим ертөнцөд өөрсдийн болон бусдын бүтээсэн урам зориг өгөхүйц контент ашиглан үйлдэх хязгааргүй олон боломж бий. …

Гэрчлэлээ хуваалцахад минь ямар саад байна вэ?

Гэрчлэлээ хуваалцахад гардаг саад бол юу хэлэхээ сайн мэдэхгүй байх явдал байж болно. …

… Өөр нэгэн саад бол айдас. …

… Итгэлтэй байх нь ийм мэдрэмжээ ялан дийлэх … боломжийг өгдөг.

Би гэрчлэлээ хэрхэн хадгалах вэ?

Гэрчлэл бидний дотор анхнаасаа байдаг хэдий ч үүнийг хэвээр байлгаж, илүү сайн хөгжүүлэхийн тулд Алмагийн зааснаар бид гэрчлэлээ илүү анхаарч тордох ёстой гэдэгт би итгэдэг [Алма 32:37-г үзнэ үү]. …

Хайрт ах, эгч нар аа, гэрчлэл гэж юу байдгийг илүү бүрэн ойлгож мөн хуваалцах үедээ та нар үүнийг тэтгэн, гэрчлэлээ хамгийн үнэ цэнтэй өв болгох боломжтой болж, тодорхой бус байдал, айдсын саадыг даван гарах болно.