2022
Загалмайд өргөгдсөн—Хэсгүүд
2022 оны 11-р сар


“Загалмайд өргөгдсөн—Хэсгүүд,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 11-р сар.

Загалмайд өргөгдсөн

Хэсгүүд

Ахлагч Холландын үгийг эш татсан зурагт хуудас

PDF татаж авах

Бид загалмайг бэлгэдэл болгон онцолдоггүй нэг шалтгаан нь бидний библийн үндэснээс эхтэй. Загалмайд цовдлох нь Ромын эзэнт гүрний цаазаар авах ялын хамгийн тарчлам хэлбэрүүдийн нэг байсан тул Есүсийн эртний олон дагалдагч тэрхүү зовлонгийн харгис хэрцгий хэрэглүүрийг онцлохгүй байхыг сонгосон. Христийн үхлийн утга учир тэдний итгэлд гол байр суурь эзэлдэг байсан ч 300 жилийн турш тэд сайн мэдээний итгэл үнэмшлээ өөр арга хэрэгслээр илэрхийлсээр иржээ. …

Загалмайг бэлгэдэл болгон ашигладаггүй өөр нэг шалтгаан бол Түүний золиос бүхий зовлон шаналал, үхлээс гадна бид Христийн зорилгын бүрэн гайхамшиг болох Түүний сүр жавхлант Амилалтад онцгой анхаарал хандуулдаг явдал юм. …

… Бүх газар нутаг, эрин үеийн хүмүүст хандан Тэрээр “Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага”[Матай 16:24] хэмээн айлдсан.

Энэ нь зүүдэг загалмайг бус харин бидний үүрдэг загалмайг хэлж байгаа юм. Есүс Христийн дагалдагч байхын тулд хүн заримдаа аливаа ачааг үүрч, золиослол гаргах шаардлагатай, зовлон зүдгүүртэй замаар явах ёстой болдог. Жинхэнэ Христэд итгэгч хүн зөвхөн өөрийн санаанд нийцсэн замаар Багшийг дагадаггүй. Үгүй. Бид газар бүрд, шаардлагатай бол нулимс, бэрхшээлээр дүүрсэн талбарт, заримдаа бүр ганцаархнаа зогсоод ч хамаагүй Түүнийг дагадаг.

… Бид загалмай маань хүнд санагдах үед ч, зам маань харанхуй болох үед ч Түүнийг үнэнчээр, хэзээ ч эргэлзэлгүй, зугтаалгүй, хийх ёстой зүйлээсээ хойш суулгүй дагах болтугай.