2015
Аравны нэгээр баригдсан өргөө
зургадугаар 2015


Бага насны хүүхдүүдэд зориулав

Аравны нэгээр баригдсан өргөө

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

the temple built by tithing

Энэ бол Жак. Эдгээр жингэнэж байгаа зоос бол Жакийнх. Энэ бол Жакийн аравны нэг, 10 хувь.

Жакийг аравны нэг, 10 хувиа өгөхөд нь түүнтэй гар барьсан энэ хүн бол бишоп.

Энэ бол “ариун сүм барьцгаая” хэмээн баяр хөөртэй, залбиралтайгаар хэлсэн бошиглогч юм. Ариун сүм барих энэ аравны нэгийн мөнгө Жакийг аравны нэг буюу 10 хувиа өгөхөд түүнтэй гар барьсан бишопоос ирсэн билээ.

Энэ бол гялалзсан, цагаан, гэрлээр дүүрэн Их Эзэний өргөө болох ариун сүм юм.

Энэ бол Жакийг аравны нэг буюу 10 хувиа өгөхөд түүнтэй гар барьсан бишопоос ирсэн аравны нэгийн мөнгөөр, “ариун сүм барьцгаая” хэмээн бошиглогч хэлсэн учраас баригдсан өргөө юм.

Энэ бол гялалзсан, ариун цагаан сүмд орж, Бурханы мэлмийд гэр бүлтэйгээ лацдан холбогдох үе дэх Жакийн нүүр дүүрэн, баяр хөөртэй инээмсэглэл.