2015
Ярилцлагын санаанд оромгүй асуулт
зургадугаар 2015


Ярилцлагын санаанд оромгүй асуулт

Алвин А.Филиппин

Номлолынхоо дараа би ажил олж чадахгүй байлаа. Удалгүй би нэгэн ярилцлаганд орсон юм. Албан тушаал нь гайхалтай боломж байсан ч би өөрийгөө хангалттай чадвартай эсэхэд санаа зовж байв. Ярилцлаганд орох миний ээлж болж, би менежерийн өмнө тэвдүүхэн суулаа. Би түүний ширээн дээр ажил хайгчдаас асуух асуултуудтай цаас байхыг харав. Миний зүрх түг түг цохилж эхэллээ. Асуултууд нь түвэгтэй үгнүүдтэй байв.

Менежер миний товч намтрыг барьж байгаад, ажлын туршлагын минь талаар асууж эхлэв. Тэр “бүрэн цагийн номлогч” гэсэн үгийг уншаад, номлолдоо юу заадаг байснаа хэлж өгөхийг хүсэв.

Би түүнтэй бошиглогчид, авралын төлөвлөгөө болон гэр бүлүүдийн талаар ярилцсан. Тэр инээмсэглээд, “Би таныг ирж, гэр бүлийнхэнтэй минь танилцаасай гэж хүсэж байна” гэж хэлэв.

Тэр ярилцлагын асуултуудтай цаасаа дахин авахад би дахин сандарч эхэллээ. Тэр “Танд Манилд амьдрах газар байгаа юу?” гэж асуув. Тэр миний хариултыг хүлээлгүй, “Та амьдрах газар хайх хэрэгтэй. Та маргааш ажлаа эхэлнэ” гэж хэлэв.

Энэ бол чухамдаа гайхамшиг байлаа. Номлолд үйлчилсэн маань миний ажлын ярилцлаганд хэрхэн тус болсныг би хэзээ ч мартахгүй.