2022
Энэ өдөр—Хэсгүүд
2022 оны 11-р сар


“Энэ өдөр—Хэсгүүд,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 11-р сар.

Энэ өдөр

Хэсгүүд

Зураг
Ахлагч Расбандын үгийг эш татсан зурагт хуудас

PDF татаж авах

Гарт минь Мормоны Ном байна. Миний энэ ном бол 1970 онд хэвлэгдсэн онцгой хувь бөгөөд надад үнэ цэнтэй. Гаднаас нь харахад хуучирч, элэгдсэн боловч миний амьдрал, миний гэрчлэлд өөр ямар ч ном үүн шиг чухал байгаагүй. Үүнийг уншсанаар би Есүс Христ бол Бурханы Хүү бөгөөд миний Аврагч, судрууд бол Бурханы үг мөн сайн мэдээ сэргээгдсэн хэмээх гэрчлэлийг Сүнсээр олж авсан. …

“Энэ өдөр” Мормоны Номын хамгийн агуу номлогчдын нэг бол ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон юм. …

… Тэрээр Мормоны Номыг олон зуун хүнд өгөхдөө үргэлж Есүс Христийн талаарх гэрчлэлээ хуваалцдаг. …

Бидний бошиглогч Мормоны Номоор дэлхийг үерлүүлэх ажилд өөрийн хувь нэмрийг оруулсаар явдаг. Гэвч тэрээр үерийн далангийн хаалтыг ганцаараа нээж чадахгүй. Бид түүний жишээг дагах ёстой.

… Би таныг “энэ өдөр” Мормоны Номыг найз нөхөд, гэр бүл, ажлын хамтрагчид, хөл бөмбөгийн дасгалжуулагч, эсвэл ногооны дэлгүүрийн худалдагчдаа өгөхөд урьж байна. Тэдэнд энэ ном дээрх Их Эзэний үгс хэрэгтэй. …

Бурханлаг төлөвлөгөөний дагуу Мормоны Ном эртний Америкт бэлтгэгдэн, “энэ өдөр” Бурханы үгийг тунхаглаж, бодгалиудыг Есүс Христэд болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд авчрахаар ирсэн гэдгийг би гэрчилж байна.

Хэвлэх