2016
Тэнгэрлэг Эцэг Ерөнхий чуулганы үгээр дамжуулан надтай ярьсан
April 2016


Өсвөр үеийнхэнд зориулав

Тэнгэрлэг Эцэг Ерөнхий чуулганы үгээр дамжуулан надтай ярьсан

Зохиогч нь Бразилийн Сэржипид амьдардаг.

Би их сургуульд юу судлахаа мэдэхгүй эргэлзэж байлаа. Ихэнх хүн миний судлахыг хүссэн хичээлийн талаар ам муутай байсан учраас би Их Эзэнд хандан миний шийдвэрийг зөвшөөрөх эсэхийг нь мэдэх гэж залбирсан юм.

Маргааш нь намайг Лиахона дээр гарсан Ерөнхий чуулганы үгийг уншиж байхад хариулт маань ирэв. Тэнгэрлэг Эцэг надад хандан, миний өмнөөс сонголт хийж чадахгүй гэдгээ хэлж байгаа мэт, энэ шийдвэрийг би өөрөө л гаргах ёстой гэж санагдаж билээ. Би юуг ч сонгосон бай, амжилттай байхын тулд шаргуу хөдөлмөрлөх ёстой гэдгээ мэдэж байлаа.

Би миний залбирал хариулагдсан гэдгийг мэднэ. Ариун Сүнсний баталгаа шийдвэр гаргахад маань тусалсан. Би хамаг хүчээ хэрхэн дайчлахыг сурсан бөгөөд Тэнгэрлэг Эцэг надад тусална гэдгийг мэднэ.