Гэр бүлийн үдшийн санаанууд
Энэ дугаарт гэр бүлийн үдшээр ашиглаж болох өгүүлэл, үйл ажиллагаануудыг оруулсан. Доор хоёр жишээ өгөгдсөн болно.
“Санваар сэргээгдсэн алдар суут өдөр,” 24-р хуудас: Адамаас эхлээд Хуучин Гэрээний бошиглогчид хүртэл, цаашлаад Есүс Христ ба Түүний төлөөлөгчдөөс Иосеф Смит хүртэл санваар хэрхэн дамжиж ирснийг нэг хүнээс нөгөө рүү нь зураас татаж, тайлбарлах талаар бодож үзээрэй. Иохан Баптист Аароны санваарыг Иосеф Смит, Оливер Каудери хоёрт хүртээж байхдаа хэлсэн үг Сургаал ба Гэрээ 13:1-д цэдэглэгдсэн байдаг бөгөөд та үүнийг чээжилж, энэ үйл явдлын ач холбогдлын талаар ярилцаж болно.
“Миагийн гэрчлэл,” 74-р хуудас: Та энэ өгүүллийг хамт уншсаныхаа дараа “хэрхэн” гэрчлэлтэй болох тухай ярилцаж болно. Тухайлбал: залбирах, судар унших, бошиглогч, төлөөлөгчдийг болон бусдын гэрчлэлийг сонсох, гэрчлэлээ хуваалцах гэх мэт. Гэрчлэл гэрэлтэй хэрхэн адилхан байж болох талаар ярилц. Дараа нь эцэг, эхчүүд гэрчлэлээ хуваалцаж, мөн хүсвэл гэрчлэл эсвэл төрсөн мэдрэмжээ хуваалцахад хүүхдүүдээ урьж болно.