2015
Есүс Христийн тэнгэрлэг зан чанарууд: Ариун журам
зургадугаар 2015


Айлчлагч багшийн захиас бичиг

Есүс Христийн тэнгэрлэг зан чанарууд: Ариун журам

Энэ материалыг залбирч судлан, хуваалцах зүйлээ мэдэхийг эрэлхийл. Аврагчийн тэнгэрлэг зан чанаруудыг ойлгох нь Түүнд итгэх итгэлийг тань хэрхэн нэмэгдүүлж, мөн айлчлагч багшийн хувьд харж ханддаг хүмүүсийн тань амьдралыг хэрхэн адисалж болох вэ? Нэмэлт мэдээлэл авах бол reliefsociety.lds.org хаягаар орж үзнэ үү.

Итгэл, гэр бүл, халамж

“Бодол санааг чинь ариун журам зогсолтгүй чимэн гоёг, тийнхүү итгэлтэй байдал чинь Бурханы оршихуйд хүчтэй болно. Мөн санваарын сургаал тэнгэрээс буух шүүдэр лугаа адил чиний сүнсэн дээр намуухан буух болно (С ба Г 121:45).

Ариун журам гэж юу вэ? Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст (1920–2007): “Ариун журам гэдэг нь бүрэн утгаараа бидний мөн чанарыг бүрдүүлдэг бүх зөв шударга чанарыг өөртөө багтаадаг”1 хэмээн хэлсэн. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008): “Бурханыг хайрлах хайр бол бүх ариун журам, сайн сайхан, зан байдлын хүч чадлын үндэс юм”2 гэжээ.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Д.Тодд Кристоффэрсон эмэгтэйчүүд ба ариун журам хоорондын харилцааны талаар хэлэхдээ: “Эмэгтэйчүүд энэ дэлхийд төрөхдөө тодорхой нэг ариун журам, тэнгэрлэг бэлгийг өөрсөдтэйгөө хамт авчирдаг бөгөөд тэдгээрийн тусламжтайгаар эмэгтэйчүүд итгэл, эр зориг, өрөвч сэтгэл, өсөлт хөгжил зэрэг гайхалтай чанаруудыг хүмүүс хоорондын харилцаанд болон соёл иргэншил дотор маш чадамгай бий болгодог. …

“Эгч нар аа, та нарын бүх харилцаан дотроос Бурхантай, та нарын Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцаа буюу та нарын ёс суртахууны хүч чадлын эх сурвалжийг та нар амьдралдаа үргэлж нэгдүгээрт тавих ёстой. Есүс Христийн хүч Эцэгийн хүсэлд өөрийгөө чин сэтгэлээ зориулсны үр дүнд ирсэн гэдгийг санаарай. … Эцэг болон Хүүгийн ийм маягийн дагалдагч байхыг эрмэлзэж байвал та нарын нөлөө хэзээ ч буурахгүй.”3

Нэмэлт судрууд

Дуулал 24:3–5; Филиппой 4:8; 2 Петр 1:3–5; Алма 31:5; Сургаал ба Гэрээ 38:23–24

Christ surrounded by people, feeling a woman touching His robe. This has an issue of blood, and touches the Lord's robe in order to be healed. This painting is a smaller version of "Thy Faith Hath Made Thee Whole."

Волтэр Рэиний Итгэл чинь чамайг эрүүл болголоо зургийн хэсгээс

Судруудаас

Өнөө үед ариун журамт эмэгтэйчүүд бүрэн дүүрэн итгэлтэйгээр Аврагчид ханддаг. Бид Лук 8-д нэгэн эмэгтэй арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан бөгөөд хэн ч түүнийг эдгээж чадаагүй тухай уншдаг. Тэр эмэгтэй эдгэрэхийн тулд “Есүсийн ард очиж, хувцасных нь хормойд гар хүртэл тэр даруй цус алдах нь зогсов. … Харин Есүс, Хэн нэг нь Надад хүрсэн. Учир нь Надаас хүч гарахыг Би мэдэрсэн4 гэжээ.” Энэ ариун журамт итгэлт эмэгтэй Түүний өмнө унаж, “Түүнд хүрсэн” хийгээд “тэр даруй эдгэрснээ” “бүх хүний өмнө ярилаа. Есүс түүнд, Охин минь, итгэл чинь чамайг эрүүл болголоо. Амар тайван яв даа гэв” (Лук 8:43–48; мөн 6:17–19-ийг үзнэ үү).

Бид зоригтой мөн итгэлтэйгээр Түүнд хандахыг сонговол Христ Өөрийн ариун журмаар5 эдгээж, боломж олгож, хүчирхэгжүүлэн, тайтгаруулж, урам хайрлах болно.

Эшлэлүүд

  1. Жэймс Э.Фауст, “The Virtues of Righteous Daughters of God,” Лиахона, 2003 оны 5-р сар, 108.

  2. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008), “Excerpts from Recent Addresses of President Gordon B. Hinckley,” Ensign, 1996 оны 4-р сар, 73.

  3. Д. Toдд Кристоффэрсон, “Эмэгтэйчүүдийн ёс суртахууны хүч,” Лиахона, 2013 оны 11-р сар, 31.

  4. Ариун журам хүчтэй (Mарк 5:30-ийг үзнэ үү).

  5. Судруудын удирдамжинд, “Санваар” бол “Хүмүүний авралын тулд Бурханаас хүнд өгдөг бүх зүйлд үйлдэх эрх мэдэл хийгээд хүч” (С ба Г 50:26–27) гэж тодорхойлдог.