2015
Миний хагарсан шилтэй тоор
зургадугаар 2015


Миний хагарсан шилтэй тоор

Мэри Биесингэр, АНУ, Юта

illustration of canning jars breaking

Би гал тогоо руу гүйн орж, хагархай шил болон нялцгай тоор жимснүүд өрөөгөөр нэг тарсан байхыг харав.

Зураг чимэглэлийг Брэдли Х.Кларк

Би хүүхэдтэй болох хүртлээ өөрийгөө маш сайн ээж байна гэж боддог байв.

Миний хувьд ээж байх нь намайг тун их сорьж байна. Намайг бухимдалтай, дутуу нойртой, санаа зовсон, эсвэл уур уцаартай байх үед сул дорой чанарууд маань гарч ирдэг юм шиг санагддаг. Мэдээж, эцэг эх байснаар ирдэг адислалууд нь ийм мөчүүдээс илүү их боловч би өөрийгөө түргэн ууртай гэдгээ олж мэдсэн юм. Үнэнийг хэлэхэд ичмээр байгаа ч, би хүүхдүүдийнхээ анхаарлыг татахын тулд хашгирч, юм шиддэг байсан.

Би уур уцаараа засах зорилго тавьдаг байсан ч, буимдсан үедээ уурлачихаад байдаг байв. Ямар нэг сүртэй том зүйл болохоос нааш намайг өөрчлөгдөхгүй гэдгийг Тэнгэрлэг Эцэг мэдэж байсан юм.

Би нэг орой өдөржингөө тоор жимс дарж нөөцөлсний дараа сүүлийн жигнүүрээ тавьчихаад хэсэг зуур дуг хийхээр шийдлээ. Би шилнүүдээ жигнүүрээс авах цаг болоход сэрнэ гэдэгтээ итгэлтэй байв.

Гэвч би сэрж чадаагүй юм.

Миний нөхөр Күинн бид хоёр тасхийтэл шил хагарах чимээгээр цочин сэрлээ. Би гал тогоо руу гүйн орж, хагарсан шил болон наалдамхай тоор жимснүүд өрөөгөөр дүүрэн тарсан байхыг харав. Жигнүүрийн ус ууршиж, халуун хий болон даралт ихэссэнээс болоод, жигнүүрийн таг задарч; зургаа, долоон шилтэй тоор хагарсан байлаа.

“Үүнийг өглөө цэвэрлэсэн нь дээр байх” гэж би хэлэв.

Энэ нь буруу шийдвэр байсан юм.

Өглөө болоход, гал тогооны болон хоолны өрөөгөөр дүүрэн тоорын халуун шүүс хатуурч, шилтэйгээ барьцалдан овойж хатсан байв. Хагарсан шилний үртсүүд шүүгээний араар, бүх булан тохойд болон хөргөгчний араар орсон байлаа.

Үүнийг цэвэрлэх гэж хэдэн цаг зарцуулав. Би шилтэй барьцалдсан хатуу царцмагийг нойтон цаасан алчуураар дэвтээж, дараа нь гараа зүсчихэлгүйгээр арчиж авахыг хичээж байв.

Намайг цэвэрлэж байхад нэгэн танил дуу надад: “Мэри, уур хилэн чинь эдгээр шилтэй адил тэсрэх үед чи үр дагаврыг нь амархан засаж чадахгүй. Чиний уур хилэн хүүхдүүдийг чинь болон бусдыг хэрхэн шархлуулж байгааг чи харж чадахгүй. Энэ замбараагүй байдалтай адилаар ийм шарх хурдан хатуурч, зовиуртай болдог” хэмээн шивнэв.

Ийнхүү гэнэт цэвэрлэгээ маань утга учиртай болсон юм. Би маш том сургамж авсан билээ. Миний уур хилэн шиг энэ зүйлийг хурдан цэвэрлэх арга зам байгаагүй юм. Хэдэн долоо хоногийн дараа ч гэсэн шилтэйгээ барьцалдсан хатуу тоор байсаар л байв.

Миний тэвчээр сул дорой чанар минь байсан шиг, энэ нь хэзээ нэгэн өдөр миний агуу хүчтэй тал болохын төлөө би залбирдаг. Их Эзэний Цагаатгал уур уцаараа хянахад надад тусалж байгаа бөгөөд ингэснээрээ би түргэн уураас болж гарах өвдөлтөөс хайртай хүмүүсээ хамгаалах боломжтой болсондоо талархаж байна.