Өсвөр үеийнхэнд зориулав
Гэр бүлтэйгээ мөнхөд холбогдлоо
Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.
Намайг гурван настайдаа үрчлэгдэх үед, төрсөн ээж маань намайг 12 хүрсний дараа л Сүмийн ёслолуудыг хүртэх боломж олгохыг эцэг эхэд маань зөвшөөрчээ. Ээж минь намайг өөрийнхөө төлөө сонголт хийх хангалттай том болсон байх ёстой гэж бодсон байх. Гэхдээ хүлээх нь маш хэцүү байв.
Олон найз маань найман нас хүрээд баптисм хүртэхийг харах амаргүй байсан ч, өргөж авсан эцэг эх, таван ах, эгчтэйгээ 12 нас хүртлээ лацдан холбогдож чадахгүй гэдгийг мэдэх нь бүр ч хэцүү байв. Надад ямар нэгэн зүйл тохиолдож, тэдэнтэйгээ лацдан холбогдож чадахгүй болох вий гэхээс би айж байлаа.
Миний 12 насны төрсөн өдөр ойртох үед гэр бүл маань миний баптисмыг болон лацдан холболтыг төлөвлөж эхэлсэн юм. Эцэг эх маань лацдан холбогдох ариун сүмийг надаар сонгуулав. Би Калифорнийн Сан Диегогийн ариун сүмийг хамгийн үзэсгэлэнтэй нь гэж байнга боддог байсан учраас гэр бүлийнхэн маань лацдан холбогдохоор Калифорни руу машинаар явахыг бүгд зөвшөөрсөн юм.
Би аав, ээж, ах, эгч нартайгаа мөнхийн гэр бүл болохыг тэсэн ядан хүлээсэн. Лацдан холбогдох үеэр би Сүнсийг маш хүчтэй мэдэрсэн бөгөөд үүнийг үгээр дүрслэхэд ч хэцүү юм. Эцэст нь би гэр бүлтэйгээ лацдан холбогдож, тэдэнтэйгээ үүрд мөнх холбогдсоныг мэдсэнээр санаа зовох зүйлгүй болж, тайтгарал ба амар амгаланг мэдрэх болсон билээ.