“Хувийн илчлэлт авах цогц дүрэм—Хэсгүүд,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 11-р сар.
Хувийн илчлэлт авах цогц дүрэм
Хэсгүүд
… Бид Ариун Сүнсний хувийн илчлэлт өгөхийн тулд ажилладаг цогц дүрмийг ойлгох хэрэгтэй. …
Судруудад хувийн илчлэлт хүлээн авах энэхүү цогц дүрмийн эхний элементийг зааж өгдөг. Сударт гардгаар, Христийн үгэн дээр найрлах нь хувийн илчлэлтийг өдөөдөг. …
Цогц дүрмийн хоёр дахь элемент бол бид хувийн илчлэлтийг бусдын өмнөөс бус, харин зөвхөн өөрсдийн эрх мэдлийн хүрээнд хүлээн авдаг явдал юм. …
… Сургаал, зарлиг, Сүмийн төлөөх илчлэлтүүд бол Их Эзэн Есүс Христээс тэдгээрийг хүлээн авдаг амьд бошиглогчийн эрх дарх юм. …
… Зөвхөн бошиглогч Сүмд зориулсан илчлэлтийг хүлээн авдаг. …
Хувийн илчлэлт хувь хүмүүст хамаатай. Жишээлбэл: Та хаана амьдрах, ямар мэргэжлийн замаар явах эсвэл хэнтэй гэрлэх зэрэгт илчлэлт хүлээн авч болно. …
Цогц дүрмийн гурав дахь элемент бол хувийн илчлэлт нь Бурханы зарлигуудтай, бидний Түүнтэй байгуулсан гэрээтэй нийцэж байх явдал юм. …
Бид Бурханы аль хэдийн өгсөн тодорхой чиглүүлгийн талаар илчлэлт гуйх үедээ мэдрэмжээ буруугаар ойлгож, сонсохыг хүссэн зүйлээ сонсдог байдалд ордог. …
Цогц дүрмийн дөрөв дэх элемент бол Бурханы цаашдын илчлэлтэд нээлттэй байхын зэрэгцээ Түүний танд хувьчлан аль хэдийн илчилсэн зүйлийг таньж мэдэх явдал юм. …
… Ариун Сүнс та нарын хийвэл зохих тэр бүх зүйлийг та нарт харуулж чадах бөгөөд харуулах ч болно гэдгийг би мэднэ.