2015
Хавчлага дундах амар амгалан
зургадугаар 2015


Хавчлага дундах амар амгалан

Бека Ф., АНУ, Монтана

Young woman working on a laptop comoputer.

Зураг чимэглэлийг Бен Симонсен

Би дараагийн үг хэлэгчийн Мормоны Сүм яагаад буруу вэ, мормончууд яагаад хоёр нүүртэй үзэн ядагчид байдаг вэ гэсэн сэдвийг сонсоод, сандал дээрээ цэх суулаа. Ярианы туршид хацар минь халуу шатаж, чээжийг минь гүн цочрол болон таагүй мэдрэмж дүүргэв. Миний найз намайг хожмын үеийн гэгээнтэн гэдгийг мэдсээр байж, англи хэлний хичээл дээр сурагчдын өмнө яаж ийм муухай зүйл хэлж чадав аа?

Хонх дуугарсны дараа үг хэлэгч болон бусад найз маань над дээр ирэв. Би дотор минь шатаж буй Сүнсээр, энд хэлэгдсэн зүйлүүд нь буруу бөгөөд Сүм бидний итгэл үнэмшлийн дагуу амьдардаггүй хүмүүсийг үзэн яддаггүй гэж хэлэв. Хариуд нь тэд миний эсрэг хуурамч мэдэгдлүүд ярьж, намайг зэмлэсэн юм. Би ганцаардаж байлаа. “Би үнэн гэж мэддэг зүйлийнхээ дагуу амьдарсныхаа төлөө хавчигдах нь шударга гэж үү?” гэж би бодов.

Би тэр өдөр сургуулиасаа гэртээ ирээд, эмээгээсээ ирсэн э-мэйлийг уншлаа. Тэр надад Матай 5:11–14-ийг унш гэж бичсэн байв. Би нүдэндээ нулимстайгаар: “Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, хуурамчаар та нарын эсрэг зүсэн бүрийн хорон мууг ярихад та нар ерөөлтэй еэ! Тэнгэр дэх шагнал тань агуу учир баярлацгаа, мөн баяр хөөртэй байцгаа. Учир нь та нараас өмнө байсан эш үзүүлэгчдийг тэд ийнхүү хавчсан юм. Та нар бол дэлхийн гэрэл мөн. Уулан дээрх хот нуугдаж үл чадна” гэж уншлаа.

Эдгээр үгийг унших үед Ариун Сүнс зүрх сэтгэлийг минь дүүргэсэн юм. Хавчлага нь бидний гэрчлэлүүдийг хүчирхэгжүүлнэ гэдгийг би мэднэ. Мөн тэнгэр дээрх адислалууд бидний дэлхий дээр амсдаг зовлонгоос илүү агуу гэдгийг би мэднэ. Бид сайн мэдээний дагуу амьдарсныхаа төлөө хавчигдах үедээ амар амгаланг олох боломжийг Аврагч бидэнд өгсөнд би үнэхээр талархаж байна.