2015
Бидний хуудас
зургадугаар 2015


Бидний хуудас

our page

Би баптисм хүртэх өдрөө тэсэн ядан хүлээж байлаа. Өнгөрсөн жил намайг найман нас хүрэхэд аав, ээж, гэр бүлийнхэн болон найзууд маань миний баптисм дээр байсан. Энэ бол миний хувьд агуу үйл явдал байв. Баптисм хүртэж, Есүс Христийн шавь болох миний шийдвэрийг тэнгэрт бас тэмдэглэж байгааг мэдэх үнэхээр гайхалтай сайхан байсан. Бид баптисм хүртэхдээ Бурхантай гэрээ байгуулдаг. Энэ нь зөв, зохистой шийдвэр байсан учраас Тэр баяртай байгаа гэдгийг би мэднэ.

Сариа З., 8 настай, Гондурас

Би Хиламаны дайчдыг футболк дээрээ зурсан. Би яг тэдэн шиг итгэлтэй, зоригтой, Бурханы зарлигуудад дуулгавартай болмоор байна.

З.Юүэн, 6 настай, Тайвань

Энэ бол манай гэр бүлийнхний ариун сүмийн урд авахуулсан зураг.

Шерриза Т., 8 настай, Мексик

Аав, ээж хоёр биднийг ариун сүм рүү дагуулж явахад бид дуртай байдаг. Учир нь энэ бол үзэсгэлэнтэй газар. Бид тэнд байхдаа Бурхантай илүү ойр байгаагаа мэдэрдэг.

Нифай болон Брайн В., 6 ба 9 настай, Эквадор